БНСУ-ын Элчин сайдын яам яагаад аж ахуйн ажил хийж байгаа юм бэ?

Манай улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам БНСУ-д гэрээгээр явж ажиллах иргэдээ солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд бүртгэх ёстой. Мөн бүртгэл явуулах газрыг тогтоож, хүмүүст бүртгэлийн хуудас тараах үүрэгтэй байсан юмсанж. Гэвч тэд үүргээ биелүүлсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж, нутаг нэгтнүүддээ бус харийн иргэдэд тал засч үйлчилснийхээ төлөө УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийнхнөөс хатуухан зэм сонслоо, өчигдөр. Төв цэнгэлдэхэд болсон бүртгэлийн ажиллагааг эсэргүүцэж, одоо болтол уур нь гараагүй яваа хүн бол УИХ-ын гишүүн З.Энхболд. Тэрээр өчигдөр нээлттэй болсон зөвлөлийнхөө хуралдааны үеэр буруутнуудад хандаж ийн хэллээ. Пак Жин Ху гэдэг хүн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Танайх дараа дараагийн шалгалтыг иймэрхүү аргаараа явуулах уу гэсэн чинь Тэгнэ гэсэн байна билээ. Дахиад зовоох нь л дээ. Гэсэн атлаа Энэ бол БНСУ-ын Засгийн газраас зохион байгуулж буй ажил гэжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан нэг газрын даргаа л явуулж. Ардчилсан намынхныг үл тоож байгаа юм уу. Бид хэн нэгэн газрын даргатай ярьдаггүй. Иргэдээс 450 мянган ам.доллар хурааж аваад тэднийг цагдаа нараар бороохойдуулж, монголчуудыг хооронд нь зодолдуулсан. Ийм юм болж байхад Гадаад хэргийн яамныхан юугаа харж байсан юм бэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан яагаад ажлаа гадаадын Элчин сайдын яаманд ацагладаг юм бэ гэсэн асуулт тавив.
Эрхэм гишүүний асуултанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Байгальмаа Элчин сайдын яам бүртгэл явуулахаас өмнө манай яам БНСУ-ын Хөдөлмөрийн яаманд албан тоот илгээж, шалгалтаа хурдан авахыг хүсэлт болгосон. Олон хүнээс шалгалт авах гэж байгаа бол Төв цэнгэлдэхэд биш. дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст энэ ажлыг зохион байгуулъя ч гэж хэлж байлаа. Гэвч Өмнөд Солонгосын тал өнгөрсөн оны зургадугаар сард болсон хуудуутай шалгалтанд эмзэглэж буйгаа илэрхийлсэн юм. Бүр БНСУ-д ажиллах хүчин гаргахыг ч зогсооно гэж байсан. Д.Дэмбэрэл сайд БНСУ-ын талд энэ талаар уучлал хүсч, хоёр удаа албан тоот явуулсан юм байна гэж хариулсан юм. Өөрийн чинь ярих олон нуршаа зүйлийг мэдэж байна. Та яриандаа хууль бус гэдэг үг хэрэглэж болохгүй. БНСУ-ын Элчин сайдын яам яагаад аж ахуйн ажил хийж байгаа юм бэ гэж дараагийнхаа асуултыг уламжиллаа. Энэ удаад түүний асуултанд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат хариулав. Х.Бэхбат даргын хэлснээр, Элчин сайдын яам ийм үйл ажиллагааг дангаараа явуулах эрхгүй. Бүртгэлийг БНСУ-ын Хөдөлмөрийн яам зохион байгуулсан.
Элчин сайдын яам бол тэдний ажлыг дэмжих, туслах үүрэгтэй. Өнгөрсөн пүрэв гаригт манай яамны Азийн газрын захирал С.Хүрэлбаатар БНСУ-ын Элчин сайдыг дуудаж Бүртгэлийн ажилд Элчин сайдын яам гол үүрэг гүйцэтгэсэн юм шиг харагдууллаа гэж анхааруулсан аж. З.Энхболд гишүүн дээрх эрхмүүдийн тайлбарт сэтгэл ханаагүй бололтой Яам өөрөө үүрэгтэй. Энэ гэрээг харж байна уу. Та нар яахлаараа эзгүй хонь руу дайрсан чоно шиг солонгосчуудыг монголчууд руу явуулсан юм бэ. Санамж бичгээ өөрчилчихөөд хэлний шалгалтаа яагаад өөрчлөөгүй юм. Хууль зөрчөөгүй гэж хуулийнхан нотолсон / өнгөрсөн оны шалгалтыг хэлэв бололтой/. Хариуд нь О.Байгальмаа дарга Хууль зөрчсөн гэж тогтоосон. Бид дураараа тийм дүгнэлт гаргаагүй гэхэд З.Энхболд гишүүн Хуучнаасаа яагаад ухрав. Та нарыг одоо гомдлоор дарна, за юу. Та нар түрүүчээсээ ухарсан ажил хийсэн учраас хэмээн түүний амыг таглалаа. Дээрх асуулт, хариулт иймэрхүү маягаар явагдсан гэхэд болно. Ардчилсан намын зөвлөлөөс хүрэлцэн ирсэн хүмүүст хатуу үг унагаагүй хүн бараг байхгүй. Р.Гончигдорж гишүүн Дугтуйтай 30 ам.долларуудыг багцалж байгаад хүмүүст худалдаж байсан. Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа гэсэн бол С.Баярцогт гишүүн БНСУ-ын Элчин сайд манай иргэдийг Уимблдоны тэмцээний үеэр тасалбар худалдан авахаар ирсэн шүтэн бишрэгчид шиг байсан гэж доромжилсон хэмээв. Хуралдааны үеэр хамгийн дуу өндөртэй байсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Батбаяр юм. Түүний асуулт солонгос хэлний төвшин тогтоох шалгалтаас хальж, Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэхэд дэмжинэ гэлээ. Манай улс тус зөвлөлд элсэх гэж 30-40 жил бэлтгэсэн.
Гэтэл та нар бүх байраа Японд бэлэглэсэн. Монгол Улс яахаараа чадавхгүй, чадамжгүй байдаг юм бэ гэж ирээд л лав хорь орчим минут үргэлжилсэн хэрэг. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат эрхэм гишүүнд Үүнийг дотроо яриад л шийдчихдэг юм биш. Энэ удаад манай улс сонгогдож чадахгүй гэдэг дүгнэлт хийсэн гэж хэллээ. Яамныхныг удтал улалзуулсан хуралдааны эцэст Ардчилсан намынхан тэдэнд БНСУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээ. Бүр болохгүй бол Ардчилсан намынхан ингэж шахаад байна гээ хэмээн тулгах, шаардах хоёрын завсарт даалгавар болгож өгөв.
(Ардын эрх 106/638)
С.Бат