ХХLady реалити шоу жин хасах арга замыг заана

Өөрт байх хэмжээнээс илүүдэл жинтэй 14 бүсгүйн дунд өрнөх өрсөлдөөн чухам юуны улмаас үүсэж байгаа талаар болон уг реалити шоуг үзснээр ямар ч төлбөргүйгээр хэрхэн илүүдэл жингээсээ салж болох талаар мэдэх боломжтой юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 21 хоногийн хугацаанд нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй эмэгтэйчүүдийг бүртгэх зар тарсан бөгөөд энэ хугацаанд зуу гаруй эмэгтэй ирж оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэр олон бүсгүйчүүд бүгд илүүдэл жинтэй бөгөөд үүнээс үзвэл таргалалт нийгмийн өвчин болсон нь бэлхэнээ харагдаж байгаа юм. Харин энэ нийгмийн нэг ёсны өвчний эсрэг реалити шоугаар эдгээр эмэгтэйчүүд тэмцэхээр шийджээ.

ХХLady шоуны 086 хувийн дугаартай оролцогч Д.Цолмон өөрийн өрсөлдөх чадварын талаар ийнхүү ярьж байна.үideo1ХХLady реалити шоу нэвтрүүлэгт оролцогч нь монгол улсын иргэн, 20-40 настай, өөрийн байх ёстой хэвийн хэмжээний жингээс илүү жинтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан аж. Мөн түүнчлэн 0-3 насны хүүхэдтэй, жирэмсэн байхыг хориглосон байна. Эцсийн шатанд үлдэх гол шалгаруулалтыг зохион байгуулагчид авахдаа авъяас чадвар, эрүүл мэндийн гэсэн хоёр шатны шалгаруулалтын дараа шилдгийн шилдэг 14 эмэгтэй авч үлджээ.

G энтертайнментын захирал Д.Ганболд оролцогчдын талаар ийнхүү ярьж байна.үideo2Нийтдээ зургаан долоо хоног буюу 42 хоногийн хугацаанд тусгайлан бэлдсэн байранд хамт амьдарч эрүүл хоол хүнс, эрүүл агаар, хөдөлгөөний тусламжтайгаар жингээ хасах бөгөөд хамгийн шилдэг, ялагчид суудлын автомашин хүлээж байгаа аж. Энэ богино боловч урт хугацаанд хаях ёстой жингийнхээ хамгийн их хувийг хаяж чадсан эмэгтэй ялагч болох юм байна.

Усан спортын сургалтын төвийн багш дасгалжуулагч Ц.Баяраа илүүдэл жингээс гарах аргын талаар ийнхүү ярьж байна.үideo3Сүүлийн үед манайд телевизийн реалити шоу хүчээ авч телевиз бүр л өндөр шагнал амласан энэ төрлийн шоуг зохион байгуулах болсон. ХХLady реалити шоу нь хүний эрүүл мэндэд анхаарч, гоо сайхан харагдахад нь тусалж, нийгэмд тулгамдсан олон асуудлын нэгийг нь ч болов шийдэхэд өөрийн чадах бүхнээр тусалж байгаагаараа онцлог юм байна. Эмэгтэйчүүдийн гүйцэтгэх сонирхолтой даалгаврыг хамтран зохион байгуулагчид болох Монгол фитнесс клуб, Гоолингоо бүжгийн клуб, Төв бассейн, Байгаль салон зэрэг олон байгууллагаар зочилж хөтөлбөрт нь хамрагдах юм байна. Нэвтрүүлэг үргэлжлэх хугацаанд зоригтой, авъяаслаг, эрч хүчтэй оролцогчидтой үдэш бүр цэнхэр дэлгэцээр уулзаж, дэмжиж байгаа оролцогчдоо мессежээр саналаа өгөх боломжтой юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button