Гишүүд Солонгосын Элчин сайдын яамыг буруутгаж өөрийнхнөөсөө хариу нэхлээ

омогтой солонгосуудын тухай дүр зураг олон хүнд ихийг бодогдуулсан.

Хэдийгээр хэлний шалгалтын дээрх бүртгэл аль хэдийнэ дууссан ч цаашид ийм явдал дахин гарахгүй гэх баталгаа огтхон ч үгүй байгаа. УИХ дахь АН-ын зөвлөл өчигдрийн хуралдаанаа дээрх асуудалд хандуулж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яамны холбогдох хүмүүсийг дуудан байдал яагаад иймдээ хүрсэн, буруутан нь хэн болох, цаашид хэрхэх ёстойг хэлэлцлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаа, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат, Консулын газрын захирал О.Очиржав нарын албаны хүмүүс АН-ынхны дуудлагаар ирсэн байв. Хурал гишүүдийн асуултаар эхлэв. Ерөнхийдөө АН-ынхан БНСУ-ын Элчин сайдын яамыг буруутгаж, яамны албан тушаалтнууд бөөрөнхийдүү хариулт өгсөн уур амьсгал танхимд өрнөж байлаа.

З.ЭНХБОЛД

-БНСУ-ын Элчин сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа бүртгэлийг цаашид ч ийм маягаар явуулна гэжээ. Энэ нь монголчуудыг цаашид ч зовооно гэсэн үг. Элчин сайдын яам аж ахуйн ажил хийх нь хэр зөв юм бэ. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамныхан үүргээ яагаад ЭСЯ-ныханд ацагласан юм бэ?

О.БАЙГАЛМАА

-Манай яам нэг жилийн турш БНСУ-ын Хөдөлмөрийн яам руу хэлний шалгалтыг хурдан аваач ээ гэж албан тоот илгээсэн. Бид бүртгэлийг төв цэнгэлдэх хүрээлэнд бус дүүргүүдийн хөдөлмөр халам-жийн хэлтсүүд дээр явуулъя гэсэн боловч Солонгосын тал танайхан 4000 хүнийг хууль бусаар бүртгэсэн гээд зөвшөөрөөгүй. Хоёр улсын яамд хоорондын санамж бичигт хуурамч, хууль бусаар ажиллавал ажиллах хүч гаргахыг зогеоох, хориг арга хэмжээ авахаар заасан. Иймээс Д.Дэмбэрэл сайд хоёр удаа Солонгосын талаас уучлал гуйж, дахин ийм байдал гаргахгүй гэж амалж байж шалгалт авахаар болсон.

Х.БЭХБАТ

-Гэрээт ажилчдын талаар санамж бичиг хоёр яамны хоорондынх байдаг. Элчин сайдын яам дангаараа энэ ажпыг явуулах ёсгүй. Бүртгэлийн үйл ажиллагаанд Солонгосын хөдөлмөрийн яамныхан оролцсон. Харин Элчин сайдын яамныхан туслах зорилгоор оролцсон юм.

З.ЭНХБбЛД

Аж ахуйн ажил хийсэн Элчин сайдын яамныханд Гадаад хэргийн яам ямар хариуцлага тооцсон юм бэ?

-Х.БЭХБАТ

-Манай Азийн газрын захирал өнгөрсөн пүрэв гаригт Элчин сайдтай уулзсан. Тэр хоёр санал солилцож, манай зүгээс Элчин сайдын яамныханд анхааруулсан. Энэ ажилд Элчин сайдын яам ямар байр суурьтай байх ёстой байсныг бид хэлсэн.

С.БАЯРЦОГТ

-БНСУ-ын Хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээнд манай тал бүртгэл явуулах газрыг сонгоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэсэн байна. Та нарыг үүргээ биелүүлээгүй гэж ойлгож болох уу?

-О.БАЙГАЛМАА

-Гэрээнд байраар хангахад дэмжлэг үзүүлнэ гэж байгаа. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд бүртгэл явуулбал 20-30 мянган хүн цугларч үймээн үүснэ гэж хэлсэн ч тэд хүлээж авалгүй сонинд зар өгсөн байсан.

Л.ГАНТӨМӨР

-Монголд доллар үйлдвэрлэдэггүй гэдгийг та бүгд мэдэх үү. Бүртгэлд танай яам ер нь ямар оролцоотой байсан юм?

-О.БАЙГАЛЬМАА

-Америк долларын хувьд өмнө ч бүртгэлийн хураамжийг доллараар авдаг байсан. Монголд үйлдвэрлэдэггүйг мэднэ. Бид бүртгэлийн үед хэв журмыг зохицуулахаар ЦЕГ-тай хамтран ажилласан

З.ЭНХБОЛД

-Нэг улсын хүмүүс нөгөө улсын нутаг дэвегэрт ирзэд бизнесийн үйл ажиллагаа явуулж 450000 ам доллар аваад явлаа.Ийм тохиолдол улсын практикт бий юу?

-О.ОЧИРЖАВ

-Өнгөрсөн хугацаанд ажиллах хүч гаргахтай холбоотой будилаан маш их гарсан. Иймээс Солонгос руу гарах гэсэн хүмүүсийн хүлээлт бий болсон.Дээрхийг бизнесийн гэж үзэх үү, үгүй юу гэдэг өөр асуудал.

З.ЭНХБОЛД

-Үзэлгүй яадаг юм бэ.

Энэ мэтээр хуралдаан гишүүд, яамны ажилтан хоорондын тулаан ч юм шиг эсвэл гишүүд гурав хоног зовсон иргэдийнхээ хариуг яамныхнаас авах гээд байгаа мэт болов. Гишүүдэд яамныхны хариулт таалагдсангүй бололтой, хариулаад л байвал та нар улам л унах юм байна, мэддэг хүмүүсээс нь дараа нь асууя гэх зэргээр шүүмжилж байлаа. Энэ янзаараа бол дээрх байдал цаашид давтагдана хэмээн гишүүдийг бухимдахад О.Байгалмаа дарга дахин ийм байдал гарахгүй ээ гэж сулхан дуугарч сонсогдсон. Үүний дараа Б.Батбаяр гишүүн нэлээн бухимдалтайгаар Гадаад хэргийн яамныхантай тулав. Тэрээр энэ агшныг ашиглан НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд орох боломжийг яагаад ашиглаагүйг асуув. Мөн Гадаад хэргийн яамныхан бизнесийн ажиллагаанд түлхүү оролцох болсон хэмээн шүүмжилж, тусгаар улс атал Тайванийн талаар Өвөрмонголтой адил бодлого барьж байна гэв. Ингээд гишүүд саналаа хэлсэн. Тухайлбал Л.Гантөмөр гишүүн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамыг шүүмжлээд, БНСУ руу ажиллах хүч гаргах, шалгалт авах хоёр тусдаа асуудал. Үүнийг салгаж, хэлний шалгалтыг яаж авах тухай Элчин сайдын яамтай хамтран журам гаргахыг зөвлөсөн. Р.Эрдэнэбүрэн гишүүн БНСУ-ын Элчин сайдын яам монголчуудын эрхэд бүдүүлгээр халдсан тул уучлал гуйх ёстой гэж, А.Бакей гишүүн цаашид ажиллах хүч гаргах ажлыг ганц бус олон компани хийвэл өрсөлдөөнтэй болно гэж хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button