Хохирсон иргэд шүүхийг шүүж байна

Төрийн зарим албан тушаалтнууд хохирогсдын жагсаал, цуглааныг төрийн эсрэг гэмт хэрэг мэтээр суртчилан, тэдний үгийг нь сонсохоос аль болохоос зайлж, үзэн ядаж байгаа бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулах гэсэн бусармаг санаатнууд эх оронч-ийн хиймэл дүр эсгэн, Татварын мөнгөөр хохирол барагдуулж болохгүй хэмээн олон түмний сэтгэл санааг үймүүлж, ямар нэгэн далд байгууллага, хүчний захиалгаар нийгмийг гүнзгий хямралд оруулах гэж оролдож байна. Үнэндээ Монголын бүх иргэд, тэр тусмаа хохирогсод ч бас татвар төлөгчид байгаа гэж ХЗХ-ны хохирогчид үзэж байгаа. Тэгээд ч энэх хуулийн дагуу, төрийн хяналтгүй, төрийн албан хаагчдын итгэхийн аргаггүй хариуцлаггүйн зуд болон үйлдэгдсэн санаанд багтахын аргагүй дэндүү их хохиролтой гэмт хэрэг нь Монгол Улсын байтугай дэлхийн түүхэнд ховорт тооцогдох хэрэг хэмээн тэд мэдэгдсэн.

ХЗХ-ны хохирогчдын түр хорооны дарга Х.Оюунцэцэг ийн ярьж байна

үideo1

Ихэнх ХЗХ Өндөр настны хөрөнгийг өндөр хувьтай хадгалан өсгөн өгч, cap бүр хүүг нь аваачиж өгч байна гэгчлэн мунхруулан илбэдэж, үүнийгээ хэвлэл, эдээллийн бүхий л хэрэгслээр өндөр үнэ төлөн байнга цацаж, тэднээсээ Шилдгийн шилдэг өргөмжлөл, гэрчилгээ хүртэж, иргэдийн хамгийн дотно түнш нь болж чадсан юм. Гэмт хэрэгтнүүд тэтгэврийнхнийг удахгүй насны болон сэтгэлийн зовлон гэнэтийн цочролын улмаас тун амархан далд орно гэж тооцсон нь үнэхээр зөв байжээ. Өнөөдөр мөнгөө алдан амь насаа алдагсдын ихэнхийг тэтгэврийнхэн эзэлж байгаа аж. Тухайлбал, Саяхан Монгол Улсын хилийг манахад бүхийл амь амьдралаа зориулсан, Хилийн 20-р отряд болон бусад ангиудын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Бүлтэн Бөөнцагаан нуур ХЗХ-д тэтгэмжийн хэдийгээ хийгээд хүнд өвчин тусч, эмчлүүлэх мөнгөгүйгээсээ болж амиараа хохирсоэ гэх мэт олон хүний амь насыг авч одсон тухай тэд ам нийлүүлэн ярьж байсан.

Хөрөнгөө алдагсдад амь зуух эдийн засгийн үндэс нь алдагдсан тул хэвийн амьдрах нөхцөлгүй болж амиа хорлох, сэтгэлийн шаналал, гутралын улмаас сэтгэцийн төрөл бүрийн өвчтэй болж, гэм буруугүй ч бусдыг үзэн ядаж тэднээс хариу авах гэсэн аюултай эмгэг бий болсоор байгаа нь хэн бүхний нүдэнд илт байгаа. Зарим нэгэн шулуудсан хохирогсод цаг өнгөрөх бөрд нэмэгдсээр байгааг ч анхаарах ёстой. Ихэд доромжлогдон гадуурхагдаж, мартагдсан хүмүүс хэнийг ч, юуг ч хайрладаггүйг АНУ-ын Виржини-д болсон аюултай гэмт хэрэг харууллаа хэмээн тэд мэдэгдсэн.

Мөн энд Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбооноос цуглараад байгаа хайлшныхаа дээжийг машинд ачиж Эрх чөлөөний талбайд авчирсан байсан.

Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн С.Баасанжавын ярианд анхааралаа хандуулна уу

үideo3

УИХ-ын хуралдаан дээр яригдсан бас нэг асуудал бол хадгаламж зээлийн хоршооны асуудлаас үүдсэн хаягдал төмрөөр бизнес эрхлэгчдийн тухай асуудал байгаа.

Улаан цайм байхгүй байгаа үйлдвэрүүдийг хаанаас гаргаж ирэх гээд байгааг тэд сонирхоэж байгаа. УИХ-ын гишүүн Батхүүгийн хэлж байгаагаар манай үйлдвэрүүд 12.000 төгрөгөөр авъя гэдэг гэсэн. Мөн тун саяхан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасанажлын хэсэг бүзх ажил байдалтай нь танилцсан хэрнээ бас л жингүйдсэн шийдвэр гаргаад чимээгүй болсон. Тэдний хийсэн жагсаал цуглааных нь төлөөс болгож дээд албан тушаалых нь хоёр хүний чамгүй хугацаагаар хортж, мэдүүлэгээ тулгаж байсан. Энэ мэтээр хохироод байгаа ард түмнээр эх орон маань дүүрэх нь.

САПУ- ийн хохирогчдоос өлсгөлөнд орсон 13 хүн, эрх мэдэлтнүүдийн танил тал, хамаатан 10 хүн хохирлоо 100% авсан ба 332 хүн 10-20% авахдаа 50%-д архи, 50%-д нь мөнгө аваад дахиж хохирол нэхэхгүй гэж гарын үсэг зурж өгөөд Алтангаас салжээ. Үлдсэн 303 хүн ямар ч хохирол аваагүй хууль хяналтын байгууллагад найдаж үлдээд үр дүнгүй хайран цагаа алдаж суугаа бололтой.

Тэд Алтангийн эзэмшлийн газар дээр гэр барин тэмцэж байсан. Харин 5-р сарын 12-ны шөнө ЧД-ийн цагдаа гэмт хэрэгт холбогдсон хувийн компанид үйлчилж тэдний тэмцлийг хүчээр таслан зогсоох үйлдэл хийсэн нь тэднийг дахин хурц тэмцэх зам руу түлхэлээ хэмээн САПУ-ийн хохирогчид мэдэгдлээ.

5-р сарын 21-нд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст албан шаардлагууд хүргэсэн байна.

Ямар ч хохирол аваагүй хохирогчид бид монгол улсыг хуультай, Алтанд хууль үйлчилнэ гэж андуурчээ. Тэд улс төрийн тэмцэл хийхэд ч бэлэн байгаа ба хуулийн завхаруулагчид нь улс төрчид, тэдний сүлжээнд байдгийг сайн ойлгосон гэнэ.

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн, Иргэдийн шуларга шүүхийн удирдах зөвлөлийн гишүүн Баасан ярьж байна

үideo2

Алтжин компани тэдний хохирлыг шууд төлөх ёстой, бас боломжтой гэж тэд үзэж байна. Учир нь шатсан барилгын бүх зүйл нь зөвшөөрөлгүй байхад хүчээр ажиллуулж тэдний эд хөрөнгийг шатаасан. Мөн тэр шатахуун түгээх станц 10-тай, САПУ хувийн үйлдвэртэй, 4-н дэлгүүртэй гээд бодоод үзэхээр 70 тэрбумын хөрөнгөтэй байгаа. Гэтэл тэдний хохирол 3 тэрбум ажээ.

Алтангийн сүлжээнд Увс аймгийн нутгийн зөвлөл дарга Ц.Нямдорж, орлогч дарга нь Алтан гэнэ. Мөн УИХ-ын даргын хаягтай зөвшөөрөлгүй шатахуун түгээх станц 2-ийг ажлуулж байдаг гэсэн баттай эх сурвалжийн мэдээ байдаг хэмээн тэд ярьсан.

Үндсэн хуулийг ноцтой зөрчдөг Нямдоржийн нөмөр нөлөөн дор оршдог гэмт хэрэгтэн Алтанг Оюунбилэг, Должинсүрэн, Наранцацралт, Дарьжав гээд 4 өмгөөлөгч хамгаалдаг нь сүр хүчийг үзүүлж бас том гэмт хэргийн эзэн гэдгээ нотлож байгаа учир хохирогчид бид тэмцлийг төгс хийхээр шийдсэн хэмээлээ.

Тэд Алтангаас хохирлыг 100% бас давхар хохирлуудын хамт гаргуулж Сүхбаатарын талбайд хүлээж авсны дараа тэмцэл зогсох гэнэ.

Энэ мэтээр өнөөдөр Эрх чөлөөний талбай дээр эрх ашиг нь зөрчигдсөн бүх л хүмүүс хүрэлцэн ирсэн байсан. Тэгээд ч хүн болгоны дуу хоолойг хүргэхээр Иргэдийн шударга шүүх ихэд чармайж байсан.

Мөн энэ цуглааны дагуу нэгдсэн томоохон тэмцлийн үйл ажиллагаануудыг шат дараалан явуулах болно гэдгээ ч албан ёсоор мэдэгдсэн.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button