Хүчний байгууллагуудын но-г баримтаар дэлгэнэ

зээлийн хоршоодын хохирогчид, эрх нь зөрчигдсөн бусад иргэд нэгдэн, Шүүхийг шүүе уриан дор өнөөдөр Ялалтын талбайд цуглахаар болжээ. Ихэнхи жагсаал, цуглаан, суулт төрийн өндөрлөгүүдэд хандсан аястай байдаг. Харин энэ удаагийн цуглаан төрийн өндөрлөгүүдэд биш, хууль хяналт, хүчний байгууллагынханд хандаж буйгаараа онцлогтой юм байна.

Цуглааны үеэр тэд хууль хяналт, хүчний байгууллагын ажилд бодитоор оршиж байгаа дутагдал, эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орсон зарим асуудлыг баримттайгаар дэлгэх аж.

Мөн Цагдаагийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, нийслэлийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй нүүр тулсан уулзалт хийж, зарим асуудлаархи хугацаатай шаардлага гардуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button