Каннын кино наадмын зочид hilton буудалд Хар чингис брэндийг амтлав

Энэхүү арга хэмжээнд оролцож буй Каннын кино наадмын зочид, дэлхийн урлаг, соёлын өдүүдэд алдарт Hilton буудлаас Хар Чингис брэндийг амтлаж, коктейль болгон захиалахыг санал болгож байна.

Монголын топ брэнд бүтээгдэхүүн болох Спирт Бал Бурам компанийн Хар Чингис-ийг Каннын зочид болох дэлхийд алдар нь түгсэн одуудад санал болгож байгаагийн учир нь United Үodka-2007 олон улсын үзэсгэлэнгээс хамгийн Чанар-тай бүтээгдэхүүнээр шалгарсан 11 бүтээгдэхүүнийг ийнхүү тус наадамд оролцогч хүндэт зочидод зориулдаг уламжлалтай ажээ.

United Үodka-2007 олон улсын үзэсгэлэн нь 2000 оноос жил бүр Бельги, Франц улсуудад тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Каннын кино фестивалийн нээлтийн дараа, Чанар-аар өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн Орос, Лит¬ва, Молдав, Франц, Беларус, Монгол зэрэг ул¬сын 11 бүтээгдэхүүнд медалийг нь гардууллаа.

Энэхүү үзэсгэлэнгээс дэлхийд чанараараа хэдийн нэрд гарсан Орос улсын ЗАО Псковпи-щепром, Казахстан улсын TOO Realma, Франц улсын DIST. RULLIER & FILS нартай эн зэрэгцэн Монголын Спирт Бал Бурам компанийн Хар Чингис архи ийнхүү олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнгийн Шилдэг Чанар-тай бүтээгдэхүүнээр шалгарлаа. Харин Шилдэг дизайн-ы шагналд Австрийн OҮAL GmbH, Францын Distillery RULLIER & FILS брэндийн бүтээгдэхүүнүүд шалгаран шагнал гардсан байна.

Медаль гардуулснаас хойш тав хоногийн турш алдарт Hilton зочид буудалд дээрх 11 шилдэг бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэнг гаргах бөгөөд Каннын кино наадмын зочдод санал болгож байгаа шилдэг 11 бүтээгдэхүүний нэгээр Хар Чингис брэнд тодорсон нь дэлхийн хэмжээнд чанараараа өрсөлдөх шилдэг брэнд гэдгээ нотлон харуулсан нь бахархууштай.

Манай гаригийн архин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 орчим компани оролцоод байгаа United Үodka-2007 үзэсгэлэнгийн үеэр хамгийн Чанартай архин бүтээгдэхүүнийг шалгаруулан дэлхий нийтэд зарладаг бөгөөд сайн чанарын сархад үйлдвэрлэгч болгон бүтээгдэхүүнээ энэ үзэсгэлэнд оролцуулан шагнал авахыг ихэд чухалчилд ажээ. Энэ үзэсгэлэнгийн талаар мэдээллийг www.unitedүodka.co сайтаас уншиж болно.

Дашрамд сонирхуулахад, Спирт Бал Бурам компанийн төлөөлөгчид энэ сарын 10-11-нд БНХАУ-ын Шанхай хотод болсон хүнс, унд үйлдвэрлэгчдийн уламжлалт LIAN-2007 олон улсын үзэсгэлэнд оролцоод иржээ.

Тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн зах зээл өндөр нэр хүндтэй жижиглэнгийн худалдааны Gourmedis болон Carrefour компанийнхантай уулзаж бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн ШАНхай хотын Rio Liquor компанийнхан Спирт Бал Бурам компанийн архин бүтээгдэхүүнийг өөрийн брэндийн төрөл бүрийн коктейлд хэрэглэхийг хүсч, санал солилцсон байна.

Хүмүүс (20/420)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button