Сонирхогчдын сагсан бөмбөгийн лигийн 2007 оны аварга шалгаруулах тэмцээн болно

Тус тэмцээн нь аж ахуй нэгж байгууллагын ажилтан, залуучуудын чөлөөлт цагийг зөв зохистой өнгөрөөх, эрүүл чийрэг болгох, тэдний дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, NBA-ийн дүрмийг Монголын лигд нэтврүүлэх, шилдэг шинэ залуу баг, тамирчидыг шалгаруулах зорилготойгой гэнэ.

Сонирхогчдын сагсан бөмбөгийн лигийн 2007 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн 2007 оны 6 сарын 10-ны өдөр болох ба дээд лигийн тамирчдаас бусад тамирчид оролцох боломжтой.

Тэмцээний дундуур бүх оддын тоглолт, 3 онооны шидэлтийн тэмцээн, холимог оддын тоглолт зэрэг олон сонирхолтой үйл ажиллгаанууд зохион байгуулагдах гэсэн.

Шоу үзүүлбэр TLG13 баг нь 2003 оны 6 сард анх гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Хамгийн анх бий болоод өөрсдийн анхны ажил болох Free style гэсэн 3 минутын үзүүлбэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Түүнээс хойш олон олон уралдаан тэмцээнийг явуулж тэдгээрээс өөрсдийн багийн хүүхдүүдийг сонгон шалгаруулан шоу үзүүлбэрийн TLG13 баг бүрдсэн ажээ.

Одоогоор 9 хүүхэд, анхлан суралцагч 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. TLG13 баг нь Монголд шоу урлагийг гадны орны туршлага болон АНУ-д байдаг Harlem Globetters багийн бөмбөгтэй үзүүлбэр болон гудамжны сагсан бөмбөгийн шоу тоглолтыг хийдэг AND1 гэсэн бөмбөгтэй үзүүлбэр гудамжны шоу тоглолтыг хосолсон хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүүхэд залуучууд сагсан бөмбөг сонирхогчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөж сагсан бөмбөгийн шинэ урсгал болох чөлөөт шоу үзүүлбэрийн сагсан бөмбөгийг урлаг талаас нь хөгжүүлж монгол хүний авъяасыг олон улсын сагсан бөмбөг сонирхогчидод танилцуулан Монгол улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх зорилготой ажээ.

TLG13 баг нь байгуулагдсанаасаа хойш

2004 оны 12 сарын 1-нд Их Монголын Алтан Одод сагсан бөмбөгийн шоу тэмцээнийг улс төр урлаг спортыхны дунд зохион байгуулсан

2004 оны Монгол Улсын гудамжны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн дээрх компанитай хамтран зохион байгуулсан

Монголын сагсан бөмбөгийн үзүүлбэрийн цомын тэмцээнүүдийг зохион байгуулсан

2005 оны 5 сарын 23-нд Их Монголын Алтан Одод сагсан бүмбүгийн шоу тэмцээнийг сумочид үндэсний бөхчүүдийн дунд зохион байгуулсан байна.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button