Цэцийн шийдвэрийг сонсоод УИХ-ын даргын бие муудаж, түргэн дуудсан гэнэ

Сайд нараараа тоглодог Монгол төрийн халаа, сэлгээ өдгөө дээд шатруугаа хальтран, парламентынхаа тэргүүнд хүрлээ. Мэдээж хэрэг Ц.Нямдорж хууль засварласан нь үнэн гээд дүгнэлтээ гаргачихсан Үндсэн хуулийн цэц нэгэнт өнгөрсөн амьдрал гэдэгчлэн тэр чигээрээ зүтгэн, УИХ-ын даргыг огцруулах ундэслэлтэй гэсэн шийд гаргасан. Харин Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр ирж байцаалт өгөхдөө Би ямарч буруугүй ээ, тэгж яривал УИХ эрхийг нь надад олгосон юм шүү хэмээн өөртөө дэндүү итгэлтэй байсан Ц.Нямдорж эцсийн шийдэд нэг их ач холбогдол өгөлгүй Тамгын газрынхаа нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяагаа илгээсэн юм. Гэтэл цэцийн эцсийн шийдийг сонсоод УИХ-ын дарга Ц.Нямдорж цочролд орон, бие нь муудаж, эмч дуудан эм тариагаар тордуулсан гэнэ.

Тэгвэл цэцийн энэ л шийдвэрийг сэмээрхэн дотроо мөрөөдөн байсан МАХН-ын доторх бүлэглэлүүдийн тэмцэл өдгөө дээд цэгтээ хүрээд байна. УИХ-ын даргын суудлыг ганхуулах гол ажиллагааг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бүлэглэл гарган маш алгуурхнаар хийж хөх тэнгэрээс өөр дээвэргүй Үндсэн хуулийн цэцээр төгсгөлийг нь уншуулсан бололтой. Угаасаа ч Н.Багабандын булэглэлийг МАХН доторх хамгийн хүчирхэг бүлэглэл гэдэг бөгөөд дээрээс нь Үндсэн хуулийн цэцийг атгадаг гэдэг юм билээ.

Харин одоо нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулаад байгаа үед ямарч өөгүй, шилдэг хуульч, улстөрч гэж өөрийгөө дүгнэдэг Ц.Нямдоржийн суудлыг сэмхэн мөрөөдөгчид оволзон босч, өөр хоорондоо тандалцан байна.

Эдгээр бүлэглэлүүд дотроос нэр нь хамгийн түрүүнд давхиж байгаа МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Идэвхтэнгийн араас, одоогийн дэд дарга Д.Лүндээжанцан, төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Дондог гээд шил шилээ дарсан шинэхэн дарга нарын цуваа МАХН-аас нзлээд урт жагсах нь. Харин өөр хоо¬рондоо марафон хийгээд байгаа эдгээр бүлэглэлүүдийн зарим нь бүр улаан цагаандаа гаран УИХ-ын даргын өрөөнөөс салахаа байж түүнийг Сайн дураараа огцор хэмээн шахалт үзүүлж байгаа ажээ. Гэхдээ мэдээж хэрэг түүнийг бас хамгаалахыг эрмэлзэн байгаа гишүүд намд нь олон байгаа. Нууцаар са¬нал хураахад урвасан, шарвасан нь мэдэгдэхгүй учраас эсрэг кноп дарах нөхдүүд МАХН-д цөөнгүй бий тул төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэхээс өмнө Ц.Нямдорж ч өөрийн тойргоо өргөтгөхөер хичээнгүйлэн нүудэл хийж байгаа ажээ. Ямартай ч ирэх долоо хоногт энэ УИХ-ын даргын суудал дээрээ улдэх, эсэх нь тодорхой болох бөгөөд үүнтэй зэрэгцэн МАХН-ын дотоод уур амьсгал тэр чигээрээ ил гарах нь тодорхой боллоо.

/Өглөөний сонин /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button