Хар алиалагч Аллены 15 үнэн

Вуди Аллен дэлхийд хамгийн уйтгартай хүн. Нүдний шилний хар хүрээний рамын цаанаас сэтгэцийн гажигийн бүх цуглуулгатай хүний нүд таныг ширтэнэ. Баг уу? Эргэлзэх зүйлгүй. Вуди Аллены ярьсанд итгээд хэрэггүй биз.
1. Амжилтын тухай
Коллежаас намайг хөөсөн нь миний аз шовойсон хэрэг. Эцэг, эх рүү утасдаад надад суралцах авъяас алга байна гэсэн юм. Миний найз нөхөд цөм л өмгөөлөгч, эмч нар болцгоосон. Кино хийдэггүй бол би юу хийх байсан бол гэж их бодсон. Би амьдралаа аваад явчихаар сайн хөгжимчин биш. Албан байранд ажиллаж чадахгүй. Би шуудан зөөгч л болох байсан байх. Би хотоор дугуй унан хэсч илгээмж хүргэж байсан байх болов уу.
2. Биелшгүй мөрөөдлийн тухай
2Хүүхэд байхдаа илбэчин болох бодолтой байлаа. Тэр хятад хайрцаг сав, торгон алчуурууд, мөнгөн цагирагууд… Би хэдэн илбэ сурсан байснаа сүүлдээ мартсан. Мартсан мөрөөдөлдөө Scoop кино хийхдээ эргэн ирсэн юм. Гэхдээ Ингмар Бергманы Царай гэсэн киног үзвэл дээр биз дээ.
3. Зорилгоо сонгох талаар
Сайхан хүүхнүүдтэй танилцах хүсэлдээ баригдан би кинод орж ирсэн юм. Клаернет үлээх сагсан бөмбөг тоглох нь миний хувьд киноноос хамаагүй чухал. Бүх үзэгдлийг томоор зураглах, гэрэл солих зэрэгт нь миний тэвчээр хүрдэггүй. Би жүжигчдийн цуглуулаад үзэгдлийнхээ зургийг хурдан аваад бид тарцгаадаг. Тиймээс миний хэв загвар бол ганц хоёр том зураглалтай үргэлжилсэн ерөнхий дүрслэл болдог Энэ бол залхуу хүний хандлага юм. Спилберг эсвэл Скорсезе кино зураг авалтаараа дөрвөн cap цөлд амьдарч байна. Гэтэл би ингэж чадахгүй.
4. Аялал жуулчлалын тухай
Онгоцонд царай хувхайрч, зүрх цохилоод байдаг. Миний эцсийн мөч ирж байгаа юм шигл санагдана. Тиймээс би Нью-Йоркт ажиллахыг эрхэмлэдэг. Гэртойр. Зураач Санто Локвастогийн буянаар энэ нь болж бүтээд байгаа юм. Тэрээр миний гэрээс нэг их холгүй газраас Чикаго, Каолифорни эсвэл Европыг олж чаддаг. Харин би бол том хотуудад дуртай. Миний нүдний шилний цаанаас тэднийг үзэгчид үзээсэй гэж би хүснэ.
5. Лондонд ирсэн тухайгаа
5Нэгэн үе Холливудад миний киног санхүүжүүлэх хүмүүс зохиолтой нь урьдчилан танилцах шаардлага тавьж байлаа. Тэд энгийн бакчин байх хүсэлгүй байв.Тэд миний хувьд зүгээр л санхүүч нар учраас би өөрийн санаа бодлоо танилцуулахыг хүсээгүй. Лондоны хүмүүс зүгээр л миний санхүүч байх хүсэлтэй юм.
6. Агуу илбэдэлтийн тухай
Жилийнхээ зургаа, долоон сарын турш би өглөө эрт босоод дүрээрээ хувцасласан жүжигчид хүлээж байгаа талбайд очдог. Эрчүүд нь Хью Жекмен шиг, эмэгтэйчүүд нь Скарлетт Иохансон шиг сайхан хүмүүс. Жүжигчид тоглоом шоглоом хийн бүжиглэнэ. Энэ бүгд нь намайг бодит амьдралаас холдуулдаг. Та кино үзэхдээ огт өөр ертөнцөд ороод бүтэн цаг хагасын дараа наранд халсан гудамжиндаа гардаг. Харин кино бол намайг хагас жилээр зугаацуулдаг. Ган-гестерүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүд, ковбой. Зүрх догдлохгүй байх аргагүй.
7. Шинэ охин тэнгэр
Скарлетт санамсаргүй азтай тохиолдол. Scoop кинонхоо гол дүрд би өөр хүн олж болох байсан боловч өөрөө тоглоод Скарлеттыг амсахаар шийдсэн юм. Үгүй, үгүй, бид зоогийн газар хамт хооллодоггүй, цахилгаан шуудангаар үргэлж харьцдаггүй. Гэхдээ бид хоёр зураг авалтын талбәй дээр том найз нар.
8. Харанхуйн тухай
Би амьдралын бүрхэг харанхуй үзэлтэй хүн. Тэр нь өөрөөр ч ямар байх билээ? Эргэн тойрноо хар. Цагаан нь хараа дарлана. Хар нь цагаанаа хөнөөнө. Палестинчууд еврейг алж, еврей нь палестинчуудын ална. Эрчүүд эмэгтэйчүүдээ үзэн ядаж, эм нь эрдээ итгэхгүй. Би ийм санаа бодлоосоо түр ч гэсэн ангижрахын тулд жил бүр кино хийдэг. Би зорилгоо тавиад зохиолынхаа үзэгдлүүдийг хийнэ. Энд 3-4 цаг хэрэгтэй. Хэрэвнадад зорилго байхгүй бол би 70 хүрч байна гээд бодоод эхлэдэг. Дахиад аль зэрэг урт амьдах бол? Яаж миний амьсгал тасрах бол? Нэгэн удаа унтаад сэрэхгүй болов уу? Манай ангийнхан баруун зүүнгүй мөнх бусыг үзүүлж байна. Тэгэхээр надад өөр зүйлээр өөрийгөө саатуулах хэрэгтэй болоод байна. Ингээд л кларнетаар хэдэн дуу тоглоод зохиол бичин санхүүжилт олоод Копиныг ч юм уу Юэныг гол дүрд нь уриад үр дүнд нь юу гарах вэ? Би далтай хэвээрээ л байна.
9.Алдар хүндийн тухай
Намайг газар сайгүй хүндэтгэн хүлээн әвдаг учир би алдартай байх дуртай. Би муу хүн байж болно. Миний хажуугийн таксиний жолоо ч сайн хүн байлаа гэхэд хамаг өргөмжлөл нь надад л ирнэ.
10.Итгэл үнэмшилийн тухай
Би бурханд итгэдэггүй. Би амьдралын учир утгад ч итгэхгүй. Одын тоосны тухай дурсамж гэсэн миний киноны галт тэргэнд сайн муу хүмуүс бүгд байсан ч тэд эцэст нь нэгэн буудалд л ирцгээдэг.
11.Амьдралын дараах амьдралын тухай
Таныг гомдоох гээгүй. Бид бүгд явсны дараа мөнхийн байдалд замхарцгаана. Хойд амьрал гэж үгүй. Дэлхий сансарт уусч, сансар нь мөнхийн орчинд уусна. Юу ч үлдэхгүй.Миний кино ч байхгүй, Шекспирын зохиолууд ч байхгүй. Бетховены хөгжим ч байхгүй. Хамаг хүндрэл л хэрхэн амьдрах өэ гэдгийг ойлгох. Хаа нэгэнтээ бурхан эсвэл түүнтэй төстэй байгаа гэх төөрөгдөлгүйгээр ухаалаг сонголт хийх вә гэдэгт. Намайг алга болсны дараа та миний кинонуудыг суваг, шуудуунд хаяж болно.Та намайг огт байгаагүй гэж бичиж болно. Эсвэл намайг өөдгүй амьтан байсан гэж бичээрэй. Үгүй бол магтаад бич. Миний хүүхдүүд л миний киноноос мөнгө олж байөал бол оо. Бусад нь ямар ч утгагүй. Залуу байхдаа өөрийн киноны хуулбарыг Орчин үеийн урлагийн музейд өгч байлаа. Бараг 15 кино өгсөн байх. Дараа энэ нь утгагүй хэрэг гэж ойлгосон юм. Намайг үхэхээр миний цогцсыг Медисон-авеню, 81 -р гудамжны уулзварт шатаачих. Шатаачихаад өөрийн замаар яв.
12. Гэмт хэргийн талаар
Гэмт хэрэг ямагт миний сонирхолыг татаж ирлээ. Хоёр дахь баталгаа, Мальтийн шонхор кино, Тэмт хэрэг ба шийтгэл, Ах дүү Карамазовынхан номонд би дуртай. Хорсол байгаа нь баримт юм. Ойд зугаалга хийгээд сууж байна гээд бодоод үз. Эргэн тойрон цэцэг мод, нар гэрэл. Гэтэл аалз ялаа ирээд могой бусад амьтныг хатгаад орчинд аймшиг гарч байдагтай адил.
13. Хэвлэлийн эрх ачөлөөний тухай
Бусад мэргэжлийн адил сэтгүүл зүйд хэдэн гайхалтай сэтгүүлчид бий. Бас дунд зэргийнх олон, хоол олж идэх гэсэн муу сэтгүүлчид хар мянга. Ардчилсан улс оронд тав дахь цуваа зайлшгүй шаардлагатай. Чөлөөт хэвлэлгүй чөлөөтэй орон үгүй.
14.Гэр булийн тухай
Би сайн эцэг. Би өглөө эрт босоод охидоо сэрээн тэдний өглөө Г ний хоолыг бэлтгээд сургуульд нь хүргэж өгнө бас тэдэнтэй тоглодог. Тэд одоо долоо, найм хагастай ч Акрополь, Венеци, Парист очсон Хаашаа л явна би тэднийг аваад явдаг. Эхнэртэйгээ их ойр. Би далтай, тэр 35-тай. Энэ нь бидний давамгайлал. Нас ойр эмэгтэйчүүдэд хандаж байснаасаа би одоогийн эхнэртээ халамжтай ханддаг. Эцгийн халамж байгаа ч юм бил үү хэн мэдлээ.
15.Найз нөхдийн тухай
Надад найз байхгүй. Хүмүүстэй харьцах нь миний хэв жаяг биш учир надад таалагддаггүй.
(Ардын эрх 107/639)