Төмөр замын хурлаар Монголын талаас даргыг сонгох тухай тохиролцож эхэллээ

…Ямартай ч дээрээсээ ч доороосоо ч аль аль нь нууцлахыг хүсч буй эдгээр асуудлууд дарагдаж эхлээд байтал өнгөрсөн хагас сайн өдөр бас нэг осол гарсан гэх мэдээ ирээд байна. Улаан-баатар төмөр замын Зүтгүүрийн депод машинист ажилтай Надмид нь ажил дээрээ вагоны толгой өргөж байгаад вагоноос унаж хүнд гэмтжээ. Тэрээр одоогоор гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд

хоёр хоног ухаангүй байж байгаад өчигдөр ухаан орсон ч бие нь нэлээд тааруухан байгаа юм байна. Хагас сайн өдөр гарсан уг ослын улмаас төмөр замынхан бүтэн сайны шөнө хуралдаж зүтгүүрийн албаны ашиглалт хариуцсан дарга, хөдөлмөр хариуцсан инженер хоёрыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар зүтгүүрийн депогийн удирдлагууд ихэд нууцалж байна гэсэн мэдээллийн дагуу албаны дарга Хуяг-Эрдэнэтэй утсаар холбогдоход тэрээр Тэрэг янзалж байгаад унаж гэмтсэн нь үнэн. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өөрийнх нь болгоомжгүйгээс болсон байх. Энэ талаар хөдөлмөр хариуцсан байцаагчаас асуусан нь дээр. Бид энэ ослыг тэгтлээ нуугаад байсан юм байхгүй ээ гэсэн хариулт өглөө…

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур хуралдсан Улаанбаатар Төмөр замын хувь нийлуүлэгчдийн хоёр талын хурлаар 2006 оны тайлан баланс болон энэ жилийн төсөв төлөвлөгөө, хэтийн зорилт гэхчилэн олон асуудлыг шийдэж чадсан ч мөн л хоёр тал тохиролцоонд хүрээгүй гэсэн шалтгаанаар даргыгаа сонгож чадалгүй уг асуудал ирэх долдугаар cap хүртэл хойшлогдсон.

Хэдийгээр хоёр тал харилцан ярилцаад даргыг томилох асуудлыг долоон сараас өмнө шийдчих боломж бий хэмээн тухайн үед ярьж хэлж байсан ч харамсалтай нь товлосон хугацаанаасаа өмнө амжихгүй долоон сарыг хүргэх нь бололтой. Мэдээж амны уншлага болсон ганц тайл-бар нь хоёр тал тохиролцоонд хүрээгүй, хэн хэн нь өөрийн хүнээ тавих сонирхолтой хэмээж буй ч үүний цаана хоёр улсын хувь заяа, томоохон эрх ашиг хөндөгдөж буй нь нэгэнт тодорхой болоод буй билээ. Оросуудын хувьд богинохон хугацаанд ч гэлээ өөрийн талаас даргыг сонгосноор боловсон хүчнүүдийг ашигтайгаар сонгох, Улаанбаатар замд хийх хөрөнгө оруулалтыг Оросын талаас дангаар гүйцэтгэж, төмөр замыг ойрын хорин жилд гартаа атгах үүгээр улбаалан Таван толгой болон уул уурхайн салбарыг ч мөн худалдан авах гэсэн чин хүсэл бий. Үүнийгээ ч тэд сүүлийн үед нуухаа байж ил тодоор илэрхийлэх болсон. Харин зарим нэгэн эх сурвалжийн өгүүлж буйгаар ирэх сард болох Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчдийн ээлжит хурэлдаанаар Монголын талаас даргыг сонгох найдвар тун ч барианттай болоод буй гэнэ. Хэрвээ манай талаас төмөр замын дарга сонгогдвол Оросуулдд зарим асуудал дээр буулт хийж болох тухай яригдаж буй аж. Асуудал нэгэнт наашилсан энэ үед өнөөгийн үүрэг гүйцэтгэгч орлогч дарга нарын хэн хэн нь л өөрсдийгөө сойж наагуур цаагуур гүйдэл үүсгээд буй ч сурагтай. Өнөөгийн үүрэг гүйцэтгэж буй дарга нар өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хоёр вагоны мөргөлдөж, гурван ажилтан нь амь насаа алдсан ослын уршгаар үүрэг гүйцэтгэгчийн албан тушаал дээр өнөөг хүрч буй. Гэвч энэ нь дарга болгохгүй гэсэн үг биш, сүүлийн үед яамны сайдаасаа эхлээд холбогдох удирдах албаныхан нь хүртэл дотроос нь тавьчихвал зүгээр гэх яриа гаргаж эхэлсэн тул хэн хэн нь тэр болтол ямар нэгэн алдаа гаргачихгүй хэл аманд өртчихгүй байхыг чухалчилж байна.

Өөрөөр хэлбэл асуудал гарсан ч гараагүй юм шиг, хаана ч ямар ч зүйл болж байсан загас шиг дуугүй ирэх сарыг хулээнээ гэсэн үг. Тиймдээ ч тэд өнөөг хүртэл олон жилийн туршид зүтгүүрийн депод нийлүүлэгдэж байсан хуурамч сэлбэгийнхээ хэргийг, хэн хэн нь хичнээн саяыг идсэн уусан гэх санхүүгийнхээ баримтуудыг, удаа дараалан гарч байсан осол аваарынхаа хэрсийг ч нууцалсаар өдий хүрлээ. УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд л гэхэд энэ байгууллагатай холбоотой гурван хавтаст хэрэг шийдэгдэлгүй зарим нэг нь эзэн холбогдогч нь нас барсан гэх шалтгаанаар хаагдчихсан байж байна.

Даргаа томилж амжаагүй байтал дахин осол гаргалаа

Ямартай ч дээрээсээ ч доороосоо ч аль аль нь нууцлахыгхүсч буй эдгээр асуудлууд дарагдаж эхлээд байтал өнгөрсөн хагас сайн өдөр бас нэг осол гарсан гэх мэдээ ирээд байна. Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод машинист ажилтай Надмид нь ажил дээрээ вагоны толгой өргөж байгаад вагоноос унаж хүнд гэмтжээ. Тэрээр одоогоор гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хоног ухаангүй байж байгаад өчигдөр ухаан орсон ч бие нь нэлээд тааруухан байгаа юм байна. Хагас сайн өдөр гарсан уг ослын улмаас төмөр замынхан бүтэн сайны шөнө хуралдаж зүтгүүрийн албаны ашиглалт хариуцсан дарга, хөдөлмөр хариуцсан инженер хоёрыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар зүтгүүрийн депогийн удирдлагууд ихэд нууцалж байна гэсэн мэдээллийн дагуу албаны дарга Хуяг-Эрдэнэтэй утсаар холбогдоход тэрээр Тэрэг янзалж байгаад унаж гэмтсэн нь үнэн. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өөрийнх нь болгоомжгүйгээс болсон байх. Энэ талаар хөдөлмөр хариуцсан байцаагчаас асуусан нь дээр. Бид энэ ослыг тэгтлээ нуугаад байсан юм байхгуй ээ гэсэн хариулт өглөө. Урдах осол аваарынх нь шүүх хурал хэдхэн хоногийн дараа болох гэж байхад хэдийгээр машинист өөрийн болгоомжгүйгээс унаж гэмтсэн байлаа ч тус албанд өнөөг хүртэл хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хангалтгүй байгаагийн нэг илрэл гэж үзэж болох биз.

(Өглөөний сонин 106/171)

И.ЦЭВЭЛМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button