Гар утсаар их ярих тархи халдаг

WiFi гэх мэдээлэл дамжуулах утасгүй технологи нь тархины гадарга хальсанд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд энэ салбарт хуулийн зохицуулалт байхгүйгээс шуурхай холбооны хүний организмд үзүүлэх аймшигтай үр дагаварыг зогсоох аргагүй гэж Европын эрдэмтдийн санаанд үндэслэн уг сэтгүүлд өгүүлжээ. Удаан хугацаанд утсаар ярихад хуний тархи нэг градусаар илүү хална гэж сэтгүүлийн өгүүлэл баталж байна.
Радио хэлбэлзлэлийн дохионы тогтмол уйлчилгээ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай эрдэмтэд нэг биш удаа ярьж байсан юм. Гар утасны эзэд толгой өвдөх, ой ухаан муудах болон чихний хэнгэрэгт дарамт учрах мөн гэнэтхэн ядрах зэрэг сөрөг дагаварын тухай гомдол мэдүүлж байсныг өгүүллэгийн зохиогчид сануулав. Үүнээс гадна Европын эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүмүүсийн 30 хүртэл хувь нь гиперэлектро мэдрэмж гэдгээс хэлмэгддэг. Нэг үгээр эдгээр хүмүүсийн бие организм нь электро соронзон талбайн нөлөөнд амархан нэрвэгддэг аж.
Шуурхай холбооны аппарат тогтмол хэрэглэдэг хүмүүс цусны цагаан бөөм, нүдний катаракта, тархины хавдар, зүрх судасны өвчин, мэдрэлийн системийн үйл ажиллагааны доголдол зэрэгт нэрвэгдэх магадлал өндөртэй гэнэ.
Голландын эрдэмтэд гар утасны хэрэглээ өсвөрийн насныхны дунд ихсэж байгааг анхааруулаад 16 нас хүрээгүй хүмүүст гар утас хэрэглэхийг хорих санал дэвшүулж байна. Өсвөрийн үеийнхний тархи хөгжлийнхөө шатанд байгаа учир байнга гар утас ашигләх нь тэдний тархинд сөрөг нөлөө-тэй гэж эрдэмтэд ярьж байна. Өдгөө дэлхийн хоёр тэрбум хүн гар утасны хэрэглэгчид бөгөөд тэднээс 500 сая нь GSM стандартын утас ашигладаг байна. Тийм утас нь тооны зарчмаар ажилладаг утаснаас хор хөнөөлөөр илүү гэж эрдэмтэд үзжээ. Эдгээр системийн утас нь дохиог тасралтгүй дамжуулдаг. Тоон технологийн утаснууд дохиог түлхэцээр дамжуулдаг ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн төв байгууллага утасгүй харилцааг ашиглахдаа болгоомжтой байхыг сануулж байна. GSM-ийн олон улсын эвсэлийн (Гар утасны 700 операторуудыг нэгтгэсэн худалдааны байгууллага) судалгаа хариуцсан захирал Жек Роули эрдэмтэдийн түгшүүрийг хэтэрхий төдийд гэсэн дүгнэлт гэж үзлээ. Ганцаарчилсан судалгаа ихийг хэлж өгнө. Гар утас хөнөөлтэй гэх мэдэгдэл нь үндэсгүй зүйл гэжтэрээр хэлэхдээ WiFi нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэдэг нь таван судалгаагаар тогтоогдоогүй гэлээ.
Гэсэн ч гиперэлетро мэдрэмж гэдэгт хамрагдах хүмүүс Бельгийн Эрүүл мэндийн сайд Руди Демонтыг иргэн бүр эрүүл орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэн түүнтэй заргалдахаар болжээ.
(Ардын эрх 107/639)