Гаалийн албаны мэдээллийн автоматжуулсан систем /ГАМАС/ ашиглахын тулд та хаана хандах вэ?

Энэхүү системийг одоогоор УБ хотын гааль, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ дэх гаалийн газар, Орхон дахь гаалийн газар, Дорнол дахь гаалийн газар зэрэг салбар цэгүүдэд ашиглаж байна,
Та эхлээд
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын Мэдээлэл Технологийн Албан дээр очиж системийн талаар дэлгэрэнгүй танилцуулга авч давуу талуудыг мэдэж болно. Үүний дараагаар
– Системд нэвтрэн орох эрх нээлгэнэ.
– Тодорхой хэмжээгээр сургалтанд хамрагдах шаардлагатай.
– Өөрийн эрхээр вэб хуудас руу нэвтрэн мэдүүлгээ бичиж дууссаны дараа гааль руу илгээнэ.
– Мэдүүлгийн электрон хувилбарыг илгээсний дараа өөрийн биеэр гааль дээр очиж бүрдүүлэлтийн ахлах
байцаагчид хандан мэдүүлгээ хүлээн авч үнэлгээний байцаагч томилуулна.
– Интернэтээр мэдүүлсэн хэрэглэгч нарт зориулсан Client serүice программд өөрийн эрхээр нэвтрэн орж
ямар нэгэн засвар өөрчлөлт оруулах бол энэ программыг ашиглана.
ГАМАС-ыг ашиглаж интернэтэд холбогддог бүх газраас, гэрээсээ, интернэт кафенаас, хилийн чанадаас ч Монголын гаальд мэдүүлэх боломжтой юм. МУГЕГ-ын даргын 2004 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот тушаалаар Алсаас электрон мэдээлийн сүлжээгээр гаалийн байгуулагад мэдүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудад эрх олгох программ хангамж суурилуулах төлбөрийг 200.000 төгрөгөөр, алсаас мэдүүлсэн мэдүүлгийг гаалийн байгууллагад хэвлэх хураамжийн хэмжээг үндсэн мэдүүлгээс 2000.0 төгрөг, нэмэлт мэдүүлэг бүрээс 1500.0 төгрөг байхаар баталсан байна.
Бизнесийн цаг (15/509)