Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд, НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Пратиба Мета нар уг баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь орон нутгийн үйлчилгээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах зохион байгуулалтыг сайжруулах туршилтыг сонгож авсан таван аймагтаа явуулах, орон нутгийн засаглал, орон нутгийн үйлчилгээний талаар үндэсний бодлого, стратеги, үйл ажиллагааны дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг дэмжих замаар орон нутгийн сайн засаглалын ерөнхий хүрээг сайжруулахад оршино. Төсөл 2010 он хүртэл үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
/Оллоо.МН/