Хандиваар хөрөнгө босгох аргагүй гэж үзэж байна

Тэрээр сонгогчдоос хөрөнгө босгох замаар сонгуулийн санхүүжилт олох тухай АН-ын санал санаачилга бодит байдалд хэр нийцэхийг туршиж үзэхээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаад ирсэн байна. Ц.Оюунгэрэл зөвхөн Цэцэрлэг сумын АН-ын хорооны хуралд оролцсон 127 хүнд хөрөнгө босгох асуудлаар тусгайлан үг хэлж, хандив гуйсан аж. Түүнд 65 хүнээс 170 мянга гаруй төгрөг хандивласан байна. Энэ байдлаас харахад урьд өмнө тухайн газартаа очиж танигдсан нэр дэвшигчид хандив өгөх юм байна гэсэн эерэг дүгнэлтийн зэрэгцээ улс төрчийг худалдаж авах замаар өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах сонирхол сонгогчдод байгаа нь ажиглагджээ. Мөн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нэр дээрээ хандив босгох үйл ажиллагааны хугацааг тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж байлаа. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариу авсан юм.
-Сонгуулийн хөрөнгө босгох хуулийн хугацааг тодорхой болгохыг хуульчлах шаардлагатай гэж та үзэж байгаа юм байна. Yүнийг энэ удаагийн сонгууль мөнгөний сонгууль болно гэсэн урьдчилсан прогноз гэж ойлгож болох уу?
-АНУ зэрэг оронд хоёр жилийн өмнөөс хандив цуглуулах аян эхлэх хууль эрхзүйн баталгаа байдаг. Манай хувьд энэ хугацаа давчуу болсон ч гэсэн Сонгуулийн хууль энэ тухай заалт оруулах боломж хугацаа байна гэж үзэж байгаа.
-Тэгэхээр таныг энэ тойрогт нэр дэвших юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Аливаа нэр дэвшигч хаана өрсөлдөж болохоо судалж мэдсэн байдаг. Миний хувьд Цэцэрлэг сумын тойргоос АН-ын YЗХ-нд 2000 оноос хойш сонгогдож байгаа.
-Сонгуульд нэр дэвшигч хэдий хэр хөрөнгө цуглуулах ёстой гэж бодож байна вэ?
-Манай намын хувьд нэр дэвшигч 20 сая төгрөгийн татвар намдаа төлөх учиртай. Yүний ядаж дөрөвний нэг, цаашилбал тал хувийг сонгогчдоос босгох санаатай байна. Сурталчилгааны ажилд мэдээж үүнээс гадна багагүй хөрөнгө шаардлагатай болно. Түүнээс 50 хувийг нь томоохон аж ахуйн нэгж, компаниас олох бодол байна.
