АН-ынхан хөрөнгө босгох арга хэмжээгээ эхлээд байна

Манай сонгуульд нэр дэвшиж байгаа иргэд сонгогчдод мөнгө тарааж, тэдний саналыг худалдаж авдаг сонгуулийн гаж үзэгдэл бий болоод бид ч ийм л байх юм шиг сонгуулийн үеэр хэн юу өгөх бол хэмээн горилж суудаг нь нэгэнт нууц биш болжээ. Харин АН-ынхан сонгогчдод мөнгө тараах биш харин тэднээсээ хандив цуглуулж сонгууль оролцъё гэсэн зарчимаар ажиллах гэж оролцож байна. Энэ ч утгаар тус намын гишүүд хандивын данс нээж эхнээсээ үйл ажиллагаандаа ороод байгаа билээ. Сонгогчдоос хөрөнгө босгох замаар сонгуулийн санхүүжилт олох бололцоо улс төрчдөд үнэхээр байна уу?

Энэ асуултад хариулт олохын тулд АН-ын YЗХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт 2007 оны 5 сарын 16-наас 24-ний өдрүүдэд ажиллаад иржээ.

Тэрээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардчилсан Намын Хорооны хуралд оролцсон 127 хүнд хандив босгох асуудлаар тусгайлан үг хэлж санал асууж, хандив өгөхийг биечлэн гуйв.

Энэ өдөр нийт 65 хүнээс 170,600 төгрөгийн хандивыг бэлнээр өгсөн бөгөөд хамгийн бага нь 100 төгрөг, хамгийн их нь 10,500 төгрөг өгсөн байна. Ингээд сонгуулийн хөрөнгө босгох зорилгоор хөдөө орон нутагт ажиллаад ирсэн АН-ын YЗХ-ны гишүүн Ц.Оюунгэрэлийн яриаг хүргэж байна.

үideo1

Тэрээр энэ үйл ажиллагааг нам дотроо хамгийн анхлан хэрэгжүүлж хөдөө орон нутагт бичлэн ажилласан бөгөөд энэ үйл ажиллагааныхөө талаар Би урьд өмнө танигдсан газарт очсон учраас хандивын аяныг хүмүүс дэмжиж байгаа нь харагдсан. Улс төрчийг таньдаг, дэмждэг хүмүүс байж байж өөрсдийн үнэ цэнтэй мөнгөө өгдөг юм байна гэж дүгнэлээ.

Хүмүүс улс төрчдөд худалдагдахгүй байхыг хүсч байгаа нь ажиглагдлаа. Харин өөрийн мэдлийн улс төрчийг худалдаж авах замаар тэднээр өөрсдийн эрх ашгийг дэмжүүлэх ёстой гэж ойлгож хүлээж авч байна. Хөрөнгө босгох ажлыг сургалт гэгээрэл, танин мэдэхүйн чиглэлийн өөр ажилтай хослуулж болох юм байна гэж ажиглалаа гэсэн юм.

Түүнчлэн хөрөнгө босгох ажилд зохион байгуулалтын бэлтгэл хийх цаг хугацаа их шаардлагатай юм байна. Сонгуулийн кампанит ажил эхлэхэд сонгуульд зарцуулах тодорхой хэмжээний сантай болохын тулд нэлээд олон газраар явж олон удаа хандивын арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй нь харагдаж байна. Сонгуулийн тухай хуулиудад улс төрчдийн нэр дээрээ хандив босгох үйл ажиллагааг хуульчилж өгсөн заалт байдаггүй. Энэ нь нэлээн хүндрэл үүсгэж байгаа тухай саналаа сэтгүүлчидтэй хуваалцсан юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button