Шүүхийг шүүе цуглаанд хохирогчид нэгдсээр байна.

Цуглаанд Монгол Улсын төрд, хууль хяналтын болон шүүхийн бүх шатны байгууллагад хэлмэгдсэн, хохирсон иргэд оролцох аж. Тус үйл ажиллагаанд оролцохыг хүссэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна хэмээн зохион байнгуулагчилд мэдээлж байна. Мөн Хадгаламж зээлийн хоршооны болон САПУ худалдааны төвийн хохирогчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл оролцохоо мэдэгдээдп байгаа. Түүнчлэн энэ арга хэмжээнд Ахмадын чөлөөт холбооныхон, Хаягдлаар бизнес эрхлэгчид оролцож нэлээд өргөн хүрээтэй цуглах бололтой. Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо энэ үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэсэн.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн даргын ярианд анхааралаа хандуулна уу
үideo1
Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа төр, хууль, эрх мэдэлтнүүдийг иргэний шүүхэд өгөх гэнэ. Мөн Засгийн газрыг иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм байна. Төр, шүүхийнхэн өнөөдрийг хүртэл иргэдээ шүүн, хавчиж мөрдөж байдаг. Харин ингэж цуглаанаар шүүхийг иргэд нь шүүх цаг нь болсон гэж тэд үзжээ. Цуглааны үеэр төр, хууль хяналтын буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийг бүртгэх, хуулийн зөвлөгөө өгөх, хууль үйлчлэхээ байсан эрхтэн дархтнуудын талаар иргэдэд мэдээлэл хүргэнэ. Мөн эрх чөлөөгөө ямар нэгэн байдлаар алдсан хохирсон иргэдийг ирэхийг уриалж байгаа юм байна. Одоогийн байдлаар Иргэдийн шударга шүүхэд 20 гаруй хүн эрх чөлөө зөрчигдсөн гэж гомдол ирсэн байна.
Ямартай ч маргааш буюу 5 сарын 29-ний өдөр Эрх чөлөөний талбайд зохион байгуулагдахаар болсон Шүүхийг шүүх үйл ажиллагаанд олон мянган хүн нэгдэн оролцох бололтой. Хувиараа тэвэр эрхлэгчдийн холбооноос 1200-аад хүн оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану