БОЯ-ны сайдтай холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Сайд И.Эрдэнэбаатар нь 2007 онд ховор ан агнах тусгай зөвшөөрлийг ямар ч үндэслэл, шалгуургүйгээр албан тушаалаа ашиглан 54 аж ахуйн нэгжид олгосон бөгөөд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь ан агнуурын бүү хэл, аялал жуулчлалын чиглэлээр ч үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд хэмээн хэмээн хэсэг компаниуд мэдээлэл хийж байсан.

Тухайлбал Ихэр зам ХХК, Шинэчлэл инвест ХХК, Монгол машин концерн, Ноён интерпресс ХХК, Мөнгөн хэгээс ХХК, 25-р суваг ТҮ гэх мэт зам тээвэр, засвар үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, хадгаламж зээлийн, хүнс, хөнгөн үйлдвэр оёдол үйлчилгээний зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 45 компанид гадаадын иргэдээр ховор ан агнуулах тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгожээ хэмээн тэд үзсэн.

Нэхэмжлэл гаргасан Монголын аялал жуулчлалын холбоо тус зөвшөөрлийг авч чадаагүй байгууллагуудыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлдээ Ан амьтад агнах 2007 оны хуваарь-т баталсан Байгаль орчны сайдын тушаалыг ямар ч шалгуургүйгээр тус зөвшөөрлийг хавтгайруулан олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү хэмээсэн байгаа аж.

Энэ талаарх Монголын аялал жуулчлалын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын анхааралаа хандуулна уу

үideo1

Засгийн газраас энэ 2007 онд нийт 60 аргаль, угалз, 110 тэх, янгирыг төлбөртэй агнуулах тухай тогтоол гарган баталсан аж. Харин агнах зөвшөөрлийг нь БОЯ-ны хөгжил, стратеги төлөвлөлтийн газраас зөвхөн мэргэжлийн байгууллага ч бус гадаадын анчдыг олж зуучилдаг аль ч төрлийн компанид олгодог ёстой юм байна. Харин хуваарилахдаа олон жилийн дадлага, туршлага, материалаг бааз зэргийг нь харгалзан үзэж олгодог ажээ. Энэ оны хуваарилалтад багтахын тулд тус яаманд 100 орчим аж ахуйн нэгж хүсэлт тавьсанаас нийт 54 аж ахуйн нэгжид хуваарилалт олгосон байгаа.

Хачирхалтай нь, нэрийг нь ерөөсөө сонсож байгаагүй байгууллагууд энэ зөвшөөрлийг авсанд нь нэхэмжлэл гаргагчид гайхаж байгаа ба сайд зөвхөн өнгө харсан зүй бус шийдвэр гаргасан хэмээн мэдээлж байгаа. Мөн БОЯ-аас тодорхой шалгуурын дагуу ААН, байгууллагуудад зөвшөөрөл олгосон гэж байгаа боловч, ямар нэгэн заавар журмыг холбогдох байгууллагуудад гаргаж өгөөгүй хэмээн нэхэмжлэгч тал баталсан. Мөн тэдний дотор хүсэлтээ гарга гэсэн бичиг ч тараагаагүй нь энэ зөвшөөрөл үнэхээр өндөр шалгууртайгаар олгогдсон эсэх асуудлыг улам бүдгэрүүлж байгаа гэсэн. Ямартай ч өнөөдөр шүүх хурлаар ховор ан агнах тусгай зөвшөөрлийг хүчингүй болох эсэх нь шийдэгдэнэ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button