Дэлхийд гайхагдах монгол хоолны нууцаас

Монголчууд бид хоол ундаа бэлдэж хэрэглэх дэг ёс, өөрсдийн гэх өвөрмөц тусгай журам, арга хэлбэртэй явж ирсэн үндэстэн бөгөөд өнө эртнээс монгол хүний хүнсний аюулгүй байдлыг цогцоор нь Монгол төрийн бодлогын хүрээнд авч үзэн шийдвэрлэдэг байсан сайхан уламжлалтай.

Монгол үндэсний хоол унд-ыг дотор нь Гэрийн болон хээрийн хоол унд, Тусгай ёслолын буюу хүндэтгэлийн зоог гэж ангилдаг байна. Цаашилбал, хоол ундыг гарал үүслээр нь цагаан идээн, улаан идээн, ногоон, шар, хар идээн хэмээн ангилж эднийгээ таван тансаг идээн гэж нэрлэдэг.

Тэгвэл хүндэтгэлийн зоогт энэхүү таван тансаг идээн орох бөгөөд үүнд бууз, хуушуур, дал дөрвөн өндөр, дэлхийн хаана ч байхгүй малын гэдэс дотроор бэлддэг идээ болох гургалдай, умс, хятайн зууш болон өрөм, тараг, ааруул, бяслаг, цөцгий хар идээн болох шимийн архи зэрэг ордог байна. Аливаа амтат хоолны хортой үлдэгдэл хэсгийг нөгөө зүйл хоолны дээжээр арилган эмнэж хооллодог буюу цагаан болон хар идээгээр махан хоолны хорыг дардаг байна. Энэхүү ёс нь хоол тэжээлийн дутагдалд орох, эсвэл хоол тэжээлийн илүүдэлд орж хэт таргалан өвчлөх аюулаас бүрэн хамгаалж эрүүл чийрэг урт наслах боломжийг өгдөгт оршдог байна. Тэгвэл энэхүү хүндэтгэлийн зоогийг хаадын зоог хэмээн нэрийдэж өнө эртний монгол үндэсний жороор бэлдэн гаргаж буй газар бол Хистори клуб юм. Хистори клуб энэхүү хаадын зоогийг 6-8 хүнд зориулж иж бүрдлээр нь гаргаж байгаа бөгөөд өвөрмөц хийцтэй цэвэр мөнгөн эдлэл, мөнгөн аяга, зэс домбо, алтадмал гүц зэрэгт олгодог нь эрүүл мэндэд тустай далд нууц увидасуудыг агуулдаг байна.

Өнөө болтол гадаад, дотоодын хүндтэй зочдоо төдийлөн дайлчихмаар үндэсний цөөхөн нэр төрлийн хоолтой гэдгийг эвдэж түгээмэлээр ил гарч, бичигдэж, яригдаж байгаагүй далд нууцуудыг нь дэлгэж, Монголчуудын амьд хоол унд, хүнсээ хэрхэн бэлддэг, яаж хэрэглэдэг өвөрмөц нууцлаг маш олон зан заншлын тухай анх удаа иж бүрнээр нь хамруулан гаргахыг хичээж байгаа. Тухайлбал, өдөр тутам хэрэглээд байдаггүй хээрийн хоол болох хорхог, төрөл бүрийн аргаар бэлдсэн сорс гэрийн хоол болох аарцтай борцтой шөл, зэвэг, тул болон дархадын цагаан загас зэргийг өдөр тутмын хэрэгцээ болгож сурталчилж буй цөөхөн газрын нэг нь хистори клуб юм.

Гадаад, дотоодын хүндтэй зочноо жинхэнэ монгол үндэсний брэнд хоолоор дайлахыг хүсвэл хистори клубыг зориорой.

/bm/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button