Манайхан компьютер үйлдвэрлэжээ

Мигма электроникс компаниар овоглосон залуучууд өөрсдийн мэдлэгт түшиглэн өндөр хөгжилтэй улс орнуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар бүхий программ хангамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

Тайвань, АНУ-ын тэргүүлэх компаниудтай хамтран ажилласнаар ийнхүү Монголын хэрэглэгчид хүнээс гуйхааргүй комьпютертэй болсон хэмээн тэд ярьсан. Эх орондоо үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүндээ хүчин чадлаас нь хамаарч монгол үндэсний бөхийн цол болох начин, харцага, заан, гарьд, аварга гэж нэрлэсэн байна. Энэ нь нэг талаар үндэсний хэв маягаа хадгалж үлдэх гэсэн залуучууд бидний санаа. Нөгөө талаар монгол бөхөө дэлхий нийтэд таниулах гэсэн оролдлого. Манай компани гурван зэрэглэлийн 500 гаруй комьпютер үйлдвэрлээд байгаа бөгөөд үнийн хувьд 430-6000 ам.доллар. Хэрэглэгчид сонирхвол бидний үйлдвэрлэсэн барааг лизингээр авч болох юм. Залуучууд бидний гол зорилго бол мэдээлэл технологийн салбарт тасралтгүй ажиллах уриатайгаас гадна иргэдэд найдвартай, итгэлтэй байх үүргийг хүлээнэ. Мөн гадаадын түнш, харилцагч нартаа монголчууд бүх зүйлийг хийж чаддаг гэдгээ батлахыг хүсч байгаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button