МАХН-ын бүлгийнхэн спикерийн хувь заяаг өөрт нь даатгах бололтой

шийдвэр гаргаснаас хойш МАХН-ынхан нэгмөсөн барьц алдаад байгаа бололтой. Цэцийн шийдвэр гарснаас хойш тус намын гишүүд Ц.Нямдорж даргаас нэлээд дөлөх болсон бөгөөд үүнийгээ Юу юугүй л гүйж ороод яав, ийв гээд байвал цәад хүндээ ч хэцүү биз дээ. Өөрөө эхлээд тайвшраг хэмээн цайруулж байсан. Мөн энэ шийдвэрээс болж өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан болоогүй. Чуулганаас завсарлага авсан МАХН-ын гишүүд энэ өдөр бүлгийн хурал зарлахыг хүлээн нэлээд орой болтол өрөөндөө сууцгаасан ч эцэст нь Тэртэй тэргүй долоо хоногийн хугацаа байхад яаран хуралдаж шархтай тазар нь давс үрээд яахав, графикаараа яваад ирэх нэг дэх өдрийн бүлгийн хуралдаан дээр нэг мөр асуудлыг нь ярья гээд тарцгаасан. Гэвч МАХН-ын бүлэг өчигдөр бас л хуралдсангүй. Үдээс өмнө зарлагдсан хуралд УИХ-ын дарга өөрөө ирээгүй тул зарим нэг хуулийн төсөл энэ тэр эргүүлж харж байгаад тарцгаажээ.
УИХ-ын даргыг бүлгийн хуралд дуудах гэтэл утас нь салгаатай байсан гэнэ. Түүний бие чилээрхэн эмнэлэгт хэвтсэн, гэрээрээ эмчлүүлж байгаа гэх мэт яриа өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан боловч УИХ-ын дарга өчигдөр үдээс хойш ирж намын бүлгийн даргатайгаа уулзсан гэнэ.
Гэхдээ юу ярилцсаныг мэдэхэд бэрх. Ямар ч байсан намын дарга М.Эихболд, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, бүлгийн дарга Д.Идэвхтэн нар өчигдөр үдээс хойш энэ асуудлаар хоорондоо ярилцсан сурагтай.
Үргэлж л Толгой хагаравч малгайдаа гэж бие биенээ хаацайлж ирсэн МАХН-чууд өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын талаар үг унагахгүй байгаа нь нэгдсэн байр суурьт хүрээгүй, ингэх гэж чармайх ч үгүй байна гэсэн үг бололтой. Харин үүний оронд УИХ-ын даргыг огцруулах Цэцийн шийдвэрт ард түмэн яаж хандаж байгааг ихэд сонирхож байгаа аж. Тэгээд ч зарим нэг эсэргүү гишүүдийн амнаас Тэртэй тэргүй Цэцийн шийдвэр гарчихаад байхад намын бүлгээр хэлэлцүүлнэ гэдэг илуү зан. Аль юм болгонд намын хамгаалалтанд орж, УИХ-ын гишуүдийг намын эрх ашгаар дарамталж байх юм бэ. Хууль зөрчсөн хүн өөрөө өерийгөө өмгөөлөөд гарвал тэр л биз гэдэг үг унагах болжээ. Ч.Улаан гишүүн ч намын нэр хүндийг унагахгүйгээр асуудлыг шийдэх тухай цухуйлгасан нь Ц.Нямдорж даргад хамгаалалт хийхгүй гэсэн санаа биз. Хамгаалах хүнээ болохоор хоёр гурван удаа бүлгээ хуралдуулаад Та нар энэ хүнийг огцруулбал намайг байгаа цагт манай намаас нэр дэвшинэ гэж битгий горьдоорой гэдэг МАХН-ын дарга нар өнөөг болтол удирдах зөвлөлөө ч хуралдуулахгүй байгаа нь сайны ёр биш бололтой. Тэд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө удирдах зөвлөл, намын бүлгийн хурлыг нэр төдий хуралдуулаад чуулганд оруулахаар зэхэж байнә. Өчигдөр өглөө зарлагдсан Ардчилсан намын зөвлөлийн хурал ч МАХН-ын бүлгээс болоод хойшлов. МАХН эхэлж дуугарсны дараа зөвлөл байр сууриа илэрхийлэх гэнэ. Гэхдээ олонхийн бүлгээс ямар ч шийдвэр гарсан аль аль нь зөвлөлд ашигтай, хэлэх үг нэг. Харин ч МАХН Ц.Нямдоржийгоо урьдын адил хамгаалж үлдээд хууль зөрчдөг даргатайгаа дараагийн сонгуульд орох нь ч Ардчилсан намын хувьд илүү ашигтәй байж магадгүй. Гэхдээ Ах намынхан аль юм болгон дээр Ардчилсан намд үнэгүй PR хийж өгөөд байв гэж дээ.
Тиим ч учраас тэд энэ удаа өөрсдийн дур хүслээс илүү нийгмийн сэтгэл зүй аль талд нь байгааг сонирхож байна. Хуульд бус нийгмийн сэтгэл зүйд тааруулж шийдвэрээ гаргаж байна гэж Цэцийг буруутгаж байгаагаас нь харсан ч тэд олон нийт өөрсдийнх нь эерэг байгааг мэдэрсэн бололтой. Тэгээд ч олны төлөө нэг хүнийг, нэг хэсгийг золиослох нь МАХН-ын гол арга барил шүү дээ.
(Ардын эрх 106/638)
Ц.БУЛГАН