УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.ИДэвхтэн ҮХЦ-ээс албан ёсоор бичиг ирээгүй учир УИХ-ын даргын асуудлыг яриагүй

Энэ мэдээг дуулсан МАХН-ын бүлгийн гишүүд шөнө дөлөөр хуралдаж даргынхаа талаар халуун яриа өрнүүлж, цаашид ямар шийдвэр гаргах эсэхээ хэлэлцэж эхэлсэн гэх. Гэтэл өчигдөр хуралдсан МАХН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга Ц.Нямдоржийн талаар юу ч яриагүй гэж бүлгийн дарга Д. Идэвхтэн мэдээллээ. Даргынх нь асуудал ёстой л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад түүнийг орхиод төрийн асуудлыг хэлэлцсэн гэдэг нь юу л бол. Гэхдээ энэ талаар саарал ордонд аль хэдийнээ шум дэгдэж МАХН-ын бүлгийн гишүүд хуралдаанаараа УИХ-ын дарга Ц.Нямдоржийн асуудлыг юун турүүнд хэлэлцэж цаашид УИХ-ын даргаар хэнийг сонгож болох вэ гэдгийг ярилцсан гэдэг нь тодорхой болоод буй билээ. Ямартаа ч МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэнээс энэ талаар тодрууллаа.

-Өнөөдөр булгийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлсэн бэ?

-МАХН-ын бүлэг хуралдаж хоёр үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт Эрдэс баялгийн 2015 он хүртэлх бодлогын тухай асуудлыг хэлэлцсэн байгаа. Энэ асуудлыг олон талаар нь ярилцсан. Тэгээд 2015 он хүртэлх баримтлах чиг бодлогыг 2021 он хүртэлх улс орны эдийн засгийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөтэй уялдуулъя гэж өмнө нь тохирсон байсан. Үүнийгээ өнөөдөр баталж ярьсан. Үүнтэй холбогдуулаад Ерөнхийлөгчөөс өргөн баригдах гэж байгаа стратегийн бодлогын үзэл баримтлалыг хэлэлцүүлгийн бодлоготоо нэмж тусгаж өгье гэж тогтлоо. Гэхдээ 2015 он хүртэл тодорхой хэдэн орд газар буюу Оюу толгой, Таван толгой, Асгат, ураны ордууд, төмрийн ордууд, нефть гэсэн долоон төрлийн ашигт малтмалд анхаарал тавъя гэж ярьсан. ҮХЯ-аас боловсруулж орж ирсэн бодлого нь өөрөө яамныхаа хүрээнд явцуурсан байна. Дэд бүтэц бүрдүүлэх, өөрөөр хэлбэл эрчим хүчээр хангах, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, харилцаа холбоо, хот байгуулалт, зам тээвэр гэсэн дэд бүтцийн зүйлүүдийг орхигдуулсан байна. Тийм учраас үүнийгээ дахин уялдуулж гаргаж ир. Уялдуулахдаа Таван толгой, Оюу толгой, Асгат, уран, төмөр гэсэн цөөхөн ордуудтай уялдуулж дахин танилцуулахыг хүссэн. Шаардлагатай гэж үзвэл Засгийн газар дээр дахин ярь гэж тогтсон.

-Гаалийн тухай хуулийн талаар ямар байр суурин дээр тогтов?

-Таалийн тухай хуулийг ярилцлаа. Таалийн тухай хууль намрын чуулган дээр хэлэлцэх ёстой байж байгаад хэтэрхий ерөнхий хууль байна гэж үзээд буцаасан. Засгийн газар үүнийг дахин боловсруулаад 100-гаад хуудастай их дэлгэрэнгүй хуулийн төсөл болгож оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг авч үзээд боломжийн түвшинд боловсруулагдсан байна гэж үзээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх саналыг дэмжихээр тогтсон байгаа. Улс орны ерөнхий нөхцөл байдал, чуулганы үйл явцтай холбогдуулаад ямар ямар асуудалд ойрын үед анхаарал хандуулах ёстой вэ гэдэг асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо. Тухайлбал Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах юм уу үгүй юу, төрийн албан хаагчид намын харъяаллаас түдгэлзэх эсэх, 2021 он хүртэлх улс орны эдийн засгийн стратегийн хөгжлийн бодлогыг яаралтай ярих, 2008 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2006 оны төсвийн гүйцэтгэл, 2007 оны төсвийн тодотгол бүлэг өөр хоорондоо уялдаатай асуудал байна.

-УИХ-ын даргын асуудлыг энэ үеэр нэлээд нухацтай ярилцсан гэгдээд байгаа. Уг асуудалд бүлгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргатай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг явагдаагүй. Учир нь бүлэг дээр ҮХЦ-ээс гарсан албан ёсны бичиг цаас нь ирж амаагүй байна. Түүнийг ирсний дараагаар энэ асуудал яригдаж таарна.

(Өглөөний сонин 106/171)

Ж.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button