Солонгосын тал Тавантолгойн нүүрсний орд, ураны ордуудыг эзэмшихэд оролцох сонирхолтойгоо илэрхийлжээ

БНСУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мун Хён-тай хэлэлцээр хийлээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2006 онд Улаанбаатар хотноо болсон дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцааг Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохирсон нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлснийг онцлоод, өнгөрсөн хугацаанд түншлэлийн суурийг тавьж хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал апхмууд хийгдсэнийг тэмдэглэв. Хоёр орны улс төрийн өндөр түвшний хамтын ажиллааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулаптын чиглэлээр ипүү гүнзгийрүүлэн баяжуулах саналтай байгаагаа онцлов.
БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мун Хён, Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналыг хүлээн авч хэлэлцээрийн үед
яригдах аливаа санал, санаачлагыг хүлээн авч, хамтран судлан хэрэгжүүлэх боломж байгааг хэллээ.
Хэпэлцээрийн үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны итгэлцэл, ойлголцол гүнзгийрч, өндөр дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах нь зүйтэйг тэмдэглэв. Тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хен нар 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийв.
Солонгосын тал Таванталгойн нүүрсний орд, ураны ордуудыг эзэмшихэд оролцох сонирхолтойгоо илэрхийлэв. Монголын тал БНСУ-аас хөрөнгө орууләх сонирхол нэмэгдэж байгаад баяр хүргээд зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр тал уул уурхайн салбар дахь Солонгосын оролцооны боломж. чиглэлийг идэвхтэй эрэлхийлэхээр болов.
(Ардын эрх 107/639)