Ц.Дамиран Харамсалтай нь цэцийг гаргаж байгаа шийдвэр эргэлзээнд оруулах боллоо

УИХ-ын гишүүн Ц.Дамирантай ярилцлаа.
-Улс төрийн нөхцөл байдал жаахан таагүй байна. Үүнд өнгөрсөн долоо хоногт Ц.Нямдорж даргын талаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэр нөлөөлж буй бололтой. Та цэцийн шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийг сахин хам-гаалах үүрэгтэй. Иймд бид Монгол Улсын хамгийн шилдэг хуульч, хамгийн сайн боловсон хүчнээ Цэцэд томилсон. Хэн ч харсан тэднийг боловсрол мэдлэгээр нь голохгүй болов уу гэж бодож байна. Харамсалтай нь, Цэцийн гаргаж байгаа шийдвэр эргэлзээнд оруулах боллоо. Тухайн цаг үед нийгмийн уур амьсгал ямар байна. Олонхийн чиг хандлага хаашаа байгаа гаас Цэцийн шийдвэр шалтгаалдаг болсон.
-Та жишээ хэлэхгүй юм уу?
-За байз, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд бай-хад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж үзээд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулж байсан. Дараа нь их удалгүй УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь Үндсэн хууль зөрчихгүй гэдэг шийдвэр гаргасан. Мөн 2003 онд гишүүдийг тойрогтоо арав, арван сая төгрөг зарцуулахаар болоход зөв гэж үзсэн хэрнээ одоо 250 сая төгрөгийг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор төсөвт суулгаж илүү боловсронгуй болгохоор буруу гээд үзчихсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд эхний удаа Ц.Нямдорж хууль зөрчсөн гэж үзсэн хэрнээ огцруулах үндэслэлтэй шийдвэр гаргаагүй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт огцруулах нь зөв гэж үзэж байх юм. Ингэж болохгүй шүү дээ.
-Цэцийн шийдвэр танд таалагдахгүй байгаа хэрэг үү?
-Таалагдахгүй биш харин Цэцийн шийдвэрийг ажиглаад байхад улс төрийн аясыг дагасан, нийгмийн уур амьсгалд хөтлөгдсөн, тэдний өмнө буруутан болохгүй гэсэн зорилгоор гаргаад байна уу даа гэсэн хар төрж байна.
-Та тэгж хардаж байгаа гэж үү?
-Тийм ээ, би бас хардах эрхтэй биз дээ.
-Энэ үг сүүлийн үед гайгүй сайн эрэлттэй байгаа?
-Би анх хэлж байсан юм шүү.
-Тийм гэж үү?
-Тийм ээ.
-Тэгвэл олон нийт Цэцийн танхимд МАХН-ын экс удирдлага болон УИХ-ын даргын хооронд л тулаан өрнөлөө гэж хардаж байгаа. Тэд ч бас хардах эрхтэй байх?
-Би харин арай өөр өнцгөөс харж байгаа. МАХН-ын удирдлагууд улаан цайм өөр хоорондоо зөрчилдөж, асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм харагдахгүй байна. Би улс төрд 1992 оноос хойш орсои. Энэ хугацаанд том лидерүүдийн хоорондын маргаан, тэдний зөрчлийн талаар бодит байдлыг нь мэдэрч байгаагүй. Мэдээж зарим нэгэн асуудал дээр санал зөрөлдөж, бүлгийн хурал-даан дээр асуудал үүсэх зүйл байдаг, үгүйсгэхгүй. Бид зарга шүүх гэж энэ хуралд суудаггүй. Та бүх-нийг бид сонгож, удирдлага болгосон. Иймд бүлгийн хуралдаан дээр зарга шүүлгэх хэлбэрээр орж ирэх хэрэггүй гэдгийг хэлдэг. Гэхдээ эна бол байдаг л үзэгдэл.
-Таны ярианд МАХН-ын удирдлагууд зөрчилддөг. Үүнийг нь зөрчилддөггүй гэж тайлбарлах гээд байгаа өнгө аяс цухалзаад байх юм?
-Саяхан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав Монгол Улсын хөгжлийн талаар ярилцаж санал солилцсон байна лээ. Тэд нэг ширээний ард суугаад асуудлаа ярьж байхад зөрчилдлөө гэж хэлж болохгүй шүү дээ.
-Тэд юуны тухай хэлэлцсэн гэж?
-Эрдэс баялгийн салбарыг 10-15 жилийн хугацаанд хөгжүүлэхийн тулд юу хийҗ болох. Төрийн албан хаагчийг намын харъяалалгүй болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бололцооны талаар ярилцсан гэсэн. Ингэж улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүмүүсийг зөрчилтэй байгаа гэж хэлж болох уу.
-Та намын удирдлага гэдэгт хэнийг хамруулав. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд МАХН-аас түдгэлзсэн байгаа биз дээ?
-Тийм л дээ, миний хувьд Ерөн-хийлөгчийг намын дотоод асуудалд оролцохгүй байгаа гэж бодож байгаа.
-Тэгвэл удирдлага гэдэгт?
-Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нәрыг оруулна. УИХ-ын дарга бүлгийн хуралдаан дээр намын дарга ингэж хэлсэн, тэгж ярьсан гэж их хэлдэг. Тэгэхээр тэр хоёрын хооронд ч бас зөрчил байхгүй болов уу.
-Та туршлагатай парламентч, 1992 оноос улс төрд орлоо гэж байна. Гэтэл байр сууриа шууд илэрхийлэхээс татгалзаад байх шиг?
-Би өнгөрсөн хугацаанд эдийн засгийн бодлого боловсруулах болон дэд бүтцийн салбарт байр сууриа илэрхийлж, бодлого тодорхойлолцож, энэ чиглэлийн асуудалд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн. Хүнд чинь мэдэх, мэдэхгүй сэдэв гэж байдаг даа. Тэр үүднээсээ би нийгмийн салбар болон хууль зүйн чиглэлээр бусдаас өрсч том дуугараад байдаггүй. Шууд мэдэхгүй гэж хэлж болохгүй ч миний туршлага дутна.
-Гэхдээ улстөрчийн хувьд байр сууриа илэрхийлэхийг дээрх салбартай хутгалдуулж болохгүй биз дээ?
-Бид булгийн шийдвэрийг чухал-чилдаг. Саяхан гэхэд Б.Эрдэнэбатыг огцруулах эсэх талаар хэлэлцэх үеэр манай бүлэг гурван удаа нэлээд ширүүн хуралдаж шийдвэрээ гаргасан.
Тэгэхдээ төрийн түшээд өөр хоорондоо үзэлцэж, үүнээс үүдэн төр хямрахаар хохирогч нь эцсийн бүлэгт ард түмэн болж байна гэж үзээд бүлэг шийдвзрээ гаргасан. Тэр бүлгийн шийдвэр эцсийн бүлэгт бидний байр суурь байх ёстой. Би асуудалд ийм л зарчмаар ханддаг. Уг нь манайхан улс орныг хөгжүүлэх хамгийн тохиромжтой, хөгжлийн алтан үе эхлэх гэж байхад ингэж улстөржиж, талцаж болохгүй.
-Бид талцаагүй гэсэн хэрнээ талцаж болохгүй гэдэг үгэндээ та нэлээд их хүч өгөх шиг боллоо?
-Энэ үгийг өөрийнхөө намын хувьд бус Ардчилсан намд зориулж хэлсэн. Тэд Засгийн эрх барьж байхдаа Засгийн газраа дөрвөн удаа огцруулж, өнөөдөр гэхэд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын сайд нарыг нэг нэгээр нь огцруулж байна. Ардчилсан нам Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүчтэй өрсөлдөгч байх ёстой болохоос бус байнга бид сөрөг хүчин гэсэн сөргөлдөх байр сууринаас асуудалд хандаж болохгүй. Магадгүй МАХН хүчтэй учраас илүү их хэл аманд өртөж, олны хардлага сэрдлэгийн бай болдог байж болно.
-Гэхдээ олон гишүүд Ц.Нямдорж даргыг огцруулах эсэх санал хураалтыг нууцаар явуулахад их талтай хаидаж байх шиг?
-Хууль нь л тэр шүү дээ. Уг нь тэр хувийн зан чанарын хувьд их хурц зантай, шударга зантай хүн. Магадгүй баруун монголчуудын хэнхэгзан түүнд байдаг байх л даа.
-Зарим үед Ц.Нямдорж дарга гишүүдтэй хэт их би гэж харьцаад байх шиг санагддаг. Хөндлөнгөөс харахад шүү дээ?
-Энэ парламент их сонин. Манай ангид Л.Гүндалай.Б.Жаргалсайхангээд ширүүн гарууд их байна. Тэднийг сайн зохион байгуулахгүй бол нэг л өдөр чуулганыг тарааж мэднэ. Ц.Нямдорж даргын энэ зан чанар бусдад таалагдахгүй байж болно. Гэсэн ч түүнийг сайн хууль гаргахын тулд шар махтайгаа хатаж байгаа гэдгийг нь үнэлэх хэрэгтэй. Загнахаа ирвэл хүний өөрийн нам гэхгүй бүгдийг нь л загнаж байдаг.
-Бүлгийн хуралдаанаар Ц.Нямдорж даргын талаар ярилцсан уу?
-Бүлгийн гишүүд ярилцаад гуравдах өдөр энэ талаар хэлэлцье. Яг үнэндээ сэтгүүлчдийн гарыг чилээгээд яах вэ гэж шийдсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх болохоор нэг их яарахгүй байлгүй дээ.
-Дараагийн УИХ-ын даргын тухай яриа гарч эхэлсэн байна билээ?
-Санал хураалт болоогүй байна. Иймд урьтаж тэр энэ гэж ярих хэрэггүй болов уу. Гэхдээ Ардчилсан намынхан МАХН-д УИХ-ын дарга хийгээд явчих чадалтай боловсон хүчин олон байгаа гэж үзээд байх шиг байна лээ. Бас л таатай сонсогдоод байгаа шүү.
(Ардын эрх 106/638)
Г.ОТГОНЖАРГАЛ