Хүүхдийн баяраар Хүүхэд бүрийн төлөө! уриан дор нэгдэнэ

Түүхэн товчоо Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан байна.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн ажээ.

Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа бөгөөд энэ өдөр хүүхдэд зориулсан баярын олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

6 дугаар сарын нэгний өглөө Хүүхэд бүрийн төлөө! уриан дор баярын карнавал Зүүн дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол орон даяар бүх аймаг, нийслэлд хүүхдийн баярын арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжлэх болно.

Баярын карнавалыг Хүүхдийн төлөө Үндэсний газар, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага, Хүүхдийн оролцоог дэмжигч байгууллагуудын сүлжээ хамтран зохион байгуулж, Хүүхэд бүрийн төлөө! уриан дор хүүхдийн төлөө сэтгэл, зүтгэл нийлсэн 2000 гаруй хүмүүс нэгдэн оролцохоор төлөвлөж байна.

Хүүхэд бүрийн төлөө баярын энэ өдөрт зориулан

5-р сарын 28

11.00 – 13.00 Иргэн болон төлөвших нь видео хурал /Дэлхийн банкны байр/

15.00 цагт Монголын хүүхдийн спортын III их наадмын хаалтын ёслолын ажиллагаа

18.00 Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх дуу бүжгийн Солонго чуулгын Бид шинэ зууны эзэд тоглолт /Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Газрын Их танхимд/

5-р сарын 30

11.00 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Бид чадна баярын арга хэмжээ /Монголын Хүүхдийн Ордоны Их танхимд/

12.00 Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгийн хүүхдүүдийн тайлан тоглолт / Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Газрын Их танхимд/

5-р сарын 31

09.30-10.30 Хүүхдийн инээмсэглэл-Гэрэлт ирээдүй арга хэмжээ /Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд/

10.00-17.00 Оддын хамт баярын нэгдсэн арга хэмжээ /Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд/

11.00 Гэр хорооллыг хамтдаа хөгжүүлцгээе уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа /Монголын Хүүхдийн Ордоны Бага танхимд/

12.00 Халамжийн төвд амьдардаг хүүхдийн дунд цардмал зургийн уралдаан /Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Газрын гадаа талбайд/

6-р сарын 01

09.00 Бүжинлхам бурханд хүндэтгэл үзүүлэх /Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Төв/

09.00-10.30 Хүүхэд бүрийн төлөө уриан дор болох баярын карнавал /Зүүн дөрвөн замаас – Сүхбаатарын талбай хүртэл/

10.30-11.00 Их эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд – Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа /Сүхбаатарын талбай, эзэн Чингисийн хөшөө/

11.00-17.00 Хүүхэд бүрийн төлөө баярын өдөрлөг /Сүхбаатарын талбайн зүүн урд жигүүрт/

11.00-17.00 Нийслэлийн хүүхдүүд өдөрлөг /Сүхбаатарын талбайн баруун хойд жигүүрт/

10.00-12.30 Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төсөлд хамрагдагч хүүхдүүдийн баярын арга хэмжээ /Хүүхдийн Урлан бүтээх Төв/

10.00-12.30 Хүүхдийн урлан бүтээх төвд суралцагч хүүхэд, багачуудын хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн(үнэ төлбөргүй) /Хүүхдийн Урлан бүтээх Төв/

10.00-15.00 Оригами урлалын үзэсгэлэн /Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын өмнө талбайд/

11.00-18.00 Боорцогны баяр /Сүхбаатарын талбайд/

11.30 МХО-ны Хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааны нээлт /Монголын Хүүхдийн Ордоны гадна талбайд/

11.30 Хүүхдийн ертөнц улсын уралдааны шагнал гардуулах, үзэсгэлэнгийн нээлт /Монголын Хүүхдийн Ордоны гадна талбайд/

11.30 Японы Фукуко хотноо болох Ази номхон далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтад оролцох сурагчдад эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа /Монголын Хүүхдийн Ордоны гадна талбайд/

11.30 Монголын хүүхдийн ордоны авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт

12.30 Хүүхдийн баярт зориулсан концерт /Монголын Хүүхдийн Ордоны Их танхимд/

13.30 Хэн нь олон бууз идэх вэ тэмцээн, 3 насны ангиллаар зохиогдох Шатрын тэмцээн /Монголын Хүүхдийн Ордоны гадна талбайд/

14.00 ТВ Бинго ХХК-тай хамтарсан тоглолт /Монголын Хүүхдийн Ордоны гадна талбайд/

16.00 Японы нэрт дуучинтай хийх хүүхдүүдийн уулзалт /Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Төв/

18.00 МУГЖ Ч.Насантогтохын хүүхдийн баярт зориулсан тоглолт /Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Соёлын Төв Ордон/

6-р сарын 02-03

10.00-12.30 Хүүхдийн урлан бүтээх төвд суралцагч хүүхэд, багачуудын хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн(үнэ төлбөргүй) /Хүүхдийн Урлан бүтээх Төв/

6-р сарын 09-11

Хүүхэд насаа хайрлая Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэж буй хүүхдийн чуулган /Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв, Тэнгис кино театр/

6-р сарын 05-12

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг угтсан үйл ажиллагаа (хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй уулзах, кейс цуглуулах, хөдөө аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа) /Сэлэнгэ, Төв аймагт болон Улаанбаатар хотод/

6-р сарын 12

09.00-17.00 Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөрт зориулсан арга хэмжээ /Чингис зочид бууудалд/

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button