Дэлхийн банкны Монгол дах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа

Дэлхий банк нь 185 орны төлөөллийг хамруулсан 24 захирал, орон оронд 15 мянган ажилтантай дэлхий нийтийг хамарсан томоохон байгууллага юм. Тус банкны удирдлагатай холбоотой энэхүү асуудалд Дэлхийн Банкны Группийн засаглалын хүрээ мөн Ёс зүйн хорооны үүрэг роль, журам болон бусад асуудлыг дахин нэг эргэж авч үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Дэлхий банкны гүйцэтгэх захирлууд хийж байна. Тус багкны удирдлага огцорч байгаатай холбогдуулан Дэлхийн банкны монгол дах суурин төлөөлөгч Аршад Сайед хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрээр банкны группын ерөнхийлөгч огцорсон боловч манай байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, ажил хэвийн үргэлжилж байгааг мэдэгдсэн юм. Монгол дах үйл ажиллагаа ч ялгаагүй хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээлсэн юм.

үideo1

үideo2

П. Волфович Өнгөрсөн хоёр жилд их олон зүйлийг хийж амжуулсан бөгөөд үүнд Олон Талт Өрөөс Чөлөөлөх Санаачлага, Цэвэр Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Хүрээ, Африкийн Ажлын Төлөвлөгөө, Шувууны Ханиадны санаачлага орно. 2006 он бол Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-ийн зээллэгийн хувьд, ялангуяа Африкт олгосон зээлийн хувьд рекорд амжилтын жил байсан. Дэлхийн Банк нь Либери, Ардчилсан БН Конго Улс, Төв Африкийн БНУ-д онцгой байдлын үед ажиллах хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд Ливан, Афганистанд болсон хандивлагчдын уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхий нийтээр зөвлөлдсөний дараа бид Дэлхийн Банкны Засаглал болон Авилгалын эсрэг баримтлах шинэ стратегийг боловсруулсан. Мөн хөгжил сул дорой (эмзэг) мужуудад Түргэн хариу үзүүлэх, Эрүүл мэндийн болон Санхүүгийн салбарын шинэ стратегиудыг гаргасан. Дэлхийн Банкны олон салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсанд бид П.Волфовичид талархлаа илэрхийлж байна гэж захирлуудын зөвлөл үнэлсэн юм.

Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлууд бид П. Волфович Дэлхийн Банкны Группийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас 2007 оны 6 дугаар сарын 30 хүртэл ажиллаад огцрох юм байна. Захирлуудын зөвлөл шинэ Ерөнхийлөгчийн нэрийг яаралтай дэвшүүлэх ажилд удахгүй орох бөгөөд тус банкны Дэлхий нийтийг ядуурлаас гаргах эрхэм зорилгыг чадвар, хүсэл сонирхолтой хүнийг шалгаруулан сонгох гэнэ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button