Иран, АНУ хоёр шууд хэлэлцээ хийлээ

Хэлэлцээний гол сэдэв нь Ирак дахь аюулгүй байдлын асуудал байсан бөгөөд уулзалт амжилттай боллоо хэмээн талууд дүгнэжээ.

Хоёр тал илэн далангүй, шударгаар ярилцлаа гэж Ирак дахь Ираны элчин сайд Хассан Каземи хэлсэн бол, АНУ-ын Элчин сайд Р.Крокер Том ахиц дэвшилд хүрээгүй ч нааштай уулзалт боллоо хэмээн хэлэв. Энэ уулзалт нь хоёр талын цуврал яриа хэлэлцээний эхнийх нь юм байна.

1980 онд Ираны оюутнууд Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-ыг эзэлж 52 хүнийг барьцаалсны дараа АНУ Ирантай дипломат харилцаагаа тасалсан юм.

Тэр цагаас хойш хоёр тал өндөр хэмжээний анхны уулзалтаа ийнхүү хийлээ.

Дараагийн уулзалтыг Иран улс санаачилж, Тегеран, Вашингтоны өндөр хэмжээний төлөөлөгчдийг урихаар зэхэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button