ЗХЖШ-д 14 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Тэгвэл өнөөдөр Батлан хамгаадах яамны сайд Сономпил түүнийг хүлээн авч уулзлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоотой хамтран ажиллах хэлэлцээр хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нарт бараалхах ажээ. Уулзалтын дараагаар БХИС, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиудад зочилж хичээл сургалтын байдал, цэргийн албаны явцтай танилцах гэсэн. Хурандаа генерал Лян гуанлэг ХАЧА-ийн удирдах албан тушаалын гаруй генерал офицерууд дагалдан ирсэн.

Өчигдөр буюу 5 сарын 27-нд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Лян Гуанлэг ЗХЖШ-ынэ дарга дэслэгч генерал Ц.Тогоотой хэлэлцээр хийж, зарим нэгэн тал дээр хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөл, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабаас Манай жанжин штабд 14 сая юаны буфалтгүй тусламж өгөхөөхр болсон аж. ЗХЖШ энэ буцалтгүй тусламжийн 6 сая юаныг нь 2007-2008 оны хичээлийн жилд БНХАУ-д офицер, алыбан хаагчидыг сургахаар болжээ. Тусал сургалтанд 34 офицер, албан хаагчид хамрагдахаар болсон байна. Харин үлдсэн 8 сая юаныг арын албаны эд материалд зарцуулахаар төсөвлөөд байгаа ажээ.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Лян Гуанлэг нь Сичуань мужийн Саньтай хотод 1940 оны 12 дугаар сард төрсөн. 1964 онд Синьяны явган цэргийн дунд сургууль, 1983 онд ХАЧА-ийн цэргийн академийн түргэвчилсэн курс, 1987 онд Хөнаний их сургуулийг улс төр онолын мэргэжлээр төгссөн аж. Тэрээр 1958-1960 онд Хятадын ардын чөлөөлөх армид элсэн орж, хуурай замын цэргийн нэгдүгээр армийн нэгдүгээр дивизиин 2-р хорооны инженерийн батальонд цэрэг, бага дарга, 1963 онд тус батальонд салаан захирагч, 1966 онд Хуурай замын цэргийн нэгдүгээр армийн нэгдүгээр дивизиин 2-р

сургалт эрхэлсэн штабын офицер, 1973 онд Хуурай замын цэргийн нэгдүгээр армийн нэгдүгээр дивизиин сургалт эрхэлсэн штабын офицер, Уханы цэргийн тойргийн оперативийн газрын штабын офицер, Уханы цэргийн тойргийн оперативийн газрын 1-р хэлтсийн орлогч, Уханы цэргийн тойргийн оперативийн газрын орлогч дарга, Хуурай замын цэргийн 20-р армийн 58-р дивизиин командлагчийн орлогч, Хуурай замын цэргийн 20-р армийн 58-р дивизиин командлагч, Хуурай замын цэргийн 20-р армийн командлагчийн орлогч, Хуурай замын цэргийн 20-р армийн командлагч 993 ыщ Ху/рай замын цэргийн ХАЧА-ийн 54-р ерөнхий цэргийн армийн командлагч, Бээжингийн цэргийн тойргийн штабын дарга, Бээжингийн цэргийн тойргийн командлагчийн орлогч, Шиньяны цэргийн тойргийн командлагч, Наньжингийн цэргийн тойргийн командлагч бөгөөд намын хорооны дарга, ХАЧА-ийн Жанжин Штабын дарга бөгөөд ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ.

Хурандаа генерал Лян Гуанлэ нь 2003 оны 3 дугаар сард БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн болсон бөгөөд ХКН-ын 13, 14 дэх удаагийн сонгуулиар ХКН-ын Төв хорооны орлогч гишүүнээр, 15, 16,дахь удаагийн сонгуулиар ХКН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button