Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бууджээ

Тэрээр гэрийнхээ гадаа зам дээр буудуулжээ. Гэмт этгээдүүд зугтаж амжсан байна.

Л.Гранадос нийслэл хотын даргын сонгуульд нэр дэвшсэн байсан бөгөөд ялах магадлал хамгийн ихтэй байсан юм. Тэрээр мөн 2007 оны есдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байжээ.

Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд Нобелийн энх тайвны шагналт Ригоберта Менчу өрсөлдөнө гэдгээ зарлажээ. Р.Менчу уугуул индиан хүн амын эрхийн төлөө идэвхтэй тэмцэж 1992 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Тэрээр сонгуульд ялалт байгуулбал Төв Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button