УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл1994 оны улс төрийн өлсгөлөнг МАХН биш манай намыхан л зогсоохыг гуйсан

– Ярилцлагаа Ардчилал бол сайн систем биш. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг бодож олоогүй гэдэг У.Черчилийн үгнээс эхэлье. Ардчилал сайн систем биш гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
– Ер нь У.Черчилл ардчиллын мөн чанарын тухай зөв дүгнэжээ. Ардчиллын дутагдал нь төрийн эрх мэдэл, үүрэг хариуцлагад тэнцэхээргүй хүмүүс ардчилсан сонгуулийн явцад сонгогдож гарч ирдэг нь архаг дутагдлын нэг болдог. Ардчиллын тухай яриа анх хүн төрөлхтөнд гарч эхэлснээс хойш хамгийн түгээмэл сөхөгддөг асуудал. Өөрөөр хэлбэл ардчилсән сонгуулиар хэн ч сонгох, сонгогдох эрхтэй учраас популист байна уу, авилгал өгөөд ч байна уу, ямар нэг хэлбэрээр сонгогдож л байвал гарч ирдэг байдлыг бий болгож, төрийн ажилд хариуцлага, боловсрол, ёс суртахууны хувьд тэнцэхгүй хүмүүс гарч ирдэг дутагдал байдаг. Энэ нь сүүлийн үеийн ардчилсан төрийг байгуулах үйл явцад илүү ажиглагддаг. Төрийн бодлогыг тодорхойлох чадваргүй хүмүүс төрийн эрх барих ажилд томилогдох явдал нэлээн газар авчээ. Ардчиллын архаг дутагдал гэж миний хэлж байгаа жишээгээр нэлээн сэдэрч харагдаж байна. Тийм ч учраас энэ дутагдлыг хараад ардчиллаас дайжих хандлага хүн төрөлхтөний түүхэнд ч харагдсан. Төр гэдэг тоглоомын газар биш. Төр үнэхээр өндөр чанар шаардсан ажил. Гэтэл даанч хариугүй хүмүүс төр барьж тоглож байна гэдэг шүүмжлэл гардаг. Түүнээсээ болоод ардчиллын эсрэг нэлээн тууштай үзлийн тогтолцоог бий болгосон. Хэдийгээр дутагдал байгаа ч гэсэн ардчиллын төлөө тэвчээртэй зогсож чадвал үр ашгаа өгнө. Ер нь ардчиллаас илүү сайн зүйл байхгүй. Улс орон хөгжье гэвэл ардчиллын замәар тууштай явах ёстой. Тэр замд байгаә алдаа эндэгдэлээс болоод дайжиж эхлэвэл бүүр аюултай зүйл рүү явна.
–Яагаад ч юм бэ таньтай уулзахаар ардчилал гэдэг үгийг өөрийн эрхгүй амнаас унагах гээд байдаг. Монголын ардчиллын жишээ болсондоо хааяа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?
– Мэдээж хэрэг юуны өмнө талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж гэхчилэн олон хүмүүсийн хүчин зүтгэл, ард иргэдийн бий болгосон зүйл юм. Миний хувьд ийм том түүхэн үйл хэрэгт ямарч байсан нэрээ тод оруулж, үүрэг гүйцэтгэсэндээ бахархдаг. Түүнээс ганцхан миний хийсэн зүйл биш юм шүү.
–АН, МАХН аль аль нь үзэл бодлын чиглэл байхгүй зөвхөн хөрөнгө мөнгөөр нийлсэн нэг нам гэж МоАХ-ны анхдагчууд үздэг юм билээ. Харин таны бодлыг сонирхвол?
– Өнөөгийн улс төрийн амьдралд урам нь хугарч байгаа хүмүүс их байна. Урам нь хугарснаас болж янз бүрийн зүйл ярих болжээ. Бас ч улс төрийн хүчнүүдийн хоорондын зарчимгүй явдал нь тэдгээр яриаг гарах үндэс нь болсон. Гэхдээ миний харж байгаагаар МАХН, АН бол өөр өөрийн итгэл үнэмшилтэй түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаа яах аргагүй түүхэн үүрэгтэй хоёр өөр улс төрийн хүчин.
– АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаа учраас нь энэ олон иргэний хөдөлгөөнүүдийн хүчирхэгжил нийгмээс зүй ёсны талархалаа хүртэх боллоо. Та бүхэн сөрөг хүчин байсан гэж үү?
– Энэ бүхнийг АН сөрөг хүчний үүргийг муу биелүүлснээс болсон гэж үзэхгүй байна. Ер нь бүхэлдээ төрийн нэр хүнд муу байгаагаас болж иргэний хөдөлгөөн, байгууллагууд тэр орон зайд хүмүүсийн хүсэл сонирхолыг илэрхийлж байна л даа. Өөрөөр хэлбэл иргэний хөдөлгөөнүүдийн үг яриа улс төрийн хүчнүүд рүү хандахаасаа илүү УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, засаг захиргаанд л шүүмжлэлтэй ханддаг. Иргэний хөдөлгөөн төрийн бүхэл үйл ажиллагааны хувьд сөрөг хүчин. Үүнд улс төрийн гэхээс илүү төрөө эрүүлжүүлэх зорилго тавьдаг. АН бол УИХ-д парламентийн сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа. Парламентийн сөрөг хүчин гудамжинд жагсаал цуглаан зохион байгуүлж болдоггүй. Үйл ажиллагааны талбар нь парламент. Өөрсдийн хүсэл эрмэлзлийг цуглаанаар зохион байгүулах ажиллагааны арга хэрэглүүрийг нэхдэг хүмүүст чамлалттай санагдаж болно. Гэтэл бид парламентын л сөрөг хүчин шүү дээ. Дэлхий даяараа парламентын сөрөг хүчин бидэн шиг ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг.
–АН сөрөг хүчин байснаа гэнэт санасан шиг саяхан өргөн барих гэж байсан Казиногийн хуулийн төслөөс танай намын таван гишүүн нэрээ татлаа. Энэ нь ээлжит улс төржилт үү?
– Юуны өмнө Казиногийн хуулийг өргөн барьсан гишүүдийн хандлагын тухайд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ХЗБХ-ны хурал дээр нэлээн тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Казиногийн хуулийг өргөн барих явцад хуулийн зорилтуудыг буруу ойлгуулсан. Үүнээс болоод нийгэмд хардлага сэрдлэгийг даамжруулсан, үйл ажиллагаа явагдаж бай¬гаа учраас нэрээ татаж байгаагаа тодорхой хэлсэн. Хувь хүний хувьд удахгүй өргөн баригдах гэж байгаа Казиногийн хууль тийм ч сайн хууль биш. Нэн ялангуяа казинод Монгол иргэд орохыг хязгаарлах ёстой гэдэг хувийн бодол байдаг.
–Сүүлийн үед МАХН улс төрийн давамгайлалаа алдаад нэр хүнд нь унах болсон. Үүнийг дагаад АН-ын рейтэнг давхар унаад байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх үү ?
– Саяхан улс төрийн судалгаануудын дүнтэй танилцахад МАХН-ын нэр хүнд чансаа унаж, манай намын нэр хүнд өссөн харагдсан. Энэ бол үнэндээ сүүлийн 17 жилийн улс төрийн амьдралын үйл явцад ховорхон тохиолдож байсан харьцаа АН, МАХН хоёрын хооронд бий болчихсон байна. Миний үзсэн судалгаанаас МАХН манай намаас дунджаар 10 орчим хувиар доогуур явж байгаа. Тэгээд бодоход дээрх яриа үндэслэл сайтай биш юм. Өөрөөр хэлбэл таны хэлснээр аль аль намуудын нэр хүнд унаж байгаа гэдэг нь үндэслэл багатай.
–Монголын улс төрчид дунд нэгэн гаж үзэгдэл бий боллоо. Төрийн ажил улс төрийн намын эрхшээлд орлоо. Үүнийг салгахгүй бол намын дарангуйлал мөнхөд байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
– Жишээ нь Английн пар¬ламентын гишүүд намынхаа захиргаанд байдаг. Намын удирдлага нь дуудаад үүрэг даалгавар өгдөг. Гэхдээ парламентаар хэлцэгдэж байгаа асуудал болгонд удирддаггүй. Гол, гол бодлогын асуудлаар намын¬хаа гишүүдийг шаардаж ажилладаг юм билээ. Харин манайд намууд нь бүх асуудалд оролцож, парламентынхаа гишүүдийн шийдвэр гаргах эрхийг захирах гэж оролддог хэтрүүлэг явагдаад байдаг. Зүй нь татварын хууль ч гэдэг юм уу цөөн хэдэн бодлогын асуудлаар ярих хэрэгтэй. Бусад тохиолдолд төрийн түшээгийн ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Ийм төрийн гадна байгаа намын институци нь төрд байгаа намынхаа үйл ажиллагааг захирдаг явдал ардчилсан парламенттай улсад хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл манайд на¬маас төрийн ажилд оролцож институцийг удирдаж байгаа хэлбэр нь хэтрүүлэгтэй болоод байгаа. Энэ нь олон түмэнд намын дарангуйлал тогтжээ гэдэг л ойлголт бий болгодог. Өөрөөр хэлбэл төрд байгаа намын байгууллага нь төрийнхөө эрх ашгийн үүднээс нэлээн биеэ даасан үйл ажиллагаа явуулах ёстой ч, манайд тэгж чадахгүй байгаад ард түмэн шүүмжлэлтэй ханддаг.
–Ирэх сонгуульд та гарцаагүй нэр дэвших хүний нэг. Хуучин тойргоосоо нэр дэвших үү ?
-Дэвшинэ
–Жилийн өмнө УИХ сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулчихаад шилдэг нь гэж байсан. Гэтэл тэр зөв гээд байсан хувилбартаа өөрчлөлт оруулахаар МАХН болон танай намын зарим нөхдүүд ирэх сонгуулиас өмнө өөрчлөлт хийх тохиролцоог хийсэн юм уу?
– Энэ тохиролцоог МАХН, АН-ын гишүүд хоорондоо сэм хийсэн гэдэг нь үндэслэлгүй яриа. Хэрвээ тийм тохиролцоо хийгдсэн бол бүлэг зөвлөл дээр яригдах байсан нь ойлгомжтой. Харин сонгуулийн хуулийн нэлээн олон заалтууд ҮХЦ дээр очсон. ҮХЦ бидний баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарах юм бол сонгуулийн хуулиа эргэж харахаас өөрцгүй болно. Жишээ нь шинэ сонгуулийн хуулиар нэг сонгогч гурван гишүүнд санал өгнө гэдэг асуудал Үндсэн хуулийн цэцэд очсон. Гэтэл нэг хүн нэг л хүнд санал өгнө гээд Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэчихсэн байна. ҮХЦ тэрийг авч үзэх юм бол сонгуулийн хууль бүхэлдээ өөрчлөгдөх асуудал тавигдах болно,
–Түүх санахад 1994 оны улс төрийн өлсгөлөнг та зогсоож байсан гэдэг. Гэтэл тухайн үед энэ бүхэн танай намын зарим гишүүдийн дургүйг хүргэж МАХН-ын тагнуул гэж нэрлэх болсон үндэс тавигдсан гэдэг. Тухайн үед та яагаад тэр өлсгөлөнг зогсоосон юм бэ?
-Харин ч үгүй шүү, би хоёр удаа улс төрийн өлсгөлөнг зогсоож байсан. 1990 онд Улс Төрийн Товчоог огцроход өлсгөлөнг зогсоосон. 1994 онд Сүхбаатарын талбайд болсон өлсгөлөнг зогсоож байсан. Тэр үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн айлчлах болж, энэ нь Монгол, Хятад улс хоёрын хоорондын гэрээг шинэчилж байгуулах таатай агшин байлаа. Энэ агшинг бид алдаж болохгүй байсан. Магадгүй өлсгөлөн болчихсон. Монгол улсыг тухайн үед улс төрийн хувьд нэлээн ээдрээтэй гэж үзээд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн айлчлахгүй болж мэдэх л байсан. Улс төрийн өлсгө¬лөн ч зогсоод айлчлал амжилттай болж гэрээ шинэчлэгдсэн юм шүү дээ. Тэгээд ч ГХЯ-наас манай намын гишүүд ирж энэ өлсгөлөнгөө зогсоохыг ятгаж чадсан.
–Ярилцсанд баярлалаа
Хүмүүс (20/420)
Б. Туяа