Матрын анчны охин өөрийн нэвтрүүлгийг хөтлөнө

Хүрээлэн буй орчиныг хамгаалах болон зэрлэг байгальд туслах нь ямар сонирхолтой байдгийг хүүхдүүдэд үзүүлэх болсноороо би бахархаж байна гэж найман настай Бинди Cинди ширэнгэн ойн охин (Bindi The Jungle Girl) нэвтрүүлэгийнхээ Австралид болсон танил-цуулга дээр хэлжээ. Үүнзэс гайхалтай хичээл гэж бgйхгүй биз бяцхан хөтлөгч нэмэрлэн хачирлав.
Шинэ нэвтрүүлэгт лродюсерын хэлснээр эцэгтэйгээ хамт авахуулсан архивын материалаас нь оруулgх гэнэ. Охиныхоо нэвтрүүлэгт бахархаж байгаагаа Матрын анчны бэлбэсэн эхнэр Терри ярихдаа Ирвин охиноо төрснөөс нь эхлэн өөрийн залгамжлагчаар бэлтгэж байсан гэжээ. Бинди Ирвины Бинди ширэнгэн ойн охин нэвтрoүлэг нь Australian Broadcasting Corp. ба Америкийн Discoүery Kids Channel-ийн эфирээр гаргах юм. Үүний зэрэгцээ найман настай бяцхан охин зургадугаар сарын 8-нд Animal Planet нэвтрүүлэгээр Миний аав, матрын анчин гэсэн нэвтрүүлэгийг нэг цагийн турш хөтлөх болжээ.
(Ардын эрх 107/639)