Улаанбаатарт үүл буудаж бороо оруулахаар төлөвлөжээ

Тэд зургаан газраас долоон удаа үүл буудсанаас уулархаг газраараа цас оржээ. Цас нэлээд орсон учраас түймрийн ихэнх нь унтарч өчигдрийн байдлаар дээрх газруудад ганцхан түймэр асч байгаа аж. Одоогоор Хурын шим төвийн дөрвөн экспедиц Завхан, Говь-Алтай, Ховдын зүүн тал, Баянхонгорын өмнө, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын баруун хэсэгт нийтдээ есөн аймгийн 40 гаруй суманд ажиллаж байгаа гэнэ. Хурын шим төвийн инженер Д.Алтанцэцэгийн ярьснаар өнөөдрөөс эхлэн манай орны баруун талаар үүлний масс орж ирж буй учир Төв аймаг, Улаанбаатар хотод Бороо-4 экспедицийнхэн ажиллаж хур буулгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
