Хувийн компаниудад 150 тэрбум төгрөгийн зээл олгоно

Тус уулзалтын талаар Сангийн сайд Н.Баяртсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ уулзалтаас манай улсад ямар нааштай үр дүнгүүд гарав?

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны / ЕСБХБ/ уулзалтад дэлхийн 63 орны зочид төлөөлөгч, олон улсын банк, санхүүгийн байгууллага гээд нийтдƉэ 1000 гаруй төлөөлөгч оролцсон. Манайхаас Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монголбанк-ны төлөөлөл, Хас, ХХБ, Чингис хаан банкууд, Петровис ХХК, Монхангай групп зэрэг хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон. Энэ удаагийн уулзалтын гол онцлог нь Монгол улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлжих эрхтэй гишүүн орны статустайгаар анх удаа оролцлоо. Бизнес чуулга уулзалтад Монгол улсын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага болон цаашдын зорилт, хувийн хэвшлийг дэмжих бодлого чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн, Сүүлийн жилүүдэд Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байгаа, төсөв санхүүгийн дараагийн уе шатандаа гол анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг давхар нотолсон явдал боллоо гэж үзэж байгаа.

-ЕСБХБ-иаас аж ахуйн хэвшлүүдэд зээл тусламж авах боломж нээгдсэн гэсэн. Одоогоор хичнээн долларын зээл тусламж үзүүлэхээр болсон бэ?

– ЕСБХБ-ны хамтын ажиллагааны санийн хүрээнд хэрэгжуулж буй хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтийн явцыг дүгнэж шинээр харэгжүүлэх төслүүдийн салбар, чиг хандлагын талаар санап солилцсон. Хувийн хэвшлийн байгууллагууд маш сайн төсөл хийх юм бол ЕСБХБ-наас зээл авах бодит бололцоо байгаа нь харагдлаа. Хоёрдугаарт манай арилжааны банкууд шинэ өрсөлдөөний маягаар ажиллахгүй бол томоохон зээлдэгч нараа Европын банкууад ал¬даж магадгүй байна гэдэг нь ажиглагдсан.

ЕСБХБ-ны үйл ажиллагааны үндсэн онцлог нь хувийн хэвшлийн салбарт бодлого үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлдэг бөгөөд манай үлсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа Монголын хувийн хэвшлийн салбарт өргөн боломж нээгдэж байна. Тухайлбал Хас банкинд таван сая долларын зээлийн шугамыг жил хүрэхгүй хугацаанд нээж амжилттай хэрэгжиж байгаа. Бусад компаниудад хэдий хэмжээний зээл олгож байгааг хэлэх боломжгүй байна. Энэ нь бизнэсийн нууц учраас. ЕСБХБ-наас Монголын томоохон хувийн компаниудад зориулан олгох 150 тэрбум төгрөгийн хэмжээний зээлийн гэрээ хэлэлцээрийн ажил эрчимтэй өрнөж байна. Цаашид энж хэмжээ хэд дахин өсөх бодитой нөхцөл бий. Үүнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч Ерөнхий сайд М.Энхболдоор ахлуупсан Хөрөнгө оруулалтын зөвлөлдөх зөвлөлийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан байгаа.

-Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулан хамтарч ажиллах санал тавъсан гэл үү?

– ЕСБХБ манай улсын ашигт малтмалын салбарын хөгжлийн чадавхийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар амлалт өгсөн.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж, ахуйн нэгжүүд хөрөнгө санхүүгийн боломж байхгүй бол ЕСБХБ-аас зээл авч ажиллах боломжтой юм билээ. Энэ тал дээр ЕСБХБ, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк зэрэг байгууллагууд техникийн хувьд туслалцаа үзүүлье гэсэн санал тавьсан. Мөн дэлхийн 10 баяны жагсаалтад ордог бизнес эрхлэгч Төмөртэйн орд газар хамтарч ажиллах санал тавьсан байгаа.

Үүнээс гадна АНУ-ын Сангийн яамны төлөөлөгчидтэй уулзсан. Уулзалтаар Монгол улс Авилгатай тэмцэх газар байгуулсан. Цаашид Авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор техник, тоног төрөөрөмжийн туслалцаа үзүүлэхийг хүссэн. Энэ хүсэлтийг АНУ-ын Сангийн яамны төлөөлөгчид нааштайгаар хүлээн авч ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлсэн байгаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button