Гурван төмөр замчны амийг авч одсон аймшигт ослын хэргийг ирэх долоо хоногт шүүнэ

Энэ хэргийн талаар хэвлэлүүд нэг хэсэгтээ л шуугиж байсан ч тэгс гээд намжсан. Дээрх аймшигт хэргээс болж тухайн үед ажиллаж байсан Зүтгүүрийн Депогийн дарга цэрэг нийлсэн арваад хүн ажлаас халагдаж, мөн тооны хүн захиргааны арга хэмжээгээр торгуулсан талаар бид тухайн үед нь мэдээлж байсан. Цалин хангалт сайтай Төмөр замаас халагдсан зарим нэг нь харамсаж гашуудаж байхад зарим нэг нь буюу зүтгүүрийн албаны дарга Лхагвасүрэн Би угаасаа тэр чигтээ амралтаа авъя гэж бодож байсан юм хэмээн хээв нэг алхаж байсан гэдэг. Түүнийг ажлаас халах үед цалингийн картыг нь хаахад Алтан карт-наас нь 50 сая төгрөг гарсан гэдэг. Цалингийн картнаас нь гэхэд тийм хэмжээний мөнгө гарч байгаа юм чинь мань дарга Төмөр замаас өөрийнхөө насны хоолыг салгасан бололтой хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Харин энэ хэрэгт холбогдох 2М62 М-023 Зүтгүүрийн машинист Энхдэлхий, Хангай зөрлөгийн диспетчирээр ажиллаж байсан Магнайцэцэг нарын зургаан хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх зургадугаар сарын зургааны 10 цагаас шүүхээр болжээ. Тээврийн прокурорын газраас ЭХТАийн 217 дугаар зүйлийн 217.3-аар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд өгчээ. Тэгэхээр бараг хагас жил гаран таг байсан Төмөр замын ослын хэрэг дахин сөхөгдөх нь бололтой.
(Өглөөний сонин 106/171)
Х.Намуун