Спикерийн төлөөх ширүүн тулаан

Ц.Нямдорж даргыг огцорсон тохиолдолд орыг залгаж нэр дэвших боломжтой гишүүдийн нэр түрүү долоо хоногийн гол сөнсааци болж байсан бол өнгөрөгч даваа гаригаас эхлэн тэд хоорондоо илтэд өрсөлдөж эхэллээ. Мэдээж тэд МАХН-ынх бөгөөд тодотговол, дөрвөн Д, хоёр Ц буюу УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, Төрийн байгуулаптын байнгын хорооны дарга Д.Дондог, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Шаравдорж юм. Экс спикөр маань ч мөн Ц овогтой. Хэдийгээр тэр суудалдаа үлдэхийг ихээр хичээж байгаа авч хуулийн дагуу санал хураалт нууцаар явагдах тул тогтож үлдэх магадлал бараг үгүй. Тэгэхээр МАХН хүссэн хүсээгүй хэн нэгнээ санал болгохоос өөр гарцгүй болж байгаа юм.

Намаас хэнийг санал болгохыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Тус шийдвэрт Өрөнхий сайд М.Энхболд жинтэй нөлөөлөх нь гарцаагүй. Тэрбээр төрийн гурван өндөрлөгийн нэг болоод тун чиг тодорхой шалтгааны улмаас нөгөө хоёртойгоо таарамж муудан, хөндийрч, зожигрох болсон. Харин Засгийн газрын огцрох, эсэх нь УИХ-аар хэдэнтээ орохтой зэрэгцээд УИХ-ын даргатай нэлээд ойр дотно болоод байгаа. Мань хоёрын энэ харилцаанд Цэцийн дүгнэлт бүр хүчтэй нөлөөлж, хоёр биөэ улаан, цагаан өмөөрч, хэвлэлээр магтацгаах болсон.

М.Энхболд Ц.Нямдорж спикөрийг авч үлдэх арга чарга хайж, өөрөөс нь дутуугүй нойр муутай хонох болсон нь үүнийг нотлох гэнэ. Гэхдээ тэрбээр Ц.Нямдорж даргад үнэхээр дурлачихсан юм уу гэвэл бас үгүй.

Хэрэв УИХ-ын дарга өөрчлөгдчихвөл оронд ямар ч амьтан гарч ирээд Засгийн газрыг нь оролдоод унах юм билээ гэж тэр битүүхэндээ болгоомжилсондоо ийн идэвхийлэн хөөцөлдөөд байгаа хэрэг. Ц.Нямдорж бол яахав, хаа ч цуг гээд тангараг өргөчихсөн хүн учраас ядаж 2008 оны сонгууль хүртэл Эв нэгдлийн Засгийн газраар оролдуулахгүй байх үүрэг хүлээсэн. Дээрх шалтгааны улмаас өнөөдөр М.Энхболд УИХ-ын даргыг авч үлдэх гэж элдвийн л юм сэдэж яваа сурагтай. Гэвч намынх нь учир мэдэх луухгар-ууд Кнопын тоо манайд илүү байхад Ц.Нямдоржийг авч үлдэхэд санаа зоволтгүй. Гагцхүү дараа нь намын нэр хүндэд хэтэрхий халгаатай шүү дээ. Сонгууль дөхөж байхад намын рөй¬тинг унагахын нэмэр. Ганц жил тэнд суусан ч яалаа, байсан ч яалаа. Бараг өөрөө огцорчихвол яасан юм бэ гээд огт халгаахгүй байгаа аж. Түүнчлэн Бид намаа шинэчилнэ. та нарын үө дуусан хэмээн цээжээ дэлддэг залуус Ц.Нямдорж-ийн эсрэг дарахаар анаж суугаа зэрэг нь М.Энхболдын толгойн өвчин болжээ. Эдгээр шалтгааны улмаас М.Энхболд намынхаа Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөө хүртэл албан ёсоор зарлалгүй, гадуур гишүүдтэйгээ тусгайлан уулзалт зохиосоң, авч уулзалтууд нь төдийлөөн санасанчлан бүтэхгүй байгаа аж. Тиймээс түүний толгойд Ц.Нямдорж уначихвал оронд нь зүтгүүлэх цэрэг хэрэгтэй гэсэн бодол давхар эргэлдэж эхлэв.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаас үзвэл, Өрөнхий сайдын зүгээс УИХ-ын даргад Төрийн байгуулалтын байнгын хорооны Д.Дондог даргыг зүтгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Хэрэв болчихвол М.Энхболд тэнгэрийн умдаг атгасантай дүйх хэмжээний баяр хөөрт автах аж. Д.Дондог нь М.Энхболдтой нэг нутгийнх бөгөөд фракцийнх нь тэргүүлэгч гишүүдийн нэг. Гэвч бас бэрхшээл бий. Нэгдүгээрт, Д.Дондог төдийлөн олны танил улстөрч биш учраас нийт масс хүлээж авахгүй. Хоёрт, түүнийг М.Энхболдын хүн гэдгийг бүгд мэдэх учраас дэмжигдэхгүй байх магадлал өндөр. Тэгэхээр Д.Дон¬дог дарга хэрэггүй боллоо гэсэн үг.

Дараагийн хувилбар нь УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн. Түүний хувьд сонгогдох магадлалаараа түрүүчийнхийг

бодвол арай өндөр. Гэвч бас л бэрхшээл бий. Д.Идэвхтэн даргын хувьд бусад нэр дэвшигчээс хуулийн мэдлэг дутуу, мөн уул уурхайд ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нь сонгогдох боломжийг бараг хаачих юм. Үлдсэн нэг жилийн хугацаанд УИХ-аар уул уурхайн асуудлыг хэлэлцэж дуусгахаар төлөвлөж байгаа учраас тэр шүү дээ. Гэвч тэрбээр гандан бууралгүй спикөрийн суудалд санаархаж, Хөвсгөлд байх Бүрэнхааны фос¬форын ордын лицөнзээ бусдын нэр дээр яаравчлан шилжүүлж, булингартсан нэрээ бага ч болов хусах гэж үзээд амжсан гэдэг. Намын даргын хувьд УИХ-ын дар¬гын суудалд зүтгүүлэх хувилбарууд нь энэ хоёроор дуусч байгаа юм.

МАХН-ын намын гишүү¬дийн дунд дээрх хоёроос илүүтэйгээр Ц.Шаравдорж, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр нарын нэр түлхүү яригдаж байна. Ц.Шаравдорж гишүүний хувьд парламөнтад байгаа цөөхөн мэргэжлийн хуульчийн нэг. Бас ч үгүй хэлэх үгээ хэлчихдэг шударга талдаа. Гэвч саяхнаас идэвхийлэн барьж гүйх болсон Хязгаарлагдмал казиногийн тухай хууль нь түүнд Лоббидуулагч хэмээх алдар зүүж, нэр дэвших эрхийг нь ч хасаад хаячихсан гэхэд болно. Тэгээд ч сонгууль дөхөж байгаа энэ үөд намаас залуустаа түлхүү анхаарч дахин сонгогдох магадлапыг нь өндөрсгөх бодлого баримтлан босгоо өндөрсгөсөн нь Ц.Шаравдорж гишүүнд жинхэнэ шавар хааж байгаа юм.

Харин үлдсэн хоёр залуугийн хувьд аль аль талаараа боломж өндөртэй. Хоёул барууны стандартад тэнцэх хуульч. Насны хувьд ойролцоо энэ хоёр залууг дэмжигчид өмнөх нэр дэвшигчийнхээс арай олон. Тухайлбал, намдаа нэр хүнд нь өсөж яваа. Элдэв ашиг сонирхлын зөрчилд орооцолдож байгаагүй, дээрээс нь Өрөнхийлөгч, Өрөнхий сайд, УИХ-ын даргын хэн, хэнтэй нь харьцаа сайтай зэрэг давуу тал олон бий. Ц.Мөнх-Оргил гишүүний хувьд Амөрикийн Харвардын их сургуулийг дүүргэсэн. Тэр ч утгаараа лидөрүүдийн хүрээнд нэр хүнд арай илүү. Д.Одбаяр сайд ч мөн ялгаагүй. Энэтхэг улсад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн сургууль төгссөн, өсч яваа улстөрч.

Өдгөө УИХ-ын дэд дар¬гын албыг хашиж буй Д.Лүндээжанцан бас спикөрийн суудалд мацагчдын нэг. Туршлагатай парламөнтач төдийгүй даргын эзгүйд хурал удирдаж сурсан гэдэг утгаараа нэлээд дээгүүр давхих магадлалтай гэх боловч гишүүдийн дунд нэр хүнд муутай учраас хол явахгүй байх хэмээн таамаглацгааж байна. Харин мань хүн өөрөө жинхэлэх тун дуртай байгаа сурагтай.

Би Монгол төрийн хуу¬лийн бичээч нь, бас засварчин нь байсан, цаашид ч засах болно УИХ-ын дарга Ц.Нямдорж хууль зассан буруутай үйлдлээ нэгэн цагт хамгаалж суув. Тийм ээ, тухайн үөд тэрбээр огцрохгүй гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан. Ямар сайндаа л Үндсэн хуулийн Цэц дээр өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нэрийн дор Тамгын газрын ажилтнуудаа явуулж байх вэ дээ. Хууль зөрчсөн эсэхийг нь тогтоох хуралдаан дээр биөчлэн очоод олигтойхон тайлбар тавьсан бол Цэцийн дүгнэлт өөр гарах байсан ч юм билүү, хэн мэдэхэв. Цэцийг хэт дорд үзсэн түүний энэ бардам зан нөхцөл байдлыг өнөөдрийн хурцатгав гэж дүгнэсэн ч болохоор. Ард түмэнд тө¬дийгүй улс төрийн хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн мангас буюу улс төрийн томоохон энэ кадр хэтэрхий хэнэггүйгээсээ болж, гудамжинд тоглож гүйсэн хүүхдүүдийн чулуунд оногдож, 76 сурагчдаа гологдоход хүрэв.

Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн хойно, одоо та мянга уйлаад ч нэмэргүй. Өндийгөө ч үгүй байхад тань суудалд чинь санаархагчид тулалдаад эхэлчихлээ шүү дээ.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button