Ерөнхийлөгч Солонгост ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч уулзалтад оролцогсдод БНСУ-д хийж байгаа төрийн айлчлалын үр дүн, явцын талаар танилцуулав. Ерөнхийлөгч БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчууддаа хүний газар, харь оронд өөрийн болон улс орныхоо нэрийг хичээн, эрхэмлэж явах-ыг чухалчлан захилаа. Мөн энд ажиллахын сацуу өндөр хөгжлийг цогцлоон байгуулсан Солонгосын ард түмний хэл соёл, аж амьдралаа авч явах арга ухаан зэрэг сайн талыг нь өөртөө тусган авч, муу бүхнээс холуур яваарай гэлээ. Ерөнхийлөгч, БНСУ-ын удирдлагуудтай уулзах үед 1960-80-аад оны үед тус улсын иргэд олноороо гадагшаа гарч, ажил хөдөлмөр эрхлэн амьдралаа тэтгэж байсан гэж ярьдгийг дурдаад ойрын 15 жилд иргэдийнхээ эх орондоо сэтгэл хангалуун, хангалттай цалин авч амьдрах бололцоог бий болгохын төлөө Монгол Улсын төр засгаас анхаарч идэвхитэй ажиллаж байгааг танилцуулав. БНСУ-ын төр засгийн удирдлагуудад монгол иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эрхийг хамгаалах талаар санал тавьж үе шаттайгаар тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж ирснийг онцлов.

Энэхүү уулзалтын үеэр БНСУ-ын Сөүл хотын Шиндорим дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр гарсан гал түймрийн аюулаас эр зориг, авхаалж самбаа гарган 11 солонгос иргэний амь насыг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн монгол залуусыг Шударга журам медалиар шагнасан юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 хорооны иргэн Б.Батдэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Батсуурь, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Н.Гомбосүрэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн иргэн Т.Самбуудоньд нарт Монгол Улсын Ерөнхийлөгч медаль гардууллаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button