О.Чулуунбат Албан тушаалтан, бизнесмэнүүдийг дарамталж мөнгө саах болон улстөрийн зорилгод ашигладаг хүмүүс байдаг

албан тушаалаа хүлээлгэн өгөхөд төрийн түшээд алга ташин баяр хүргэж байсан. Таван жилийн хугацаанд 50 миллиард төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 25 миллиардыг оруулсан түүнд ийнхүү талархахаас ч өөр аргагүй байсан биз. Гэсэн хэдий ч энэхүү баярт мөчүүд удаан үргэлжлээгүй. Үндсэн хууль зөрчсөн гэх зэмийг Цэцээс сонсоод байсан УИХ-ын дарга О.Чулуунбатын албан тушаалаа ашиглаж төрийн мөнгөөр тоглосон хэргийг илрүүлж, нам гүмхэн амьдралаас нь хуу татаж босгосон билээ. Ц.Нямдорж Монгол банкны экс Ерөнхийлөгчийг Цэцийн шийдвэрт нөлөөлж өөрийг нь буруутай мэт шийдвэр гаргуулсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн нь 10 сая доллараас ч илүүтэй анхаарал татаж, тэдний харьцааны талаар элдэв таамаг дэвшүүлж эхэлсэн юм. Гэвч О.Чулуунбат бидний хооронд бүх юм ок хэмээн өнөөдрийг хүртэл мэдэгдсээр ирсэн бөгөөд, алдарт 10 саяыг өөрийн биеэр авчирч тушаана хэмээн ам алдсан. Тэрээр хэдхэн хоногийн өмнө 10 саяа олж ирэхээр Москваг зорьжээ. Явсан ажил нь хэр бүтэмжтэй байсан талаар болон УИХ-ын дарга тэр хоёрын дундуур чухам хэдийнээс хар муур гүйж эхэлсэн талаар түүнээс тодрууллаа.

Шүүхийн зардал энэ тэрийг хасаад 10 сая доллар бүтнээрээ орж ирнэ

Хоёр дахь зээлдэгч нь Уралын их том нүүрс олборлогч компани, Юж Урал золото гээд. Би Оросын Газпром банкныхантай их сайн найзууд л даа. Тэгээд Танай том харилцагч юм байна. Та бүхэн нөлөөлөөд мөнгийг маань хурдан төлүүлэх талаар арга хэмжээ авч өгвөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Тэд нар ашгүй тохиролцоод гэрээний төсөл хийгээд Монгол банкинд явуулчихсан гэсэн. Одоо Монгол банкны захирал Москвад Газпром болон тэр зээлдэгч нартай уулзаад яриагаа эцэслээд явж байгаа байх. Явсан үр дүн маань энэ.

-Арван сая доллараа бүтнээр нь олж ирж чадсан уу? Шүүхийн зардал энэ тэр гээд анх хадгалуулснаасаа бага л ирж байгаа дуулдсан?

-Арван сая ирнээ. Шүүхийн зардал гээд янз бүрийн юм гарч байгаа ч хадгалуулсан хүү нь өндөр шүү дээ. Одоохондоо дэлхийн зах зээлийн хүүг нь төлж байгаа ч, зээлдэгч нараас өндөр хүүгээр бодон Оросын нотариатад төлөгдөх ёстой. Жилийн 10 юмуу 12 хувийн хүүтэйгээр.

-Оросын талынхан зуучилсны хөлс гэж бас тодорхой хувийг авах ёстой?

-Яахав, тэр бүгдийг хасаад тэр шүү дээ.

-Ямар ч байсан манайд ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй гэж ойлгож болох нь ээ?

-Ашигтай ч байж магадгүй, хохиролтой ч байж магадгүй. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Монгол банк чинь өдөр болгон эрсдэл хийж байдаг байгууллага. Монгол банк өнгөрсөн таван жилд 50 миллиард төгрөгийн ашигтай ажилласан. Тэрний 25 миллиардыг төсөвт өгсөн. 25 миллиардыг нь Монгол банк өөрийнхөө хөрөнгөд нь нэмэрлэсэн. Тэрний урдах арван жилд Монгол банк нэг л миллиард төгрөгний ашгийг төсөвт төлсөн байдаг юм. Харьцуулаад үз дээ. Их ялгаа байгаа биз. Ашиг олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй болдог.

-Монгол банкны захирлаар ажиллаж байхдаа энэ мэт эрсдэлтэй алхмуудыг хэр олныг хийж байв?

-Хийдэг л байсан. Миний мэргэжлийн ажил энэ шүү дээ. 1981 онд Монгол банкинд анх орохдоо л улсын валютын нөөцийн менежментийн удирдлагын чиглэлээр ажиллах болж тэр өдрөөс хойш мөнгийг их бага хэмжээгээр үржүүлж ашиг олохын төлөө ажилласан. Олон улсын банкинд ч ялгаагүй яг энэ мэргэжлээрээ дэлхийн зах зээл дээр ажиллаж байсан. Жил болгон ОУ-ын банкинд тодорхой хэмжээний ашиг орлого оруулж, түүнийхээ төлөө шагнуулж байлаа. Нью Йоркод ч гэсэн би бас л энэ салбартаа ажилласан. Онцлог нь валютаас гадна, төрөл бурийн бараа арилждаг байсан. Энэ чинь миний насаараа хийж байгаа ажил шүү дээ. Дандаа амжилттай байсан. Амжилтгүй байсан бол хийгээд яах юм. Ажлын үр дүнг долоо хоног, сараар хэмждэггүй, жилээр хэмжинэ. Жилийн эцэст миний хийсэн ажил ямар ч үед тодорхой хэмжээний ашигтай байдаг.

-Алдарт 10 саяаа олж ирэхээр ОХУ руу явсан гэсэн. Зорьсон хэрэг бүтэмжтэй юу?

-Хоёр долоо хоногийн өмнө Москва яваад ирлээ. Оросын хуулийн дагуу 10 сая доллар маань гурван зээлдэгчээс Монгол банкинд төлөгдөх ёстой. Оросын арбитражный 100 гаруй шүүх хурал болоод, бүгдээрээ Монгол банкны талд шийдсэн. Тэгэхээр зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг Чулуунбат оросуудтай нийлээд мөнгө хулгайлчихсан гэдэг нь үнэнд нийцэхгүй нь харагдаж байгаа биз. Би хамт хулгайлчихсан бол хаанаас Оросын зээлдэгч нарыг шүүхэд өгөхөв. Сая очиход нэг зээлдэгч нь хуулийнхаа дагуу мөнгөө нотариатын компанид шилжүүлчихсэн байна лээ. Оросын хуулиар нотариат руу шилжүүлдэг юм байна л даа. Манайхаар бол төсвийн дансанд шилжүүлчихсэн гэж ойлгож болно. Хугацаа нь болохоор Монгол банкинд төлбөр нь орох ёстой.

-Улсын өчнөөн сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан Чулуунбатад хариуцлага тооцох ёстой гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл том толгойлсных нь хариуг өгөх ёстой гэж?

-Би өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд энэ асуудлыг шийдсэн. Тухайн үед надад энэ эрх нь байсан. Би 50 миллиард төгрөгийг ашиг болгоод олчихсон байна ш дээ. Хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө, Монголын мөнгийг өсгөх гэснийхээ төлөө буруутай юм бол би хариуцлага хүлээнэ. Энэ чинь тийм сүр дуулиан болгоод байхаар зүйл биш. Монгол банкны өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг. Өнөөдөр ч гэсэн Батсүх Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах эрх мэдэлтэй.

-Эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргах тэр үедээ та өнөөдрийн эрсдэлийг тооцоолж байсан уу?

-Гурван жилийн өмнө ОУ-ын аудитын компани Эрнес Жанг байна уу, КПМЖ-гийн өгсөн дүгнэлтийн дагуу бид нар эрсдэлээ тооцож үзээд Энэ банк бол эрсдэл багатай, ажиллаж болох юм байна гэсэн шийдвэрийг гаргасан. Оросын Засгийн газартай сайн ажилладаг байсан нь бас нөлөөлсөн. Гэтэл гэнэтхэн улс төрийн шалтгаанаар л хоёр долоо хоногийн дотор дампууруулчихсан. Гэхдээ эцсийн эцэст дахиад хэлэхэд мөнгө алга болсон биш. Мөнгө төлөгдөнө. Өнгөрсөн оны 12-р сарын 31 болтол хүүгээ үргэлж төлөөд явж байсан. Хүүгээ төлөөд явж байгаа ийм акгивыг, муудчихсан юмуу, эсвэл үр ашгаа өгөхөө байчихсан актив гэж үздэггүй. Мөнгийг гурав хувааж Монгол банкинд тушаахаар болсон. Одоо хэлэлцээр хийгдэж байгаа учраас хэдэн хувиар гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна.

-УИХ-ын дарга та хоёрын үл ойлголцол энэ асуудлаас болж ил гарсан?

-Нямдорж дарга буруу мэдээлэлтэй байх шиг байна лээ. Оросуудтай хуваагаад алга хийчихсэн гэлүү, нэг тиймэрхүү утгатай үг хэлсэн. Хүн өөрийнхөө хэмжээгээр хүнийг дүгнэж болохгүй ш дээ. Миний хувьд төрийн алба хашиж байгаа хүмүүсийг эд нар мөнгө хулгайлах гэж байна бодож чадахгүй. Хүн өөрөөрөө бусдыг төлөөлүүлж боддог шүү дээ. Надад хэзээ ч төрийн мөнгийг идчих, уучих юмсан гэсэн атгаг санаа төрж байгаагүй.

-Нямдорж дарга Ерөнхийлөгч та хоёрын мөнгө угаах гэж байсан нэг баримтыг олсон гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Тэр бол яахав дээ, миний гэхээсээ илүү өөр хүмүүст хамааралтай бичиг л дээ. Үүнийг өөрөөс нь очиж асуувал дээр л дээ.

-Гэвч таны нэр холбогдсон байсан шүү дээ? Та тэр баримт бичгийг нь үзсэн үү?

-Үзсэн. Шал хуурамч бичиг л байсан.

-Хуурамч гэдгийг нь та яаж мэдсэн юм?

-Нью-Йоркийн Сити банкнаас МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат танаа гээд хаяглачихсан байсан. Агуулга нь, 500 сая долларын зээл олгоё, та нар ийм ийм нөхцөлтэйгөөр үүнийг авна уу гэсэн байсан л даа. Гэтэл би сүүлийн 3-4 жил Нью-Йоркийн Сити банкны бүх дарга нартай нь худлаа ярьсан хүнд бараг долоо хоног болгон шахуу ярьж, харилцаатай байдаг. Зээл авах, бонд босгох гээд бид олон зүйл дээр хамтардаг. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз.

-Тэгвэл Нямдорж даргад очихоос өмнө танд ирэх ёстой байжээ дээ?

-Тэгсэн, над дээр ирсэн. Тэгээд хуурамч гэдгийг нь мэдсэн юм.

-Тэр бичиг Ерөнхийлөгч та хоёрт хаяглагдсан байсан гэсэн. Тэгээд яахаараа Нямдорж гуайн гарт орчихсон байдаг билээ?

-Бүү мэд. Би ч бас гайхаад л байна. Хүн л хүргэж өгсөн байх. Их хурлын дарга тэр бичгийг хайгаад гүйж байна гэж юу байхав.

-Гүйгээд цуглуулаад байгаагүй ч Их хурлын дарга тантай холбоотой таагүй мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөггүй бололтой. Хэзээнээс юунаас болоод тэр вэ?

-Би хувьдаа тоймтой зүйл санахгүй л байна. Ажил хэргийн шугамаар санал зөрөлдөх асуудал нэг бус удаа гарч байсан нь үнэн. Гэхдээ энэ бол байх ёстой зүйл. Үүнийг хувь хүн өөрийнхөөрөө л ойлгодог байлгүй дээ. Тэр хүний өөрийнх нь зан авир, хүмүүжил, боловсрол, соёлтой холбоотой. Хүн болгон адилхан байх албагүй биз дээ.

-Магадгүй түүнийг ХЗДХ-ийн сайд байх үеэс үү? Тэр үед танд нэгэн зэрэг нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэж байсан?

-Яахав, тэр үед тиймэрхүү хэргүүд үүсгээд намайг шалгаж байсан л даа. Цаг хугацааны хувьд бүгд нэг дор нээгдсэн болохоор хүмүүст тийм ойлголт төрж байж болох юм. Гэхдээ бас нэгэн зэрэг хаагдсаншүүдээ. Эхнийх нь Дарханы силикат тоосгоны үйлдвэртэй холбоотой. Улсын үйлдвэр байхдаа ХОТШ банкнаас зээл авсан. Дараа нь ХОТШ банк дампуурчихсан. Тэгээд энэ асуудал Монгол банкин дээр ирсэн. Үүнийг нь шийдэж улсыг хохиролгүй болгож өгөөч гээд цагдаад хандтал нөхдүүд эргээд намайгаа шалгаад эхэлсэн. Гэхдээ хөөцөлдсөөр байгаад ажлаа өгөхөөс 1 -2 сарын өмнө үйлдвэрийг нь зараад улсын төсөвт 550 сая төгрөгийг оруулжчадсан. Улсын төсөвт мөнгө орууллаа гээд хүнийг шалгаж шийтгэж болохгүй биз дээ. Харин ч шагнах ёстой.

-Нөгөө хэргүүд нь юу байсан юм бэ?

-Их хөгийн юм болсон. 1991 онд, би ажлаасаа гарчихаад нэг найзтайгаа хамтарч хувийн бизнес хийлээ. Тэгсэн 12-13 жилийн дараа нөгөө хүн чинь надаас 1500 долларын авлагатай гээд цагдаад өгчихсөн байдаг юм. Арван хэдэн жил чимээгүй явчихаад шүү дээ. Ядахад манай хуулинд чинь хэрэг нөхөн хэлэлцэх хугацаа гэж байдаг биз дээ. Иргэд хоорондын маргаантай асуудлыг жил зургаан cap юмуу, гурван жилийн дотор шийдэх ёстой байдаг юм билээ. Хууль бол хууль байх ёстой. Энэ байдлаар хэнийг ч ямар ч хэрэгт амархан хутгаж болох нь.

-Тэгээд найзтайгаа учраа ололцсон уу?

-Тэгсэн. Утсаар яриад учрыг лавлатал уучлалт хүсээд би өөрөө очоод өргөдлөө авлаа гээд прокурор дээрээс хэргээ татчихсан. Хүний шахалтаар юмуу, захиалгаар л тийм юм бичиж өгсөн юм шиг байна лээ.

-Тэр үед захиалагчийг нь мэдэх гэж оролдов уу? Хэн таныг тэгж оролдоод байсан хэрэг вэ?

-Эхэндээ ч тохиолдлын гэж бодож, сэжигтэй гэж үзээд зохих өсны байгууллагууд шалгалт хийж байгаа юм байлгүй дээ гээд тоогоогүй. Яваандаа би юу гэж бодсон гэхээр ер нь иймэрхүү байдлаар байнгын дарамтан дор хүнийг байлгах сонирхолтой хүмүүс байна. Тийм арга барил ч байна гэдгийг ойлгосон. Ийм байдлаар төрийн албан тушаалтныг, бизнесменүүдийг дарамтанд оруулаад улс төрийн зорилгод ч юмуу, эсвэл мөнгө төгрөг саах журмаар ашигладаг хүмүүс байдаг юм билээ.

-Таныг дарамтандаа оруулж чадсан уу?

-Би нэг их тоогоогүй. Хэрэг хийгээгүй болохоор ерөөсөө тоодогтүй байсан. Тэр байтугай мөрдөн байцаагчийг дуудахад нь ч очдоггүй байсан. Өмгөөлөгчөөр дамжина, эсвэл өөрсдөө иржтодотгол нэмж авна. Хэрэг хийгээгүй байж ажлаа алдаад явах зав байгаагүй.

-Гэхдээ л дөрвөн жил хууль цагдаад дуудагдана гэдэг хүсээд байх зүйл биш шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ эцсийн эцэст энэ бүгд хуурамч хөөснүүд байсан нь нотлогдсон шүү дээ. Тэгэхээр хүмүүс хүнийг гүтгэж, дарамталж, доош нь хийх гэж оролддог юм байна гэдгийг ойлгосон. Надтай хамт 20-30 жил үерхсэн найз нар байна, 20-30 жил хамт ажилласан хамтран ажиллагчид байна. Бүгд миний ёс суртахуун, ажилд хандах хандлагыг мэдэж байгаа. Тийм болохоор надад заавал дахин дахин давтаад, би энхийн цагаан тагтаа гэж хэлээд байх шаардлага алга.

-Монгол банкинд УИХ-аас шалгалт хийдэг. Энэ шалгалтыг ямар хугацааны давтамжтай хийдэг юм бэ?

-Жилд нэг удаа.

-Тэгвэл таныг ажлаа өгснөөс хойш Монгол банкинд гурван ч удаа шалгалт хийлээ. Та Нямдорж бид хоёрын хооронд ямар нэг үл ойлголцол байхгүй гэж байгаа ч, энэ жишээ л байгааг харуулаад байгаа юм биш үү?

-Энэ шалгалтыгУИХ-аас оруулдаг. УИХ гэдэг чинь дангаараа Нямдорж биш шүү дээ. Өмнө нь орж л байсан. Харин сүүлийн үед арай олон удаа орж байна. Шаардлагатай бол хэзээ л бол хэзээ Их хурлаас шалгалт оруулах бүрэн эрхтэй л дээ. Хамгийн анхны шалгалт намайг байхад орсон. Их хурлаас намайг зургаан жил сайн ажилласан гээд хэрвээ та бүхэн санаж байгаа бол гишүүд алга ташиж байсан. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ ганц надад алга ташсан хэрэг гэж ойлгодоггүй. Монгол банкны хамт олон, сайн ажилласан командад зориулж төрийн түшээд баяр хүргэсэн болов уу.

-Уг нь Нямдорж дарга та хоёр чинь нэг үөийн оюутнууд юм билээ ш дээ?

-Бид хоёр анх Иркутскийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан юм, 1975-1976 онд. Дараа нь мань эр Ленинградад төгссөн байх, би Москвад төгссөн. Нэг жил л дээд сургууль төгсөж байлаа.

-Нямдорж гуайн харьцаанаас болоод одоогийн Монгол банкны Ерөнхийлөгчтэй тийм ч таатай харьцдаггүй гэсэн яриа бий?

-Тийм муу биш л дээ. Бид хоёр зургаан жил хамт ажилласан, нэг их муудаж сайдсан юм байхгүй. Хоёулаа л төрийн мөнгөний хэмжээг өсгөчих юмсан, Монголд их мөнгө оруулчихъя гэсэн зорилготой явдаг. Түүндээ ч хүрсэн гэж бодож яваа. 2000 онтой харьцуулахад манай мөнгөний байдал шал өөр болсон. Үүнийг зөвхөн монголчууд биш, гадаадынхан ч гэсэн хүлээн зөвшөөрдөг. Монгол улс таатай мөнгөний орчин болж чадсан. Үүнийгээ та нар батжуулах юм бол Монгол удахгүй Орос, Хятадын дундах санхүүгийн центр болох бүрэн бололцоотой гэж гадны банкирууд хэлдэг юм. Тэгэхээр бид нар энэ замаараа л явж байгаа гэж ойлгож байгаа ш дээ.

-Та өнгөрсөн хугацаанд их мөнгө орж ирсэн, эдийн засаг дээрдсэн гэж яриад байна. Гэтэл сая Солонгос явахаар хонон өнжин дугаарлаж байгаа хүмүүс үгүй гэдгийг нь нотлоод байна шүү дээ?

-Миний хэлсэн 50 миллиард төгрөгийг бүх ард түмний хэмжээнд аваад үзэх юм бол жаахан зүйл шүү дээ. Төсөвт нэг триллион 200 миллиардыг цуглуулаад нийгмийн салбаруудад хувааж байна. Ерөнхийдөө Монголын арилжааны банкууд руу энэ хэлбэрээр гаднаас их мөнгө орж ирж байна уу гэвэл асар их орж ирж байна. Одоо хоёр миллиард бараг 2-3 зуун сая долларын мөнгө Монголын зах зээлд эргэлдэж байгаа. 2000 онд ирэхэд 200-хан сая доллар байсан гээд бод доо. Бид нар 5-6-хан жилийн дотор арав дахин өсгөлөө шүү дээ. Арав дахин өссөнөөсөө болоод арав дахин орлого нэмэгдэж байх ёстой ш дээ. Гэхдээ өнөөдөр баячуудын орлого, ядуучуудын орлого хоёрын хоорондын зөрөө асар их болж байх шиг байна. Энэ чинь төрийн бодлого буруу байгаагийн шинж биз дээ.

-Төрийн зохицуулалт буруу байна гэсэн үг үү?

-Тийм.

-Төрөөс гадна арилжааны банкууд гаднаас орж байгаа төслийн мөнгийг эргэлдүүлж өндөр хүүтэй зээлдүүлэх явдал хаа сайгүй байна. Үүнд Монгол банкны зүгээс хяналт тавьж болдоггүй юм уу?

-Арилжааны банкнууд гэхээсээ илүүтэй мөнгө өгч байгаа олон улсын байгууллагуудтай үүнийг холбож ойлгох хэрэгтэй. Тэд зээл өгөхдөө дотоод зах зээлийн дундаж хүүгээр цааш нь зээлжүүлнэ гэсэн шаардлагыг тавьдаг. Гадаадын санхүүгийн байгууллагаас бид жилийн 0.5 юмуу 0.75-ын хүүтэй авдаг. Түүнийгээ цааш нь 5-6 хувийн хүүтэй зээлүүлье гэхээр донорууд зөвшөөрдөггүй. Нэг үе манайхан доноруудын үгийг хууль шиг л дагадаг байлаа. Харин сүүлийн 2-3 жил л арай дээрдэж, өөрсдийн санаа бодлоо тусгадаг болоод байна. Доноруудын эсрэг ганц хоёр үг хэлсэн хүнийг бүгдээрээ л барьж идчих шахдаг байсан. Би санаж байна, 2002, 2003 онд билүү, Олон улсын валютын сантай бид ажиллах нь зүйтэй. Гэхдээ бүгдийг нь хэлснийх нь дагуу хийх шаардлагагүй гэж хэлсний төлөө бүх монголчууд над руу дургүйцлээ илэрхийлээ биз дээ. Жишээлбэл, төрөөс хувийн компаниудыг дэмжиж болохгүй гэсэн доноруудын хатуу нөхцөл байдаг юм. Бусад орнуудыг хараад байхад төрөөс өөрсдийнхөө компаниудыг аягүй сайн дэмждэг. Монголын төрийг болохоор хувийнхаа секторыг ерөөсөө дэмжиж болохгүй, хувийн секторт төрөөс эрсдэл хийж болохгүй гэсэн ийм хатуу нөхцөл тулгадаг. Өнөөдөр үр дүнг нь хар л даа. Манай уул уурхайн баялгуудыг гадны компаниуд л авчихсан байгаа биз дээ. Энэ олон хөдөлгөөнүүд чинь дандаа тэрний эсрэг жагсаж байна. Ер нь доноруудын гол зорилго юу байсан гэвэл Монголын компаниудыг хөл дээр нь зогсоохгүй байх байсан. Тооцоолсноор л болж байна. Монгол улс өөртөө хэрэгтэй, ашигтай том ордуудыг төрөөс дэмжээд өөрийн мэдлийнх болгох өстой. Гэтэл донорууд, төр өөрөө ийм бизнөст орж болохгүй гэдэг нөхцлийг тулгадаг. Гэтэл өнөөдөр зах зээл мундаг хөгжсөн Америк, Франц, Англи, Германд төрийн өмчийн зөндөө олон компаниуд ажиллаж л байна шүү дээ.

-Төр өмчөө хувьчилж дуусгах бодолтой байгаа юм биш үү?

-Хувьчилж болно л доо. Муу менежмент хийгээд байвал хувьчлах ёстой. Жишээ нь Говь бол хэтэрхий муу ажиллаж байна шүү дээ. Үүнийг бушуухан хувьчлах хэрэгтэй. Гол стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг төр өөрөө барьж байх ёстой. Ядаж талыг нь.

-Стратегийн ач холбогдолтой ордууддаа төр оролцоотой байхаар болсон. Тиймдээ ч өнөөдөр Асгатыг тойрсон дуулиан дэгдэж байх шиг байна?

-Ялангуяа Асгат, Таван толгой, Цагаан суварга, Хөвсгөлийн фосфор, зарим нүүрсний уурхай гээд Монголын төрөөс геологийн судалгааг нь хийчихсэн, техник эдийн засгийн тооцоог нь хийчихсэн ийм ордуудыг өнөөдөр төр өөрөө санаачилга гаргаад юмуу, эсвэл өөр том инвестмент банктай хамтраад эзэмших хэрэгтэй байна. Дэлхийн том инвөстмент банкууд иймэрхүү төслүүдийг санхүүжүүлэхдээ их дуртай байдаг юм. Эд нарт санал болгоод ашиглаад зКлэх өстой л доо. Манай тогтворгүй байдлаас болоод энэ асуудал хойшлогдоод байна ш дээ. Монголын өмнөөс бүгдийг нь хийгээд өгчих ийм банкууд дэлхий дээр хэд хэд ажиллаж байна ш дээ. Бүгдээрээ Монголд санал өгөөд байгаа. Гэтэл бид өдий болтол хариуг нь өгч чадахгүй байна.

-Асгатын мөнгөний ордтой холбоотой гэрээг цуцалсан нь зөв гэж үзэж байгаа хэрэг үү?

-Яаж гэрээ байгуулсан юм, яаж цуцалсныг би мэдэхгүй юм байна. Ер нь бол Асгатын мөнгөний ордыг 100 хувь монголчууд өөрсдөө ашиглаад, ашгийг нь хүртэх боломж бий юу гэвэл бий. Газар шорооныхоо төлөө тэмцээд байгаа энэ хөдөлгөөнүүд чинь өнгөрсөн 15 жилийн үйл явдалд дүгнэлт хийгээд гадныхан бол ашиглачихаад бүгдийг нь аваад гарчихдаг юм байна гэдгийг ойлгочихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл миний яриад байсан доноруудын дотуур тамирыг мэдчихсэн байгаа байхгүй юу. Ер нь зээл тусламж гэдгийн үүсэл бол 1991-92 оны үед Монгол улс маш хүнд хэцүү байсан тэр үед бий болсон. Тэр үед амьд гарахын тулд ямар ч нөхцөлтэй байсан бид саналыг нь хүлээн авдаг байсан. Одоо бол цаг үе өөр болсон. Бид доноруудыг үгийг үг үсэггүй дагах албагүй. Одоо бол бид нар нэг их зээл тусламж аваад байх шаардлагагүй.

-Тэр донор орнуудад ямар улсууд хамаардаг вэ?

-Япон, Америк, Гөрман, Хятад, Солонгос, Орос. Донорууд орнууд холынх уу, ойрынх уу гэдэгтэй гол нь биш. Донорын мөнгө орж иртлээ маш олон Засгийн газрын түшмэлүүдийн гарыг дамждаг. Энэ хоорондоо 10 төгрөгний юм 50 төгрөг болчихдог. Тийм учраас тэр тусламжуудаас аль болохоор татгалзах хэрэгтэй. Сүүлийн арван жилд манайд тусламжаар орж ирсэн бүх төслүүдийг Монгол банкинд байхдаа авч үзэж байсан. Ашигтай төсөл бараг нэг ч байгаагүй. Ганцхан жишээ хэлье л дээ. Манай нисэх буудлыг 1995-96 оны үед Азийн хөгжлийн банкны зээлээр зассаныг санаж байгаа байх. Азийн хөгжлийн банкны зээл нь 0.5 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай байсан. Гэтэл зээл өгсөн Германууд өөрийнхөө нэг компаниар ажлыг нь гүйцэтгүүлнэ гээд нөхөн сэргээлт, засварын ажил талбайтайгаа нийлээд 50 сая доллар болсон ш дээ.

Гэтэл Хөх хотод баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудал манайхаас 3-4 дахин том, орчин үөийн шилэн байшинтай. Нийт зардал нь 18 сая доллар. Монгол улсаа хөгжүүлье өөд нь татъя гэвэл одоо арай өөрөөр ажиллах цаг нь болсон. Би нэг юманд сэтгэл дундуур байдаг л даа. Монголчууд маань ер нь юм бүтээе гэсэн зорилгогүй болчихсон юм шиг. Үүнээс нь болоод Монгол улсын хөгжил удааширч байна шүү дээ. Өнөөдөр бид их хэмжээний мөнгийг зохион байгуулж Монголд оруулж ирээд ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Гэтэл Их хурал дээрээ маргалдаад л байгаа болохоос биш эдийн засгийн ач холбогдолтой томоохон шийдвэр гаргахгүй байна. Жишээ нь, Шаравдорж гишүүн, Гүндалай хоёрын асуудлыг хэлж болох юм. Хамтраад юм хийе бүтээе гэхийн оронд энэний төслийг унагаах гэж өөр төсөл санаачилсан юм гээд яриад явж болохгүй биз дээ. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид юу гэж ойлгохов. Одоо бие биенээ баалж муулдаг цаг биш, хамтраад юм хийх хэрэгтэй байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

А.Тэлмэн

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button