Насантогтох гавьяат хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг барина

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэрэн доороо нуугдан амьдарч, хорвоогийн сайн сайханыг ховорхон хүртэж байгаа тэр л бяцхан үрс рүү чиглэсэн нэгэн сайхан ажил болох гэж байна.
МУГЖ Ч.Насантогтох 5 жилийн дараа дахин тайзнаа гарч ирэхдээ хүүхэд багачуудад зориуласан шинэ уран бүтээлээ бэлэг болгон авчирчээ. Тэрээр шинэ цомгийнхоо нээлт болгон 6 сарын нэгний өдөр Миний охин сайн хүн болоорой хэмээх дууныхаа нэрээр нэрлэгдсэн тоглолтоо тавих гэж байна. Мөн тоглолтондоо хөглжийн бэрхшээлтэй 150 хүүхдийг урилгаар үзүүлэхээс гадна, бэлэг гардуулах ажээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийн үндэсний холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ дунд уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуудлах ба түүнээс шалгарсан хүүхдүүд Насантогтох гавьяат гарын бэлэгээ гардуулах ажээ.
МУГЖ Ч.Насантогтох ийн ярьж байна
үideo1
Энэ өдөр аль болох л тэдэнд хандсан олон үйл ажиллагаа явуулахыг чармажй байгаа ба гавьяат маань үнэхээр авьяастай хүүхэд байх юм бол цаашид энэ чиглэлээрээ суралцахад нь туслахаа амалсан.
Миний охин сайн хүн болоорой тоглолт 6 сарын нэгэн 2 удаа тоглогдох ба тоглолтонд цомгийн дуунууд дуулагдах ажээ. Мөн тоглолтонд алиалагч Галсантогтох, дуучин Хонгор, New star уралдааны ялагч Маргад-Эрдэнэ, Нэгэн зүгт, Дөрвөн зүгт хамтлаг болон Монголын хүүхдийн ордны дугуйлангийн хүүдүүд, СУИС-ийн оюутнууд оролцох гэнэ.
МУГЖ Ч.Насантогтох тоглолтондоо хүүхдийн мартагдсан дуунуудыг дахин сэргээж, шинэ шинэ олон сайхан дуунуудыг дуулах ба хүүхдийн дууны урын санд бэлэг болгож байгаа гэсэн.
/Olloo.mn/
Б.Ану