Хуульч Б.Чимэд Хамар дороо хагархайтай гээд хавьтсан бүхнээ ярих нь улстөрчдийн үүрэг биш

…Дашрамд хэлэхэд шүүхийн шийдвэрийн нарийн асуудлыг албан тушаалтнууд тааж ярих явдал нь өөртөө болоод бусад олон түмэнд халтай юм аа. Үгээ олж хэл гэдэг үг байдаг юм даа. Ерөөсөө хамар дор хагархай байдаг гзэд харьц-сан бүхнээ яриад байна гэдэг бол улстөрчдийн
үүрэг биш. Зарим гишүүн, жишээлбэл Ц.Дамиран гишүүн гэхэд Би сайн мэдэхгүй ээ. Мәддэг мэргэжлийн хүн нь биш ээ гээд өнгөрөөж байна лээ. Энэ бол зүйтэй л байх. Харин мэдэхгүй байж, мэргэлээд байгаа улсууд бол нэлээд бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бол иргэн хүний хувьд шүүмжилж болохгүй гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Төрийн алба бол хууль ба шүүхийн шийдвэрийг ёсчлон биелүүлэх ёстой. Эс биелүүлэх хүсэлгүй байгаа бол тэр албанаасаа гарах хэрэгтэй…
-Үндсэн хуулийн цэцэд бараг л хүн бүхэн хандан гомдол санал гаргадаг болж. Та энt байдалд ямар өнцгөөс хандаж байна?
-Үндсэн хууль бол ард түмний хууль шуу дээ. Ард түмэн тэр хуулиа хамгаалах эрхтэй, ингэж хамгаалахад нь өөрийн гэсэн механизм хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц гэдэг бол шүүх юм. Энэ бол Монгол хаадын ур ухаанаар бүтсэн нэр. Бөхийн барилдааны эцсийн шүүгч цэц гэсэн ийм нэрээр нэрлэсэн юм Ийм учраас үндсэн хуулийн цэц бол иргэдийнхээ гомдлын мөрөөр өврөө хэрэг үүсгэж шийднэ гэж үндсэн хуульд заачихсан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргадаг, хэрэг үүсгүүлдэг, Үндсэн хууль зөрчиж байгаа дохио мэдээг өгдөг гол субьект бол иргэд байдаг. Иймээс та ч, би ч хэнбугай ч байсан Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлж болно.
Харин Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан нь үнэн болох нь ямар нэг байдлаар мэдэгдэж байгаа бол түүнийг буцаах эрхгүй танилцаж үзээд л шүүн шийдвэрлэх ёстой.
-Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр мөнх хөх тэнгэр л байдаг гэдэг. Гэтэл энэ танхимыг лоббид автдаг, бусдын нөлөөнд ордог болсон тухай төрийн түшээд хүртэл ам нээх боллоо?
-Манай талийгаач багшийн маань зүйрлэж хэлсэн үг л дээ. Үндсэн хуулийн цэц бол маргаанийг л эцэслэн шийддэг газар. Тэндээс шийдвэр гармагцаа хүчин төгәлдер болдог шүү дээ. Харин Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийг ямарч байгууллага, марч албан тушаалтан биелүүлэх ёстой. Энэ утгаар нь л хөх тэнгэрээс өөр зүйл дээр ньүгүй гэж хэлсэн байх. Ер нь мэргэжлийн хэлээр ярих юм бол Үндсэн хуулийн цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь Үндсэн хууль өөрөө юм. Үндсэн хуулийн цэцийн чинь цаана ард түмэн байгаа. Тэгэхээр ард түмнээр дамжуулан Үндсэн хуулийн өмнө ёс зүйл хариуцлага хүлээсэн л байгууллага шүү дээ.
-Тэгвэл одоогийн байгаа Үндсэн хуулийн цэцийн дээр таны хэлд-гээр Үндсэн хууль биш арай өер юм байгаад байгаа юм биш үү?
-Би тийм юм олж харахгүй байна. Зүгээр Үндсэн хуулийн цэцийг шүүм-жилж буруутгаж байгаа улс төрийн зүтгэлтнүүд л байна. Миний бодлоор тэр хүний эрхийн асуудал гэдэг ерөнхии ойлголтоор биш харин Би улс төрийн зүтгэлтэн хун. Хууль тогтоох байгууллагын гишүүн гэдгээ мэддэгсэн бол цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж. болохгүй гэж мэдмээр байгаа юм. Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишуүд, намын дарга, иргэн хэн боловч шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа шүү дзэ. Тэгэхээр үүнийгээ бодож ярьдаг, хэлдэг баймаар байна.
Дашрамд хэлэхэд шүүхийн шийдвэрийн нарийн асуудлыг албан тушаалт-нууд тааж ярих явдал нь өөртөө болоод бусад олон түмэнд халтай юм аа. Үгээ олж хэл гэдэг үг байдаг юм даа. Ерөөсөө хамар дор хагархай байдаг гээд харьцсан бүхнээ яриад байна гэдэг бол улстөрчдийн үүрэг биш. Зарим гишүүн, жишээлбэл Ц.Дамиран гишүүн гэхэд Би сайн мэдэхгүй ээ. Мэддэг мэргэжлийн хүн нь биш ээ гээд өнгөрөөж байна лээ. Энэ бол зүйтэй л байх. Харин мэдэхгүй байж, мэргэлээд байгаа улсууд бол нэлээд бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бол иргэн хүний хувьд шүүмжилж болохгүй гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Төрийн алба бол хууль ба шүүхийн шийдвэрийг ёсчлон биелүүлэх ёстой. Эс биелүүлэх хүсэлгүй байгаа бол тэр албанаасаа гарах хэрэгтэй.
-УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргачихлаа. Эндээс УИХ-ын даргад огцрохгүйгээр гарах гарц байгаа юу?
-Би УИХ-ын даргын асуудлыг ярихгүй. Хуульч гэж худлаа хэлдэг хүнийг хэлдэггуй юм. Би ямар УИХ-ын гишүүн биш, тэнд ямар хаалга, гарц байдгийг мэдэхгүй. Ордны хоёр, гурван хаалга байдаг. Аль нэгээр нь гарах юм байгаа биз.
-Төрийн байгуулалтын байнгын хороо ху-ралдаад, дараа нь УИХ-аар нууц санал хураана гээд байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг хэлэлцэх гээд байгаа юм уу. Тэгвэл би асуухаас.
-Би хуульчийн тань хувьд асуусан юм. Та мэдэхгүй байгаа бол яах вэ. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байнга яригдах боллоо. Энэ хуулийг өлгийдөж авалцсан хүний хувьд та өөрчлөлтөд хэрхэн хандаж байна?
-Үндсэн хууль бол өөрчилж болохгүй хууль биш л дээ. Зайлшгүй шаард-лага байвал өөрчлөх, нэмэх ёстой. Харин юугаа нэмж, юугаа өөрчилөх гээд байгаа ньл сонин асуудал. Гэхдээ би Үндсэн хууль тогтвортой байхын төлөө байдаг хүн. Миний энэ байдал бол миний хүсэл биш. Хууль зүйн өөрийнх нь амьдралын жам ёс. Үндсэн хууль гэдгийг ганцхан шувтан хууль гэж ойлгоод байх юм. Үндсэн хуульчилсан хууль гэж бүхэл бүтэн тогтолцоо байна шүү дээ. Үүнийг дагаад хэдэн арван хууль түүнийг тодруулж гарах ёстой.
Гэтэл тэдгээр нь га-раагүй, гарсан ч буруу гарсан байдаг. Эсвэл тоймчилж гараад нарийн ширийнийг нь хийж чадаагүй, үгүй бол тотьчилж давтаж хуулсан ийм л хуулиуд байгаа. Ийм учраас тэр болохгүй байгаа юм аа бусад Үндсэн хуульчилсан хуулиар нарийн зохицуулж, журамлаж байж дараа нь болохгүй гэдэг нь нотлогдвол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй. Түүнээс биш ганцхан Үндсэн хуультайгаа ноцолдоод л, эхийнхээ мээмийг хөхдөг хүн шиг өвөр дээр нь гарч суучихаад байж болохгүй л дээ.
-Үндсэн хуулийн төрсен өдрөөр анх баталж байсан 400 гаран депутатаас 300 гаран нь төрийн ордонд чуулсан. Тэд нэлээд шүүмжлэлтэй хандаж, хөдөлгөөн хүртэл байгуулсан?
-Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан нь буруу байгаа юм. Буруу гэдгээр бол би өөрөө тэр депутатууд чуулах үеэр хэлж лекц уншсан. Гишүүд ч гэсэн өөрсдөө үүнийг надтай, надгүй мэдэж байгаа. Тэгээд Үндсэн хуулиа хамгаалахаар Хууль тогтоогчдын хол-боо гэж байгуулсан байна лээ. Гүйцэтгэх захирлыг нь хуульч Л.Цог, Мижид хоёр ажиллан, цаад талд нь дандаа элссэн гишүүд байгаа.
Харин би бол өөрөө Үндсэн хууль дэмжих сан гэдэг мөнгө биш шүү, зүгээр төрийн бус байгууллага толгойлдог учраас тэр бүлэгт ороогүй. Бид харилцан ажилладаг аа. Ер нь 300 гаран хууль байгаа, түүнтэй л ноцолдох ёстой болохоос ганц үндсэн хуультай ноцолдоод байж болохгүй ээ. Үндсэн хууль чинь өөрөө үндээс шүү дээ. Тэгэхээр навч, нахиаг нь бий болгож байж яримаар юм.
-Таны толгойлдог Үндсэн хуулийг дэмжих сан-гийн гол зорилго нь юу юм?
-Чи чинь бүр цааш нь уудлаад явчихлаа шүү дээ. Үндсэн хуулийг дэмжих л зорилготой. Гадны орнуудад бол Үндсэн хуулиа л шүтдэг шүү дээ.
-Хуульд засвар оруулахаас өөр аргагүйгээр түүхий төсөл УИХ-д орж ирдэг гээд байгаа?
-УИХ алдаатай төслийг авч хэлэлцдэггүй юм. Хууль санаачлагчын баталж ирүүлсэн төслийг яг тэр текстээр нь л хэлэлцдэг. Тэгээд тэр хангалттай байвал байнгын хороон. дээрээ дүгнэлт гаргаад, УИХ-аараа хэлэлцээд эцэслэн баталдаг. Баталсан хуульд хэн ч гар хүрч болдоггүй. Жишээлбэл чиний нэрийн нэг үсгийг алдаад биччихсэн байвал л засна. Түүнээс бусад нь хуульд өөрчлөлт оруулах асуудал болно. УИХ-ын эрхийг ганц хүн эдлэж болохгүй. Тэгээд л ойлгочих. Санаачлагчаас хангалтгүй хууль орж ирвэл буцах хэрэгтэй шүү дээ
(Өглөөний сонин 107/172)
М.Мөнхчимэг