Шинэ үе-ийн хадам ээж бооёогийн занг тэвчээгүй Хүрлээ Амбийтай нийлж уран бүтээл хийхээр болжээ

Ямартаа л Монголын хошин урлагын тайзнаа чамгүй Олон жил цахиур хагалж, хамгийн чадварлаг эв түнжинтэй гэгдэж байсан Шинэ үе-ийнхэн сүүлийн үед нэг л бишээ. Жил гаруйхны өмнө СТА жүжигчин Ц.Амбий тодорхойгүй шалтгаанаар хамтлагаа орхиж захиалгат инээд хамтлагийн залуустай Амбий & Захиалгат инээд хамтлаг байгуулан өрх тусгаарласан. Хамтлагаасаа гарсан шалтгаанаа тэрээр тас нууж өнөөг хүртэл дуугүй яваа. Хамтлагийн ахлагч Н.Бооёо тэр шалтгааныг нь мөнгөтэй холбон тайлбарлаж хэзээ ч хүнээр дутдаггүй юм гэж пээдийж байсан цаг саяхан. Тэдний тоглолтыг үзэх дуртай үзэгчид ч гэсэн Ц.Амбийгийн буруу байжээ мэтээр ойлгоод өнгөрсөн. Гэтэл саяхнаас Шинэ үе хамтлагийн Гэрлэсэн эрчүүд гэртээ харь тоглолтонд нь Хүрлээ харагдсангүй нь олон хүнийг гайхшруулаад авав. Эмнэлэгт хэвтсэнээс шинэ уран бүтээлдээ оролцоогүй гэдэг үгээр халхавч хийн нүглийн нүдийг гурилаар хуурсан үйлдлээр асуудлаас түр хугацаанд мултрахаар шийдсэн юм байж. Харамсалтай нь даравч далдайна булавч бултайна гэгчийн үлгэрээр эмнэлэгт хэвтсэн гэж оношлуулаад байсан Хүрлээ нь Өмнөговь аймагт айраг тараг эргүүлээд биеэ сувилж явах юм гэнэ. Үнэн хэрэгтээ жүжигчин Хүрлээгийн тоглолтондоо оролцоогүй шалтгаан нь харамч хадам ээж болсон Бооёотой шууд холбоотой ажээ. Шинэ тоглолт нь эхлэх гээд байхад Хүрлээ нь утсаа салгаад алга болжээ. Боож үхэхэд бор шидэмс дутуу Н.Бооёо захирал Хүрлээг эрж нэлээд бэдрээд бачуурсандаа тайзны ард зүрх нь зогсох дөхөж хамтлагийнханаа нэлээдгүй сандаргаад амжжээ. Гэхдээ л олон жил хоолоо хувааж, зангидсан гар шиг нөхөрлөж ирсэн хоёр найзынхаа шилийг харсан Вооёод л учир нь байдаг бололтой. Түүнээс хоёрын хоёр хүн ямар ч шалтгаан хэлэхгүйгээр шилээ харуулна гэж юу байхав. Амбийгаа явахад Шинэ үе Амбийгаар дутахгүй хэмээн хээв нэг ярьж суусан Бооёо Хүрлээг хамтлагаасаа гарсан шалт¬гааныг юу гэж тайлбарлах юм бол доо. Ямартаа л Ам¬бийгаа хамтлагаас гарсны дараа хэвлэлээр элдэв янзаар захиалгаар бичүүлж өшөө авдаг гаж зуршилтай байсан талаар нь учир мэдэх нэгэн нь ярьдаг ч юм билээ. За тэр ч яахав. Нөгөө идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг үгийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Харин жүжигчин Хүрлээ тун удахгүй Амбийтайгаа нийлж шинэхэн уран бүтээлээр Бооёодоо бэлэг барихаар болжээ. Тэр үед Бооёо захирал ч хамтлагийнхаа нэрийг солих уу эсвэл хартай эхнэрийн зан гаргаж нөхдийгөө муулж суух уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг үг ч байдаг л юмсан даа.
Хүмүүс (20/420)
Б.Цэцэг