Бид ийм л хүмүүсээр улсаа мануулсан

2002 онд Нэгдсэн Yндэсний Байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг дэлхийн энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэхээр журам тогтоосон тэр цагаас хойд өдгөө 49 жил болж байна. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа нь энэ юм. Монгол Улс НYБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж эхэлснээс хойш Ирак, Сьерра Леон, Афганистан, Косово улсуудад цэргийн баг, Судан, Баруун Сахар, Этиоп, Эритри, Конго улсуудад ажиглагч нараа илгээж нийтдээ давхардсан тоогоор 2 мянга гаруй хүн үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо иржээ. Өдгөө 300 гаруй хүн дээрх орнуудад энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж байгаа тухай баяртай мэдээг ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо онцлон тэмдэглэж байсан.
Эх орны цог хийморь болсон цэрэг эрс энхийг сахиулагчдын өдрөө тэмдэглэхээр Сүхбаатарын талбайд хуран цугласан хүндэт харуул үлээвэр хөгжимтэй цэргийн үзүүлбэр сургалт, цэнхэр дуулгатнууд парад, хилчин бүсгүйчүүд эрэмгий алхаа энэ бүхэн эх орны минь бахархал.
Дэлхийн хамгийн халуун цэгт ар гэр, эх орон элгэн саднаа түр хойш тавин энх тайваны төлөө эсгэрэн ирэх суман дунд эр цэргийн тангарагтаа үнэнч зүтгэж яваа энэ л дайчдын баярын өдөр тохиож байна. НYБ-ын далбаан дор олон улсын энхийг сахиулагчид очиж, энх амгалан, эвлэрэл тогтоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 49 жил өнгөрч байгаа юм.
ЗХЖШ-ийн Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын дарга Хурандаа Ч.Ерөөлцэнгэл хоёр дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж буй Энхийг сахиулагчдын өдрийг талаар ийнхүү ярьж байна.үideo1Дэлхийн 108 орноос хандивласан олон зуун мянган энхийг сахиулагч дөрвөн тивд энхийн үйл явцад хувь нэмрээ оруулж хэдэн зуун сая хүний амьдралд аз жаргал, баяр баясгаланг авчран олон улсад энх тайван ардчилал, хүний эрхийг дээдэлсэн шударга ёсыг тогтооход идэвхитэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн аж. Өнгөрсөн хугацаанд 2000 орчим цэнхэр дуулгатнууд бусдын энх амгалан байдлыг бий болгохын төлөө алтан амиа зориулсан байна.
Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол улсын зэвсэгт хүчнээс НYБ-ын Энхийн ажиллагаа, олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 1300 гаруй, одоо үүрэг гүйцэтгэж байгаа 300 гаруй цэргийн албан хаагчдадаа цогтой халуун мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье гээд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлж Монгол улсынхаа нэр хүндийг өргөсөн зарим дайчдыг одон медалиар шагнасан юм. Yүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас бусдаасаа илүү амжилт гаргасан Б.Эрдэнэбатыг Цэргийн хүндэт медалиар, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Б.Алтангадас, 330 дугаар ангийн мэргэн буудагч дэд ахлагч Г.Алтанхуяг, 014-р ангийн засварчин ахлагч Ц.Баатар нарын зэрэг хүмүүсийг Энхийн төлөө медалиар тус тус шагнасан юм.
Өнгөрсөн 2003 оноос хойш Иракийн эрх чөлөө ажиллагаанд манай улсын зургаан ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай биелүүлээд ирсэн ба өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Эко баазад харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байгаа YII ээлжийн цэргүүд ирэх долдугаар сард эх орондоо ирэх гэнэ. Харин наймдугаар ээлжийн цэргийн бүрэлдэхүүнд багтаж Ирак явахаар анх удаа таван бүсгүй бэлтгэлээ базааж байгаа аж. Ийнхүү энхийн төлөө зэвсэг агссан дайчин эрс баяр өдрөө тэмдэглэлээ.
Т.Од /olloo mn/