Монголын брэндийг дэлхийд таниулана

Учир нь мэдээлэл технологийн салбарын хэсэг залуус Монголдоо орчин үеийн үсрэнгүй технологийг ашигласан шинэ компьютерийг монголд угсарч байна. Тус компьютерүүд нь шилдэг дизайн, шинэ технологи, үйлдвэрлэлийн үе шат, үйлдвэрлэлийн үнэ үйлдвэрлэлийн сервис гээд бүх зүйлээрээ дэлхийн хөгжилтэй их ойртсон хэмээн тус компьютерийг бүтээсэн залуус ярьж байгаа. Тухайлбал, Техникийн зохицолдоо Мултимедиа тоноглол,MGM dүd технологи,MGM recoүery зэргийн нэг жирийн хэрэглээний компьютерт нэг дор суулгаж өгсөн байна.

Мөн Монголд анх удаа Desktop төрлийн компьютеруудаас гадна Workstation, Serүer төрлийн компьютерийг гаргаж байгаагаараа онцлог болж байгаа аж.

Мигма элэектроникс компаниас хэрэглэгчдийнхээ хүртээл болгож байгаа тус шинэ компьютерүүд хурд, хүчний хувьд ч харьцангуй шинэлэн гэсэн. Тухайлбал, манайх шиг цахилгааны хэлдбэлзэл өндөр байдаг оронд компьютьерүүддээ 400 ватт хүртэлх цахилгаанд ажиллах боложмтой болгосон байна. Мөн MGM recoүer dүd r нь компьютер асахад boot уншин хард дискэн дээр үйлдлийн систем, дривер, хэрэглээний программ хангамж автоматаар суун ажилд бэлэн болдог.

Power supply -Qfan Technology ашигласан чимээ багатай, монголын цахилгааны нөхцлөөс хамаарсан нэмэлт чадал, хамгаалалттай гэсэн.

Энэ талаарх Мигма элэектроникс компаний ерөнхий инженер Б.Гантүвшин ийн ярьж байна

үideo1

Мигма элэектроникс компани 5 жил хийсэн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнд үндэслэн сүүлийн 3 жилийн хугацаанд боловсон хүчин, инженер техникийн ажилчдын өндөр ур чадвар, маш шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд mgm брэнд компьютерийг ийнхүү гаргалаа.

Монголчууд бидний мэдээлэлд технологийн өнөөгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад MGM брэнд гол үүрэг гүйцэтгэх гэнэ.

Дээр дурьдсан хурд хүчний бэлэгдэл болгож начин, харцага, заан, гарьд, арслан, аварга нэртэйгээр, юун ухаан, технологийн бэлэгдэл болгож оюун ухааны тоглоом болох шатрыг сонгон ашигласан байна.

Дэлхийн гол үйлдвэрлэгч болох AURAS Technology Inc (USA), PDP Systems Inc ( USA), AMD (USA), Intel (USA), Uniүersal Abit Inc (Taiwan), Compucase Enterprise Inc (Taiwan), KLIEN & ROSS International Inc (Taiwan), Fida International Inc (Singapore) зэрэг Тайвань, АНУ-ийн компаниудтай хамтран ажилласан ажээ.

Компьютерүүдийн үнийн хувьд ч харьцангуй хямд гэнэ. Тухайлбал, Пентиум 4-ийн үнээр та Pentium G-г худалдан авах боломжтой гэсэн. Энэ талаарх танилцуулга, үзэсгэлэн яармагийг энэ сарын 6 сарын 20-нд зохион байгуулах ажээ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button