Интоорын шүүс булчингийн өвдөлтийг намдаадаг

Та өдөрт 45 ширхэг интоор, эсвэл нэг аяга интоорын шүүс уудаг бол бул-чингийн өвдөлтийн талаар санаа зовохгүй байж болох гэнэ. Ялангуяа энэ нь тамирчдад болон удаан хуга-цааны завсарлага авены дараа дасгал хийж эхэлсэн хүмүүст ашигтай. Хүмүүс дасгал хийсний дараа булчин өвдөж, ядарч, хамаг бие
задарлаа хэмээн тоочих нь элбэг байдаг. Энэхүү асуудлаас гарахад зөвхөн интоор л тус болдог гэнэ.
Энэхүү дүгнэлтийг гаргахаас өмнө АНУ-ын Вермонтын их сургуулийн эрдэмтэд 14 сайн дурын хүнд дасгал сургуулилтаас өмнөх гурав хоногт болон дасгалын дараа өдөрт хоёр удаа интоор, эсвэл алимны шүүс уухыг санал болгожээ. Мэдээж өвдөлт ор мөргүй арилаагүи ч интоорын шүүс ууж байсан та-мирчид дасгал сургуу лилт хийж байх үедээ алимын шүүс уусан сайн дурынхныг бодвол таагүй мэдрэмж төрж байна хэмээн гомдоллох нь харьцангуй бага байжээ. Хамгийн гол нь интоорын шүүсэнд дурлагчдын булчингийн өвдөлт хүчтэй биш, мөн богино хугацаанд үргэлжилж байсан гэнэ.
Мөн интоорын шүүс сонгосон хүмүүсийн булчин илүү хөгжиж байсныг эрдэмтэд илрүүлжээ. Интоорын шүүсний таатай үр дагаврын гол учир нь туүнд агуулагдах антиоксидант, үрэвслийн эерэг үйлчилгээтэй нэгдлүүдтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
(Ардын эрх 107/639)
Э.МӨНХЗАЯА