Дамбын Хишгээ их хэмжээний самар нуун дарагдуулсан, хүн рекэтэлсэн хэргээр дахин Ганц-д хоригдлоо

Одоогоос таван жилийн өмнө Центрпойнтын гэх хэрэгт холбогдон Монгол газар-ын Ц.Мянганбаярыг Тэрбиш гэгчээр зодуулж, буу тулган 2.8кг алт, 800.000 доллар, Ниссан патрол маркийн авто машин авсан болон галт тэргэнд явж байхдаа Энх-Амгалан гэгчийн нүдийг сохолж, М.Босс бааранд Нарантуяагийн гарыг заазуурдсан. Сэлэнгийн Баатаржавыг хутгалсан, Мартин бааранд зодоон хийсэн, Ангар гэгчийг машинаар дайрч гэмтээсэн, шүүгч Энхсайханыг зодсон зэрэг 14 удаагийн үйлдэлдээ есөн жилийн ял сонсож байсан Дамбын Хишгээ Ганц худаг-т дахин хоригдлоо. Тэрээр энэ удаа их хэмжээний самар нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдан Эрүүгийн хуулийн 171-р зүйл ангиар шалгагдаж байгаа юм байна. Оны дараахан Мэргэжлийн хяналтынхан их хэмжээний самар нуун дарагдуулсан байсныг илрүүлж, эзэн холбогдогчийг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийнхны шалгалтаар энэ хэргийн цаана Дамбын Хишгээ байгааг тогтоож, түүнийг гуравдугаар сарын 10-ны үед баривчилж, Ганц худагт хорьсон аж. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр их хэмжээний самар нуун дарагдуулсан хэргээс гадна түүнийг урьдын адил хүн рекетэлсэн хэрэгт давхар буруутган шалгаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл түүнийг дуучин Ч.Бат-Эрдэнэ болон МАСЗХ-ны тэргүүлэгч, Болор цом-ын эзэн Ж.Мөнхбатыг рекетэлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой. Дамбын Хишгээг дуучин Т.Баясгалантай учир ургуулсан тухай хэвлэлээр бичигдэж эхэлсэнээс хойш нэг их удалгүй гадаадад тоглолтоор явсан Т.Баясгалан Ч.Бат-Эрдэнэтэй муудалцан хэрэгт дуртай олны чихийг дэлдийлгээд авсан. Энэ дуулиан намжаагүй шахам байхад Ч.Бат-Эрдэнэ хүнд зодуулан гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай дуулдсан. Тэр үед энэ бол Баясгалангийн явуулгаар Дамбын Хишгээгийн хийсэн ажил хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй байсан билээ. Харин Ж.Мөнхбатыг рекэтлэсэн тухайд гэвэл мөн л Т.Баясгаланг элдвээр гоочилсныхоо хариуг авсан нь тэр гэнэ. Нэгэн үе дуучин бүсгүйд сэтгэл алдарч явсан Ж.Мөнхбат залуу хүний зангаар хорон үг унагасныхаа шанд нударганы амт үзсэн бөгөөд энэ тухайгаа цагдаад мэдэгдэн шалгаж өгөхийг хүссэнээр их хэмжээний самар нуун дарагдуулсан хэрэг дээр нь хүн рекэтэлсэн гэсэн хэрэг нэмэгдэж магадгүй болоод байгаа бололтой.
Зиндаа