Б.Баттөмөр Шинэ хууль дэлхийн түвшинд хүрсэн

-Гаалийн хуулийг шинэчлэх болсон нь татварын багц хуулийг өөрчилсөнтэй холбоотой юу. Эсвэл цаг үеийн шаардлага уу?

Манай улс 2006 онд гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах олон улсын конвенцид нэгдэж орсон. Гэтэл өнөөдрийн мөрдөж буй хууль 1996 онд буюу Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элсэхээс өмнө батлагдсан. Дэлхийн худалдааны байгууллагуудын мөрдөх журам, шаардлагыг тэр бүр хангаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, худалдааг зохицуулахаас илүү гааль руу нэлээд хандсан хууль гэж болно. Тиймээс саяхан Татварын багц хууль, Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хууль өөрчлөгдсөн. Энэ

болгоныг нэгтгэж, Киотогийн конвенцийн үндсэн зарчмыг баримтлан гаалийн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлж байна.

-Шинэ хуулийн гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-Киотогийн конвенци 512 стандарттай. Үүнд гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт, татвар тооцоо ямар байхыг тодорхой заасан. Үүнээс 349-ийг нь харьяа газар, гишүүн байгууллагууд дагаж мөрдөх ёстой.

Шинэчлэн найруулсан хуульд дээрх заалт бүрэн орсон. Энэ утгаараа Мон¬голын гаалийн болон гаа¬лийн тарифын тухай хууль дэлхийн түвшинд хүрч боловсруулагдсан. Өөрөөр хэлбэл, манайд гаалийн худалдааны дэлхийн жишигт хүрсэн орчин бүрдсэн гэж ойлгож болно.

-Гаалийн тарифт өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Гаалийн тарифыг тухайн үед нь зохицуулна. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон, хоёр талын хамтын ажиллагаатай орнуудын хувьд тааламжтай тариф мөрдөнө. Гишүүн бус орны хувьд ердийн тарифаар зохицуулна.

-Дэлхийн худалдааны байгууллагад элеээгүй-гээс болж гадаад худал-даа алдагдалтай байсан уу. Энә талаар хуульд зохицуулалт хийсэн үү, эсвэл?

-Гадаад худалдааны ашиг 2006 онд 40 сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдэд байгаагүй амжилт. Эхний гурван сарын байдлаар 22 сая ам.дол¬ларын ашигтай байна. ОХУ-ын хувьд дэлхийн худал¬дааны байгууллагын гишүүнд энэ жил элсэнэ. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа өргөжиж, тарифын хэмжээ буурч, экспорт, импорт нэмэгдэнэ.

-Хуулийн зохицуулалтаар гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт дахь хүнд суртал арилах болов уу?

-Дэлхийн гаалийн байгууллага, хөгжингүй орнуудын жишгээр мөрдөх ёстой хэм хэмжээг баримтална. Бизнес эрхлэгчдийн хувьд таатай орчин бүрэлдсэн. Хууль мөрдөгдсөнөөр мэдээллийн технологийг ашиглан гаалийн бүрдүүлэлтийн сан үүсгэх юм. Санд бүртгэгдсэнээр ямар нэгэн зөрчилгүй аж ахуйн нэгж бараагаа шууд аваад явах боломжтой. Хил дээрх шалгалтыг аль болох багасгаж, бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг хүчтэй болгоно. Итгэл хүлээлгэсэн зөрчилгүй аж ахуйн нэгжийн хувьд гаалийн бүрдүүлэлт, бараа олголт зэрэг явагдана. Мөн гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн газар, тусгай бүсийн үүрэг, зорилгыг тодорхой тусгасан.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button