УИХ-ын дэд дарга Вьетнамын парламентын төлөөлөгчидтэй уулзав

УИХ -ын дэд дарга Д.Лүндээжанцан өнөөдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Вьетнамын ард түмний баатарлаг түүхийг монголчууд сайн мэдэх бөгөөд удаан жилийн түүхтэй хоёр орны найрамдалт харилцаа шинэ зуунд ч өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ УИХ-ын дэд дарга тэмдэглэн хэлэв. Тэрээр, Вьетнамын төр засгаас ард түмнийхээ нийгмийн асуудал, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр их зүйл хийж, амжилтанд хүрч байгааг онцолж байв.

Хатагтай Нгуен Тхи Хоай Тху ҮИХ-ын талаар товч танилцуулж, нийгмийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр тус байнгын хороо идэвх санаачилга гарган холбогдох хуулиудыг батлах, шинэчлэн боловсруулах зэрэг ажлыг хийж байгаа тухай ярилаа.

УИХ-ын дэд дарга хоёр орны парламентын үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, туршлага, мэдээлэл солилцоход таатай байна гээд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг урив.

БНСВУ-ын ҮИХ-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил, ҮИХ-ын 12 дахь удаагийн сонгууль саяхан болж, ирэх 7-р сараас үйл ажиллагаа нь эхлэх бөгөөд нийт 493 гишүүний 25.8%-ыг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм байна.

/УИХ-ын Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button