Монголын хүүхдийн спортын III их наадам өндөрлөлөө.

Эдгээрт тэшүүр, цана, чөлөөт бөх, сагсан бөмбөг, шатар, жүдо бөх, ширээний теннис, волейбол, зуун буудалт даам, самбо бөх, бүжгийн спорт, буудлага, дугуй, хөнгөн атлетик, спорт явган аялал, хөлбөмбөг, уран хөдөлгөөнт гимнастик багтаж байгаа. Энэхүү наадам нь энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл үргэлжилж дүнгээ гаргалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга Д.Сүрэнхорын ярианд анхаарлаа хандуулна уу
үideo1
Тун амжилттайгаар дүнгээ гаргасан Хүүхдийн спортын 3-р их наадамд нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэг эхний байруудыг эзэллээ.
Тус наадам нь анх 1964 онд Монголын пионер сурагчдын спартакиад нэртэйгээр явагдаж эхэлсэн бөгөөд их наадмын зорилго нь өсвөр үеийнхний биеийн тамир спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, улмаар алдарт тамирчдын ирээдүй болсон залгамж халааг бэлтгэхэд оршдог.
Энэ удаагийн их наадам нь Биеийн тамир спортын тухай хууль хэрэгжүүлэх үйл хэрэгт том алхам боллоо. III Их наадмыг Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболдоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Зохион байгуулах хороо удирдан явууласан бөгөөд спортын төрлүүдэд эхний гурван байр эзэлсэн баг тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагнал гардууласан.
/Olloo.mn/
Б.Ану