Хятадын циркийн амьтад ирэхгүй нь

Тоглолтыг Шинэ цирк зохион байгуулж байгаа бөгөөд нүүдлийн майхан цирк хэмээн Сүхийн талбайн зүүн жигүүрт манежаа барьж эхлээд байна. Оросын хоёр алиалагч сургуультай нохойны хамт иржээ. Тэд таван үзүүлбэртэй. Харин өнөөдөр Хятадын циркчид ирэх гэнэ. Тэд сургуультай заан, бар болон тогоруугаа авч ирэх байсан ч амьтдыг хил давуулах боломжгүй гэжээ. Учир нь тус улс сүүлийн 15 жилийн хугацаанд циркийн амьтдыг гаргаж байгаагүй юм байна. Гэхдээ БОЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар, Шинэ цирк-ийн зүгээс холбогдох гэрээ хэлэлцээрийг хийжээ. Тиймээс Эх үрсийн баярт амжихгүй ч ирэх сард багтаж амьтад ирж Майхан циркийн тоглолтод оролцон хүүхэд багачуудад үзүүлбэрээ сонирхуулна.
