Хууль хяналтынхан эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орсон баримтыг өнөөдөр дэлгэнэ

Тэд, хууль, хяналт шүүхийн байгууллагуудын ажилтнуудын ёс зүйгээ зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл цуглуулах, орон нутгийн нутаг дэвсгэрийн нэгж бүрт Иргэдийн шударга шүүхийн салбартай болох, холбогдох гомдол, мэдээллийг нягглах, хууль хяналтын байгууллагуудын хараат бус байх баталгааг хангах ажлыг хийхээр болжээ. Эдгээр ажлынхаа хүрээнд Шүүхийг шүүе нэртэй цуглааныг өнөөдөр Ялалтын талбайд зохион байгуулах болсон бөгөөд энэ үеэр хууль, хяналтынхан эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орсон тухай олон баримтыг дэлгэх аж. Мөн холбогдох хууль, хяналтын байгууллагын удирлагуудтай нүүр тулсан уулзалт хийх тухай шаардлагыг албан ёсоор хүргүүлээд байгаа гэнэ.
(Ардын эрх 106/638)
С.Бадарч