Европын холбоотой санамж бичиг байгуулав

Монгол Улс, Европын Комиссын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2007 онд хоёр талын Хамтарсан хороо болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг хийх, Европын Холбоотой гурав дахь хөршийн түвшинд харилцах, цаашид ЕХ-той түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Комисс 2007-2010 онд Хамтран ажиллах баримжаалсан хөтөлбөрийн Санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 14 сая евро-гийн тусламж үзүүлэх болсон бөгөөд энэ нь өмнөх хөтөлбөрийн хэмжээнээс 17%-иар өссөн байна. Уг тусламжийг Монголын хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжих, тухайлбал, ажилгүйдэл, ядуурлын бууруулах үүднээс тэдэнд бичил зээл олгох, орон нутгийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, малын бэлчээрийн ашиглалтыг сайжруулахад голлон ашиглахаар тохиров.

2007 оны 5 дугаар сарын 30

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button