Ш.Сайхансамбуу хар тамхичин хүүгээ 10 жилийн ялаас мулталсан ч охин нь мөн хар тамхины хэрэгт холбогдлоо

Гэтэл саяхны нэг өдөр Сайхансамбуугийн хүү Наранбат хотын гудамжаар зугаалж яваад сэтгүүлчдийн нүдэнд өртөөд амжсан байна. Мөнгөтэй хүн бүхнээс хүчтэй болсон энэ цаг үед Нарантуул-ын босс Сайхансамбуу хүүгээ халхын шоронгоос гаргачих мөнгө олдохгүй хаачихав. Харин хамт хэрэгт холбогдож аавын хаалга татсан нөгөө хэд нь мөнгөгүй, учраас хагас цэрэгжилтийн байдалтай хориход үүргээ ухамсарлаж наранд гарах өдрөө хоног тоолон суугаа гэнэ. Гэтэл энэ хэргийн дуулианы араас Харанга хамтлагийн дуучин Лхагваагийн хэрэг тун удахгүй шүүхээр орох гэж байна. Энэ үеэр Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн дүүг уг хэрэгт хүчний байгууллагынхан сэрдээд амжсан нь рок попынхоны хар тамхины сүлжээг дахин сэдрээх гэж оролдож байгаа нэгэн оролдлого бололтой. Юутай ч багтай мэдээллээр Нарантуул захын босс Сайхансамбуугийн охин болон нэр бүхий дуучдыг шалгаж байцаасан гэнэ. Магадгүй рок попынхоныг хамарсан хар тамхины сүлжээ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн хэргийг шүүх үеэр дахин задарч нэр бүхий , хүмүүс ял эдэлж болзошгүй нь.

Хүмүүс (20/420)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button